УТАСНЫ БУДЛИАНЫГ ШИНЖЛЭХ НЬ

УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэгийн талаарх бичлэгийг хоёр “шударга” баагий илчилж, түүнийг нь Г.Уянга бичиж тараасан болж таарав. Ингээд Төрийн Ордонд архи ууж, тамхи татаж хууль зөрчсөн хоёр эмэгтэйн нэр төрийг гутаах “шударга ёсны” хөдөлгөөн интернетэд өрнөв. Өмхий санаа нь компьютерээс ч үнэртэх тэдгээр жиргээчид Алтаншагай, Бат-Ялалт хоёроос үл ялгарах амьтад аж. Энэ талаар хийсэн шинжилгээг толилуулж байна. Дашрамд дурдахад бичиг баримтын шинжилгээг ингэж хийдэг гэдгийг залуучуудад сонирхуулж байна. Зарим асуудлаар нарийн мэргэшсэн мэргэжилтнүүдийн туслалцаа авснаа нуух хэрэггүй байх… Read more of this post

НУУЦЫН ҮҮДЭНД ТУЛАХУЙ…

А.Баатархуягийн “Төвдөд аялсан тэмдэглэл” хэмээх 5 цувралыг манайхан амтархан уншсан билээ. Дашрамд дурдахад А.Баатархуягийн эдгээр цуврал нийтлэл Баабарын “Түвдийн тэмдэглэл”-ээс их өөр, зохиогч өөрийн биеэр зорьж хийсэн учраас түүх, соёл, танин мэдэхүйн ихээхэн давуу талтайг сануулсу. А.Баатархуяг энэ тэмдэглэлийнхээ хамгийн сүүлчийн, гол хэсгийг нь Ганаа ахын блогт тавина гэж амласан билээ. Түүнээс хойш нэлээд хугацаа өнгөрч, уншигчид А.Баатархуягаас биш, надаас “Тэмдэглэл”-ийг үргэлжлэлийг шаардах болов. Гэтэл өчигдөр А.Баатархуяг амласнаа биелүүлж, “хамгийн сүүлчийн” гэх энэхүү бичвэрээ өгөв. Оюун сэтгэлгээний бяд зааж бичсэн гайхамшигтай ажил аж. Одоо уншигчид энэ яг болсон явдал уу ? гэж асууж шалгаах нь лавтай. А.Баатархуяг олон жил хүсэж мөрөөдсөн зорилгоо биелүүлж Төвдөд аялсан нь үнэн, бас айхтар сүрхий нэг ламтай уулзсан нь үнэн, мөн надад нэгэн өвөрмөц “юм” бэлэглэсэн нь үнэн. Үүнээс цааш бол зохиогч үнэний зарим хэсгийг уран сайхны сэтгэлгээгээр нуусан байж ч болох юм. Гэхдээ л би бүгдээрээ үнэн байгаасай гэж итгэхийг хүснэ… Read more of this post

МОНГОЛ ДАХЬ ОФФШОР АДАЛ ЯВДАЛ

Монголд оффшорын адал явдал ид гаарч байна. Үүнийг гадарлаж байсан учир “Монголын оффшорын түүхээс” эхний өгүүллийг хэдхэн хоногийн өмнө бичсэн. Гэтэл адал явдлууд маш түргэн, хэт замбараагүй үргэлжлэх болсон учир удаах өгүүлийг яаравчлах шаардлага гарав. Ингээд оффшорын тухай удаах өгүүллийг толилуулж байна… Read more of this post

МОНГОЛ ОФФШОРЫН ТҮҮХЭЭС

Өнөөдөр бүгдээрээ оффшор гэж яриад жигтэйхэн. Энэ нь ч зөв байх. Гэхдээ энэ явдал саяхан эхэлсэн биш, харин нэлээд эртнээс эхтэй юм. Ярьж буй асуудлынхаа “түүхийг” мэдэхгүйгээр үнэн зөв дүгнэлт хийх боломжгүй. Иймээс монгол оффшорын түүхээс товч өгүүлье… Read more of this post

МОНГОЛ ДАХЬ АМЕРИКИЙН “ЗӨӨЛӨН ХҮЧ” № 2

Одоогоос жилийн өмнө буюу 2015 оны 03 дугаар сарын 26-нд би “Монгол дахь америкийн зөөлөн хүч” өгүүлэл бичсэн ба манайхан нэг хэсэг шуугиж байгаад мартчихсан юм. Гэтэл одоо энэ асуудал ямар нэг байдлаар сөхөгдөж байна. Ямар ч баримт устдаггүй, ямар ч баримтыг мартаж болохгүй гэдгийн учир энэ буй за. Ингээд өмнөх өгүүлэлдээ шинээр олсон зарим баримтыг нэмэн удаах өгүүллийг хүргэж байна… Read more of this post

МАН-Д БОЛСОН ЯВДАЛ

2012 оноос хойшхи дөрвөн жилд эрх баригч АН баларч гүйцсэнийг манайхан сайн мэдэх боловч МАН-д юу болсныг “бараг” мартчихаад байна. АН-ын дуулиан дунд МАН ган бат эв нэгдэлтэй мэт харагдаж байгаа ч ядаж олигтой хөөрөг хийх чулуу ч гарахааргүй болтлоо цавтсан бөлгөө. Гаднаасаа бүхэл чулуу мэт авч гэрэлд харвал авах юмгүй цавтай.
Уг нь ихээхэн том үйл явдлууд бүгдээрээ л бидний нүдний өмнө болсон юм. Гэтэл зэрэгцэн болж өнгөрсөн болон болж буй харилцан холбоотой хоёр үйл явдлын нэгийг нь “хараад”, нөгөөг нь “үл тоох” бол монгол сэтгэлгээний гажиг юм. Дурдан буй хугацаанд МАН шууд хэлэхэд дарьтай торхон дээр сууж байсан юм. Одоо болтол бараг хэн ч ярьж байгаагүй энэ явдлыг шинжлэх, санах нь бидний хувьд тун чухал юм. Ингээд бидний хоолтойгоо холиод идчихсэн дөнгөж саяхны үйл явдлаас дахин өгүүлсү…
Read more of this post

ЗОДУУЛНА, ӨРШӨӨНӨ, МӨНГӨӨ ӨГНӨ…

Жастин Каплагийн асуудал ахиад л босч ирэв. Энэ бол зүгээр л нэг хүн өршөөсөн асуудал биш, харин Монгол Улсад асар их хохирол учруулсан бизнесийн далд сүлжээ, заль луйвар, эх орноо худалдсан ноцтой асуудал гэдгийг манайхан мартчихаад байна. Энэ тухай өгүүлсү… Read more of this post

ХАА БАЙГААМ, ТЭР “НЭР ТӨР” ЧИНЬ…

Жүжигчин Б.Амарсайханы “Би юу хийчих вэ ?!” бичлэг МАН-ын уурыг хүргэж уушгийг сагсайлгажээ. Ингээд жүжигчин Б.Амарсайханыг СБ дүүргийн Цагдаагийн хэлтэс өгч, “Херо” интертайментыг бас шүүхэд өгчээ. Хоёулаа МАН-ын “нэр төрд” халдсан гэнэ.
Өмгөөлөгч Б.Батбаяр хэмээх толгой нь хамуурсан эргүү новш: “жүжигчин Амраагийн энэхүү үйлдэл нь “сонгуулийг будилаантуулж, төрийн эрх мэдлийг хууль бусаар авах гэсэн санаа зорилгыг агуулж, ард олны амгалан тайван байдлыг алдагдуулж, айдас хүйдэст автуулан, оюун санааны хүчирхийлэл үйлдэх аргаар санаа бодлыг хувирган тогтворгүй болгох” гэмт хэргийн шинж агуулсан” гэж дүгнээд Эрүүгийн хуулийн 82-д заасанчлан “сонгуулийн хуулийг будилаантуулж, сонгогчдын эрхэнд халдах” нь өөрөө 16-20 жилийн ялтай онц хүнд гэмт хэрэг хэмээн сүржигнэв. Энэ тухай өгүүлсү…
Read more of this post