МАНАН засвар хийх нэрээр Үндсэн Хуулийг өөрчлөхөөр үхэн хатан зүтгэж буйг бүх монголчууд харж байна. Үйлдсэн хур гэмт хэрэгтээ дарагдаж, улс орныг шулан дээрэмдэгч харгис хүчин МАНАН гэв гэнэт “сайхан сэтгэлтэй” болж, “онол ном” мэддэг болчихоо юу ? Үгүй л дээ. МАНАН-гийн шунал улам дүрэлзэж, боловсролгүй мунхаг харанхуй нь хэвээрээ байгаа. Тэгвэл яах гэж яаран сандран, үхэн хатан зүтгээд байгаа юм ?! Цаанаас нь, гадаадаас МАНАН, түүний дотор МАН-ыг шахаад байгаа юм. Үүнийг тайлбарлахын тулд геополитикийн болон ардчиллын онолын талаар товч өгүүлэх хэрэг гарч байна. Өмнөх 30 жилийн адил “хоосон онолдоод”, “номын цагаан солиотой” гэж над руу дайрахгүй гэж найдаж байна. Барууныхан жижиг оронд эхлээд “онолыг” нь суулгаж өгдөг, дараа нь шулан мөлжиж, атгандаа оруулдаг юм. Энэ тухай товч өгүүлье. Read more of this post