ГУННАЛАНД БУЮУ ӨВӨГ ХҮННҮГ МӨШГӨХҮЙ…

Д.Эрдэнэбаатар, А.Баатархуяг, манай гурван гэр бүл үе үе нийлж буу халах. Улс төр, түүх, археологоос эхлээд дэвэн дэлхийн “бүх сэдвээр” ярина. Нэг удаа яагаад ч юм, викингүүдийн байлдан дагууллын сэдэв рүү орчих нь тэр. Тэгсэн чинь Д.Эрдэнэбаатар: “Тэр викингүүд чинь манай Хүннүгээс гаралтай” гэж тууж байна. Өөр хүн байсан бол би “худлаа шаагаад л…” гэж хэлэх байсан. Гэвч манай Д.Эрдэнэбаатар яав ч багцаагүй туудаг эр биш билээ. Энэ санаа толгойноос ердөө гардаггүй, олон сар зовоов. Тэгээд хүннү-викингийн эрэлд мордож баахан юм ухаж олсноо маш товч хүргэж байна.

Read more of this post

БАГШИЙГ БЭЛТГЭХҮЙ: ОЛОН УЛСЫН ТУРШЛАГА БА МОНГОЛ

Курсийн багш бэлтгэх асуудлаас болж нийгэмд ихээхэн маргаан дэгдэв. Судлаач хүн бусдын адил сүлжээгээр загначихаад зүгээр сууж чаддаггүй. Иймээс багш бэлтгэдэг дэлхийн туршлага хайж нет баахан ухав. Ингээд олсон мэдээллээ нэгтгэн системчилж, өгүүлэл бичив. Бүх нийтэд, ялангуяа боловсролын дарга нар, багш нарт тун хэрэгтэй мэдээлэл гэж бодож байна.

Read more of this post

БИДНИЙ ОГТ МЭДЭХГҮЙ ДАЙН

Дайныг мартаад олон жил болсон, дайны тухай мэдлэггүй цөөхөн ард түмний нэг нь монгол юм.

Манжид эзлэгдсэнээс хойш 220 жил Монголд том дайн огт болоогүй. Гамингийн 2 жилийг эс тооцвол  1939 оны Халх голын дайн манай зүүн хязгаарыг шүргээд өнгөрсөн, Эх орны дайнд монголчууд зовж зүдэрсэн боловч яг дайны аюулыг амсаагүй, 1930-1940 оны хилийн будлиан самуун зөвхөн баруун хэсгийг шүргээд өнгөрсөн, 1945 оны дайн манай хилийн гадна болсон. Ингээд 300 жил энх тайван байхаар монголчууд дайныг “мартах” нь аргагүй.  

Read more of this post

ЭНДҮҮРЧ ГАЛЛАХ ХИЙГЭЭД ТЭНЭГҮҮД ХОНЗОН САНАХУЙ

Халхын гол ялалтыг гутаан доромжлогсод нэг сайхан баримттай бөгөөд үүнийгээ байна байн ярьж Оросыг муучлан шүлсээ үсчүүлэх бөлгөө. Болсон явдал гэвэл: Дайны дундуур БНМАУ-ын 8-р морьт дивизийг зөвлөлтийн 9 онгоц довтолж бөмбөгдсний уршгаар манай 22-р морьт хороо асар их хохирч, 82 монгол цэрэг амь үрэгдэж, олон хүн шархдаж, цэргийн 300 гаруй үхэр, адуу, уналга, ачлагын тэмээд алагдсан. Үүний улмаас орлогч жанжин, корпус командлан захирагч Ц.Лувсандонойг баривчилж хороосон. Энэ явдлыг тайлбарлах нь монгол судлаачийн үүрэг юм.

Read more of this post

ХАЛХ ГОЛЫН ДАЙН БА НОЁН БААБАРЫН УРВАЛТ

Халхын голын ялалтын ой болгоноор гадаадад худалдагдсан Баабар тэргүүтэй хэсэг баагий Их Ялалтыг гутаах суртал нэвтүүлэг хийдэг нь бараг “ёс заншил” болов. Өөрийнхөө ялалтыг үгүйсгэж, тухайн үеийн дайснаа магтан дуулдаг улс дэлхийн бүх үеийн түүхэнд ганц ч байхгүй. Харин Монголд Баабар тэргүүтэн ялалтаа үгүйсгэх солиотой ажлыг манлайлж байна.

Манай түүх бичлэгт яг Халхын голын дайныг голлон бичдэг, харин түүнээс өмнө Халхын голтой холбоотойгоор өөр газарт болсон үйл явцыг огт мэдэхгүй. Энэ нь Халхын голтой маш их холбоотой учир энэ тухай өгүүлбэл Халхын голын үйл явдал илүү  тодорхой болно. Энэ тухай товч өгүүлье:

Read more of this post

ХЯТАДЫГ ДҮГНЭХ ТУН ХЭЦҮҮ…

Ухаант дүү Ч. Содбилэгийн хүргүүлсэн “Хятад мөрөөдөл” номыг (монограф) уншиж дуусгав. Хятадыг дүгнэсэн ном хорвоогоор дүүрэн бий. Харин монгол ном байхгүй. Ц.Батбаяр нарын эрдэмтдийн монгол-хятадын харилцааг шинжилсэн цөөн бүтээл бий ч хятадыг бүхэлд нь шинжилсэн монгол бүтээл анх удаа гарав. Энэ бол тун олзуурхууштай хэрэг. Хятадыг дүгнэх тун хэцүү. Учир нь Хятадыг сайнаар ч дүгнэж болно, муугаар ч дүгнэж болно. Дэлхийн хятад судлалын бүх утга зохиол энэ хоёр үзлийн дунд “зовж” сайн муугийн аль нэгийг илүүтэй баримтална. Эсвэл “төвийг сахисан байр” суурь баримтлахыг хичээх ч энэ нь голдуу бүтэлгүй болно. Ч.Содбилэгийн “Хятад мөрөөдөл” ном ч энэ зүй тогтлоос гажаагүй, гажих ч боломж байхгүй юм. Энэ удаад номын шүүмж биш, харин уг бүтээлд орчин үеийн улс төрийн антрапологийн үүднээс нэмэлт эрэгцүүлэл бичив. Ухаант дүүг ойлгоно гэж найдаж байна.     

Read more of this post

МОНГОЛЫН БОЛОВСРОЛЫН СИСТЕМИЙН СҮЙРЭЛ

Монголын боловсролын систем уналтад орж үхлүүт байгааг монгол хүн бүр мэдэж байгаа. Гагцхүү яагаад ийм хөгийн байдалд оров гэдгийн учир шалтгааныг олохгүй байна. Зарим нь багшдаа байгаа, зарим нь хичээлийн програмд байгаа, зарим нь сургууль хүрэлцээгүй, зарим нь бодлогодоо байгаа гэж ярих боловч үнэндээ бол боловсролын систем суурь эвдрэл, нуралтад орсонд хамаг учир нь байгаа юм. Энэ талаар  системийн анализад тулгуурлан шинжлэх нь монгол судлаачийн үүрэг юм. Учир нь бид хойч үеэрээ байн байн туршилт хийж, тэдний оюун санааг хордуулж болохгүй…

Read more of this post

ТЭГШ ОЙГООР ХИЙРХЭХ ӨВЧИН

Энэ жил 102 сум тэгш 100 жилийн ойгоо тэмдэглэж сүртэй юм болж, хөрөнгө мөнгийг урсгах шиг болов. Тэгш ойн баярт дуртай монголчууд бөөн бөөнөөрөө хөдөө очиж, “хүний дор орохгүй” гэдэг монгол зангаа гаргав. Ингээд бүх нийтээрээ тэгш ойгоор хийрхэх өвчинд автав. Энэ бол түүхэн баримтийг үл ойшоосон, түүнийг гажуудуулсан ой баярууд цааш үргэлжлэх замыг нээв. Энэ тухай товч өгүүлсү…

Read more of this post