Сүүлийн үед монголын улс төр бантан болов. Улс төрийн сэдвээс Оюу Толгой, Таван Толгой, Гачуурт оргүй алга болж, Засгийн Газраас сайдууд хөөх тухай асуудал болов. Тэгснээ Засгийн Газар огцрох эсэх асуудал болов. Тэгснээ гэв гэнэт өршөөлийн тухай асуудал болов. Дөнгөж саяхан уучлагдсан Н.Энхбаяр эргэн ирж “зөвлөнө” гэв. Сүүлдээ Ц.Элбэгдорж шударга ёс, авилгатай тэмцэх асуудал болгов. Монголчууд улс төрийг “гаргуун сайн мэддэг” хэдий ч энэнд бол ёстой толгой нь хүрэхгүй болов. Сүүлдээ намайг “анаалийз” хийсэнгүй, “залхуу новш”, “мэддэгээрээ боолоо хаалаа” гэж агсрах болов. Тэгвэл өөдөөс олон долоон юм донгосолгүй, хэрүүл өдөхгүй байх л хэрэгтэй ш дээ. Би ямар төр засаг үймүүлж, авилга аваад байгаа биш. Үгүй ядахдаа энэ адгийн төр засгаа загнаж агсарч болно ш дээ… Read more of this post