МОНГОЛ ТИЙМ МУУХАЙ ЮУ…

Сүүлийн үед Баабар манлайлан, Цэнддоо, Баярхүү нар уухайлан монгол үндэстний нүүдэлчид бүр язгуур угсаанаасаа “муу муухай” бөгөөд соёлжсон иргэншилтэй ямагт дайсагнаж ирсэн гэдгийг “онолын хувьд” нотлох аян дайнд мордов. Энд би бүтээлийн тодорхой нэр хэлэхгүй, учир нь тэд бичсэн юм болгондоо ийм үзэл санааг байнга сурталчилж байдгийг хүн болгон мэднэ. Тэдний хамгийн анхны үндэслэл нь монголчууд эв түнжин муутай, цаг ямагт “орондоо орох завгүй, олзлолдон булаалдаж” байдаг гэсэн “Нууц Товчооны” зүйрлэл юм. Энэ зүйрлэлийг “том зүйл”, тухайлбал Монгол үндэстнийг нийтэд нь түүхэн утгаар гутаан доромжлоход хэрэглэхээс гадна “жижиг зүйл”, Оюу Толгой, Таван Толгойг гадаадад өгөх асуудалд бүр ч ихээр хэрэглэх болой. Read more of this post

УЛСАА ЯАЖ ХӨГЖҮҮЛДЭГ ВЭ ? № 1

Би янз бүрийн телевизийн “Монгол Улсаа хөгжүүлье” нэвтрүүлэг үзсээр байгаад сүүлдээ бүр залхаж гүйцээд байна. Иймэрхүү төрлийн нэвтрүүлэгт орсон хүн бүр “улсаа яаж хөгжүүлэхийг” арван хуруу шигээ мэддэг болохоор нь дургүй хүрээд байдаг юм. Энэ олон жил болоход “миний судалгаа тооцоо энэ байна” гээд “цаас” үзүүлсэн хүн ганц ч алга. Мөн “цаад учир утга нь ийм” гээд хэлдэг хүн бас л ганц ч алга. Харин “онолын нэр” тоолох, тоочих лаларууд, “мэргэн цэцнүүд” монголоор дүүрэн байна. Ингээд ёстой бүтэхгүй. Иймээс хамгийн эхлээд улсаа яаж хөгжүүлэх ерөнхий зарчмууд буюу судалгааны арга зүйн хөгжил, түүний зарчмын тухай өгүүлэх гэсэн юм. Саад гарахгүй бол нэлээд хэдэн цуврал хийх санаатай… Read more of this post

НАОМИ КЛЯЙН БА МОНГОЛЫН НЕОЛИБЕРАЛУУДЫГ ХАРААХ НЬ.

Хэдхэн хоногийн өмнө манай нэгэн залуу улс төрч надад Наоми Кляйн-ы (Naomi Klein) “The Shock Doctrine: The Rise of Disaster Capitalism” (“Цочроох номлол: Сүйрлийн капитализмын цэцэглэлт”) номыг уншихыг санал болгосон юм. Эхэндээ нэг их тоосонгүй. Манайд өөрөө уншихгүй байж хүн хүнд ном уншихыг санал болгодог сэхээтэн маш олон байдаг болоод тэр. Би унших номнуудаа болж өгвөл өөрөө сонгож уншдаг. Яахав, хүн өгсөн юм чинь эргүүлээд хэдэн хуудас харав. Гэтэл энэ нь жинхэнэ бүтээл аж. Учир нь манай Монголын эдийн засаг яагаад сүйрсний учир шалтгааныг тэнд бүрэн гаргаж. Мэдээж Монгол гэж хэлээгүй л дээ. Гэхдээ манай байдал нүдэнд дурайтал харагдаж байна. Ингээд Наоми Кляйн болон түүний номноос хийсэн өөрийн товчлолыг хүргэж байна. Read more of this post

АЛТАН ЗУЛЫН ӨВЧИН

Тюльфан хэмээх алдартай, бас түгээмэл сайхан цэцгийг монголоор алтан зул гэнэ. Энэ цэцэгтэй холбогдон аль эрт Голландад болсон явдлыг сонирхуулах гэж байна. Уг нь цэцэгтэй биш, банк санхүүгийн луйвартай холбоотой юм. Одоо ч гэсэн сургамжтай болов уу. Учир нь алтан зулын оронд металл алт, цалин мөнгө, түүний дотор төрөл бүрийн ашигт малтмал байсан ч ялгаагүй “хөгийн өвчин” тусгадагт асуудлын мөн чанар оршино. Ингээд өмнө нь хэсэг хэсгээр нь орчуулан хүргэж байсан мөнөөх номын нэгэн бүлгээс танилцуулж байна… Read more of this post

ЗАЛУУ СУДЛААЧДАД ӨГӨХ ЗӨВЛӨМЖ № 12.

“Юм бичих” тухай
Ойрдоо улс төр гэж давхисаар байгаад хамгийн гол ажлаа мартах шахсан байна. Надтай уулзсан бараг бүх залуу хүн “яаж юм сайхан бичдэг болох вэ ?”, эсвэл “Та юмаа яаж бичдэг вэ ? гэхчлэн асуух. Ингэхлээр энэ удаа “юм бичих” тухай өгүүлнэ… Read more of this post

Г.УЯНГА: МОНГОЛЫН АРДЧИЛАЛ ҮЛЭМЖИЙН ИХ ГАЖУУДАЛД ОРСОН.

Энэ илтгэлийг УИХ-ын гишүүн Г.Уянгын 2013 онд Улаанбаатар хотноо болсон Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн VII бага хуралд тавьсан билээ. Үүнээс өмнө Монгол Улс болон монголын бүх улс төрчид монголд ардчилал их сайхан, амжилттай хөгжиж байгаа тухай олон улсад танилцуулдаг байв. Мөн манайд жаахан мөнгө нэмж өгвөл, ахиад хэдэн төсөл хэрэгжүүлчихвэл монголын ардчилал бүр ч сайхан хөгжинө гэж цаг ямагт нотолж олон улсыг хууран мэхэлж ирсэн юм. Харин Г.Уянга анх удаагаа монголын ардчилал системийн гүн гүнзгий хямралд орсныг олон улсын түвшинд гарган тавьж, үүнийгээ нотолсон бөгөөд олон улсын байгууллагуудын монголд явуулж буй зарим алдаатай үйл ажиллагааг мөн л анх удаагаа зоримог шүүмжилж чадсан юм. Тэр ч байтугай Г.Уянга: “Хэрэв Монголын ардчилал нуралтад орвол дэлхийн ардчилалд хүнд цохилт болох нь бас ямар ч эргэлзээгүй” гэдгийг олон улсын байгууллагууд болон “ардчиллын багш” нарт нүүрэн дээр нь сануулан хэлж чадсан юм. Энэ үгийн учир утгыг ойрын жилүүдэд дэлхийд ч, монголд ч ойлгох нь эргэлзээгүй… Read more of this post

ХЭЛСЭН ҮГЭНДЭЭ ЭЗЭН БОЛ, ИДСЭН ХООЛОНДОО САВ БОЛ…

Монгол Улс том жижиггүй сонгуулийн хууль, улс төрийн нам ярьж эхлэв. Хорь гаруй жил яриад толгой нь эргээд эргүү мал шиг болсноо мэдэж байгаа хэрнээ мэддэг юм шиг, чаддаг юм шиг, шийддэг юм шиг ахиад л ярьж эхлэв. Энэ тохиолдолд өмнө нь хэлсэн ярьсныг сануулах нь судлаач миний үүрэг, бас эрх болой. Монголчууд “хэлсэн үгэндээ эзэн болж, идсэн хоолондоо сав болж яв” гэж ярьдаг ч их учиртай үг шүү дээ. Read more of this post

УУТ УУТ МӨНГӨӨР УЛСАА ХУДАЛДСАН САЙДУУД ГУАЙ…

Энэ үгийг хамгийн сүүлд Г.Уянга хэллээ. Жаахан хувиргаад “Уут уут мөнгөөр улсаа худалдсан сайд аа, тэвэр тэвэр мөнгөөр төрөө худалдсан дарга нар аа !!!” гэж байгаад асуув. “Ноогдол ашгаа хэзээ авах вэ ?” гэж гол нь асуусан, “Хоёр тал тохирсны үндсэн дээр тодорхой хугацаагаар хойшилсон” гэж хариулав. “Тодорхой” гэхээр л тодорхой болчихдог юм биш, харин ч тодорхойгүй болгож нууж, бултаж байгаагаа Ерөнхий сайд харуулав. Read more of this post