НУРАЛТ ХИЙГЭЭД БОЛОМЖ

Монголын улс төр тэр чигээрээ холион бантан болж, ажиглаж буй олон нийт ч, оролцон тоглож буй улс төрчид ч учраа олохоо болив. Хэлбэрийн хувьд 60 тэрбумын М.Энхболд, ЖДҮ-ийн У.Хүрэлсүх хоёр өрсөлдөн тэмцэлдэж буй мэт харагдавч агуулгын хувьд МАНАН системийг толгойлохын төлөө хатуу ширүүн тэмцэл өрнөж байна. Үзэгдлийн хувьд МАН-ын болон АН-ын дотоод хямрал задрал болж буй боловч мөн чанарын хувьд МАНАН бүлэглэл уналт нуралтын шатандаа орж, Үндсэн Хуулиа өөрчлөх замаар төрийн байгууламжийн шинэ хэлбэр бий болох, болгох бүх талын боломж, нөхцөл бүрдээд байна. Read more of this post

СИСТЕМИЙН АНАЛИЗ ХЭЗЭЭ Ч АЛДДАГГҮЙ…

Одоогоос яг 20 жилийн өмнө Монголын нийгэм-улс төрийн үйл явцын талаар хийж байсан үнэлэлт дүгнэлт өнөөдрийн нөхцөл байдалтай ямар ч алдаагүй яг таг таарах боломж бий юу ? Олон хүн ийм байх боломжгүй гэж хэлнэ байх. Шинжлэх ухааны задлаг шинжилгээний арга, арга зүйг яг таг баримтлан хийсэн системийн анализ ийм боломж олгодог гэж би хэлэх байна. Үүнийг хялбархан нотолж болно… Read more of this post

ГУРВАН САЯ…

Өнөөдөр миний ganaa.mn блог 3 сая дахь хандалттай болов. 2008 онд Датакомын Д.Энхбатаар заалган байж блог нээж байсан минь саяхан л санагдана. Би “Ганхуяг” гэж нэр өгөх гэтэл Д.Энхбат “ganaa.mn” нь дээр гэж ятган байж энэ домен нэрийг авахуулсан билээ. Юм мэддэг хүн арай алсыг хардаг нь үнэн байж… Read more of this post

2020

2012 нэртэй кино гарч дэлхий дахиныг айдас хүйдэст автуулсныг олон хүн мартаагүй байх, лаа харахаар л санаанд нь орж байгаа биз?
Харин одоо 2020 он бол МАН-д энэ сүйрэл бодит байдал болчихлоо. Судалгаагаар Улаанбаатар хотод нэг ч тойрогт ялахгүй нь. Байдал үүнээс сайжирна гэж байхгүй, бүр муудна! Муудвал орон нутгийн тойргуудаа мэрж эхлэх төлөвтэй байна…
Read more of this post

ҮНДСЭН ХУУЛЬ ӨӨРЧЛӨХ “ТЭМЦЭЛ”

Манайд Үндсэн Хууль өөрчлөх эсэх талаар хэрүүл тэмцэл ид өрнөж байна. Уг нь энэ асуудлыг олон жилийн турш улиг болтол ярьсаар ирсэн боловч тодорхой шийдэлд хүрээгүй байсан юм. Ерөнхийлөгч Х.Баттулга эрс шинэчлэл тунхаглаж, Үндсэн Хууль шинээр хийх тухайгаа зарласнаар эл асуудал оргил цэгтээ хүрч нийгмийн хурц маргаан мэтгэлцээнд дууджээ. Гэтэл өнөөгийн маргаан мэтгэлцээн шал буруу тийшээгээ хадуурч, “ардчилсан үзэлтнүүд” нь парламентын засаглалын төлөө, “харгис, дарангуй үзэлтнүүд” нь Ерөнхийлөгчийн засаглалын төлөө байгаа мэт сурталдах болж, энэ нь галзуурал солиорлын хэмжээнд хүрэв. Гэвч асуудлын мөн чанар огт өөр зүйлд байгаа юм. Энэ тухай өгүүлсү… Read more of this post

УЛС ТӨРИЙН РЕФОРМЫН ТУХАЙД…

Одоо бид юу хийх ёстой вэ ?, юунаас эхлэх ёстой вэ ?, яаж хямралаас гарах вэ ? гэсэн асуултыг Монгол хүн бүр тавьж байна. Энэ тухай эрэгцүүллээ өгүүлсү… Read more of this post

МОНГОЛ, ОРОС, ХЯТАДЫН “ГУРВАН ХАЛИМ”

“Жень минь жибао” сонинд гарсан нэгэн товч мэдээг орчуулан хүргэж байна. Энд би цэг, таслал ч хасаагүй, мөн нэмээгүй. Заргалдах дуртай хүмүүс нь “Жень минь жибао” сонин юмуу ОХУ-ын Худалдааны төлөөлөгчтэй маргалдаарай… Read more of this post

ЗАСГИЙН ГАЗРЫН МУХАР ЗАМ…

2012 нэртэй кино гарч дэлхий дахиныг айдас хүйдэст автуулсныг олон хүн мартаагүй байх, лаа харахаар л санаанд нь орж байгаа биз?
Харин одоо 2020 он бол МАН-д энэ сүйрэл бодит байдал болчихлоо.
Read more of this post