БАС НЭГ “НУУЦ” ГЭРЭЭ…

Сүүлийн жилүүдэд Монголын мэдээллийг гадаадаас олж үзсэн нь дээр гэдэгт би огт эргэлзэхгүй болсон. Манайхан Энхбаяр, Нямдорж хоёрын хэрүүлийг харж “баясаж” байх хооронд “манай аваргууд” бас нэг “нууц” гэрээ хийжээ. Дандаа яах гэж ингэж хулгайч царайлж байдгийм бол гэж дотроо бодох…
Ард түмэндээ хэлээд ил тод гэрээ хийсэн бол буруутгах шалтгаан багатай мэт. Хятадын тал дэлхийд мэдээлээд байхад манай хэд “нуух” гэж ядчих юм аа. Энэ тухай мэдээг ямар ч засваргүй хүргэе.
Хятадын хөнгөн цагааны Chinalco бүлэг Монголын Таван Толгойн коксждог нүүрсний орд газраас гурван жилийн турш нүүрс нийлүүлэх гэрээг 2011 оны 10 дугаар сарын 26-нд монголын төрийн өмчит Erdenes MGL компанитай үзэглэлээ.
Тухайбал энэ компани Монголоос 15 сая тонн нүүрс жил тутам авах бөгөөд эхний нүүрсийг энэ долоо хоногоос нийлүүлж эхлэх аж.
Erdenes-ийн мэдээлж байгаагаар Chinalco нүүрснийхээ 30 хувийг японы худалдааны танхим “Itochu Corp”, “Mitsui & Co Ltd” болон солонгосын төрийн өмчит компани “Korea Resources Corp”-д худалдах аж.
Монголын Засгийн Газар Таван Толгойн ордыг хоёр хэсэгт хуваасан юм. Зүүн Цанхи нь 10 миллиард долларын өртөгтэй хувьцаа нийтэд гаргахаар төлөвлөж буй Erdenes TT -д хамаарах бол баруун Цанхид нь олон улсын тендер зарласан юм.

Тэгээд сурвалж нь хаана байна гээд надаас битгий шалгаагаад байж үзээрэй. Мэдээллийн сурвалж нь дэлхийгээр нэг байгаа, харин гол сурвалж нь Засгийн Газар, Эрдэнэс ТТ учраас тэндээсээ асуусан нь дээр байх…
Судлаач Д.Ганхуяг
2011 оны 10 дугаар сарын 28.

About Ганаа
СУДЛААЧ ДАШЗЭВЭГИЙН ГАНХУЯГ 1954 онд Налайх хотод төрсөн. 1962 – 1972 онд Налайхын дунд сургууль, 1972 – 1977 онд МУИС –ийн Инженер – эдийн засгийн сургууль, 1987 – 1990 онд Болгар Улсын Нийгмийн Ухаан, Нийгмийн Процессын Удирдлагын Академи төгссөн. Нийгмийн Ухааны Институтэд эрдэм шинжилгээний ажилтан, УИХ-ын дэргэдэх Судалгааны Төвийн захирал, УИХ болон ЕТГ–т улс төрийн зөвлөх, референтын ажил хийж байсан. 1996 -1998 онд МАХН-ын Удирдах Зөвлөлийн гишүүн байснаа өргөдлөө өгч сайн дураараа огцорсон. Төр засгийн болон намын удирдагчдын талаар шүүмжлэлт өгүүлэл бичсэний учир ажлаас 5 удаа халагдсан. Мөн энэ шалтгааны улмаас 2004 онд МАХН-аас хөөгдсөн. Монгол Банкнаас их хэмжээний мөнгө алга болсон асуудлыг тэргүүн хатагтай О.Цолмонтой холбон бичсэний учир Монгол Банкны Ерөнхийлөгч асан О.Чулуунбатыг гүтгэсэн хэргээр 2006 онд шүүхээр шийтгүүлсэн. Олон улсын болон үндэсний хэмжээний олон судалгаанд удирдагч, үндэсний зөвлөх, багийн гишүүнээр ажиллаж байсан. Одоо чөлөөт судалгаа, системийн анализ эрхэлдэг. Эхнэр, хүү, охин нарын хамт амьдардаг.

10 Responses to БАС НЭГ “НУУЦ” ГЭРЭЭ…

  1. 1n Mongol: says:

    uneheer aimshigtai bn

  2. Juzz says:

    Utgagui uneer zaraad nuguuhiig n nugalj change hiigeed sonin l yum bolhiin bn. Helchihed yaadag bainaa hulgaich shig…

  3. pain says:

    Иймэрхүү “нууцууд” бол байсхийгээд гардаг. Харин үнэхээр нууц гэж бас байх. Мэдээллийн төгс сүлжээнд бараг байгаа байх 🙂 Омар Хаямын нэг үг байдаг даа. Утга нь бидэнд харагдаж сонсогдож байгаа зүйл бол нууц биш ээ. Харин ийм үйлдэл хийлгээд байгаа нь жинхэнэ нууц байдаг гэж. Таны мэдээлэл бол хэрэгтэй, гэхдээ бүүр суурь юм гэж байдаг, Та ойлгож байгаа байх юу хэлэх гээд байгааг. Амжилт хүсье

  4. gankhuyag says:

    “Бүүр суурь юмыг” нь хэлчихвэл чи хариуцлагыг нь надтай хуваалцаж, “арыг нь” хамтдаа “даах” юм уу. Үгүй ш дээ, чи бол хамгийн түрүүнд сураггүй алга болно. Иймээс чамайг “ойлгох” ямар ч шаардлага надад байхгүй. Тэгээд ч энэ чинь “миний мэдээлэл” биш, “засгийн мэдээлэл” ш дээ. Энийг ялгахгүй хэвтэж юун их цэцэрхэх дуртай юм. “Ухаантай цэцэн хор өгсөн ч уу, урагшгүй тэнэг рашаан өгсөн ч бүү амс…” Омар Хайям. Чамаас холхон байх минь…

  5. delgermaa says:

    ene tavan tolgoi ej yag yu baina ????neg hesgiig ni bol huvicaa gargaj irgen buhend hurteen gedeg, neg hesgiig ni ali deerees msc -n ohin kompany uhaad baidag ,neg hesegiin ali huuchin niigmiin ueiin jijig tavan tolgoi kompany hudaldaad baidag, neg heseg deer ni gadaad dotoodin avarguud zodoldood baidagg… INGEJ UHAAD URAGSHAA ZOOSOOR baital mongolin ard tumend um uldeh uu???esgevel nogoo 21myangaa togrogni avilgani ondor huutei zeelee tolj baigaa um uu???

  6. Anonymous says:

    ENE OLON TSEG TASLAL HAALT HASHILTIIG TA UURUU IUND HEREGLENE BE.SHUUHED OLON DUUDAGDAJ BAISAN SUDLAACH HUN SHIG L HARAGDUULJ BNA.. YAMAR NEGEN HARIUTSLAGAAS BULTAHIIN TULD UU. UG NI YAG TAG HELEED YASIIG NI TOGSHDOG BOL CH. ZA UNSHAAD NADAAR ES HELUULEN DELETE BIZ DE BODBOL…COMMENTOOS BUSDAD BOL TA SAIN SHUU.ILUU IHIIG HUSIE….

  7. ubmabadmin says:

    TV9 14 цагаас Инсайдеруудын ажил баримтат кино гарна, миний хийсэн орчуулгаар

  8. gankhuyag says:

    Цэг таслал, хаалт хашилтыг би бүх өгүүлэлдээ байнга хэрэглэдэг. Хэрэв шүүхээр заргалдвал хувь хүн бол энэ сонгуулиар баталгаатай унана, Засгийн Газар бол огцорно. Тэгээд зориг нь хүрдэг юм шүүхдэж л байхгүй юу. Одоо бол баримт илүүднэ үү гэхээс дутна гэж л лав байхгүй. Нэрээ ч тавьчихаж чадахгүй чам шиг “цэг таслал, хаалт хашилтын” дэргэд би хариуцлагыг бусдаас нэхдэггүй, өөрөө үүрч ирсэн…

  9. anxaa says:

    Mongol ulsiin tor zasag neeree zarimdaa bur heleh ug oldohgui gaihaj bodoj suuj baital..araas n dahin dahin “tsum” avahiimaa..gomdmoor ch yum shig.

  10. Snow says:

    Mongol company ni uuruu Shuud Ter yaponh
    Solongosuudad ni Zarj boldoggui um bhdaa? Zuruu ni huvi hunii halaasand yabuulahiin tuld Ingej nuuts geree hiigeed bna u?

Leave a reply to gankhuyag Cancel reply

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.