Нас ахих тусам өсөж төрсөн Налайх тосгон минь сэтгэлд улам дотносох. Өсөж төрсөн нутаг гэх нь асуудлын нэг л тал юм. Алив хүн өсөж төрсөн нутгийнхаа хүн зон, нийгмийн харилцаан дунд төлөвшин бүрэлддэг гэх нөгөө тал нь бүр ч илүү илүү ач холбогдолтой. Өөрөөр хэлбэл Налайх тосгон маань намайг хүн болгосон юм. Хүн болгон шахам төрж өссөн аймгийнхаа тухай ярьж болоод байхад би яагаад төрөлх Налайхынхаа тухай бичиж болохгүй гэж ?! Би чинь Налайхын 1954 оны унаган хүүхэд. Ингээд ухаан орсон 1960-1970-аад оны Налайхынхаа тухай товч өгүүлэх гэсэн юм. Харин төрөлх сургуулийнхаа тухай тусгайд нь бичихээр төлөвлөж буй тул энэ тухай огт оруулаагүй болно… Read more of this post