ХӨРӨНГӨТНИЙ ТӨРӨӨС ДАВУУ МЭДЭЛТНИЙ ТӨР РҮҮ
2025/05/27 3 Comments
ЗГ огцрохоор болов. Үүний шалтгаан нь олонхи хүмүүсийн боддог шиг ЗГ сайн, муу ажилласантай огт холбоогүй, харин монголын эрх баригчдын зөрчил тэмцэл шинэ шатанд гарч, Монгол төрийг самран үймүүлж, доройтуулж байгаатай холбоотой. Монголчууд Ерөнхийлөгч, УИХ, ЗГ сайн муу ажиллаж байгааг сайн муугаар дүгнэдэг, харьцангуй мэддэг гэж хэлж болно. Харин Монголын төр, төрийн удирдлага, түүний шинж чанарт гарч буй хувьсал, өөрчлөлт, хандлагыг огт сонирхдоггүй, бас мэддэггүй. Монголд 90 онд ардчилал ялсан, түүнээс хойш ардчилсан төр ямар ч өөрчлөлтгүй үргэлжлэн хөгжсөөр байгаа гэж ойлгодог нь дэндүү гэнэн бөгөөд тэнэг бодол. Тэгвэл монгол төрийн 30 гаруй жилийн хувьсал, өөрчлөлт, хандлагыг цаг хугацааны туршид бүтнээр нь харж, шинжлэх ухааны үүднээс шинжин үзвэл ямар зураглал харагдах бол ?! Энэ талаар хийсэн системийн анализыг товч өгүүлсү…
Read more of this post