ГАДААДАД МӨНГӨ УГААХ МОНГОЛ БҮДҮҮВЧ: № 4
2015/04/08 17 Comments
Одоо сүүлчийн 4 дэх хэсгийг сонирхоно уу… Read more of this post
2015/04/08 17 Comments
Одоо сүүлчийн 4 дэх хэсгийг сонирхоно уу… Read more of this post
2015/04/08 Leave a comment
Одоо 3 дахь хэсгийг сонирхоно уу… Read more of this post
2015/04/03 25 Comments
Одоо би олон юм ярихгүй. Зүгээр л тов тодорхой баримт илчилж, үүндээ Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржоос тайлбар шаардаж байна. Төрөө хүндэтгээд иргэн шаардаж болохгүй гэсэн утгагүй тэнэг тайлбар надад хэрэггүй. Ингээд тов тодорхой баримтыг олон нийтийн хүртээл болгож байна. Хэрэв энэ “гүтгэлэг” бол тэрийгээ ч гэсэн хэлэх л хэрэгтэй ш дээ. Гэхдээ ингэх боломж 100% байхгүй… Read more of this post
2015/01/23 11 Comments
И.В.Сталины 1950 оны 6 дугаар сарын 20-нд “Правда” сонинд бичсэн “Марксизм ба хэл шинжлэлийн асуудал. Марксизм хэл шинжлэлд хандах нь” хэмээх алдарт өгүүллийг монголчууддаа толилуулж байна. Би Сталиныг магтаад сурталчлаад байгаа юм биш. Энэ өгүүлэлд хэл шинжлэлийн бараг бүх асуудлыг бүхэллэг, цогц систем болгон авч үзсэнд түүний ач холбогдол байдаг юм. Ийм болохоор энэ бүтээлийг өнөө үед ч гэсэн барууны их дээд сургуулиудад үзэж судалдаг. Одоо ч гэсэн хэл шинжлэлийн асуудлыг ингэж цэгц системтэй, өндөр дээд түвшинд нэгтгэн дүгнэсэн ийм бүтээл ховор байдаг. Манай хэл шинжлэл бараг сөнөөд байгаа нь тулгамдсан асуудлыг ийм өндөр түвшинд нэгтгэн дүгнэж чадаагүй байгаатай, мөн ийм оролдлого хийхгүй байгаатай холбоотой. Дашрамд энэ өгүүлэлд “бут авсан” Н.Я.Марр бол орос, зөвлөлтийн нэрт эрдэмтэн байсан агаад Сталин түүнийг нас барснаас 15 жилийн дараа энэхүү шүүмжлэлт өгүүллээ бичсэн юм. Энэ өгүүллийг олон дахин сайтар уншвал манай хэл шинжлэлийн тулгамдсан олон асуудлыг шийдвэрлэх арга замыг олж болно гэж бодож байна. Гагцхүү бид энэ түвшинд хүрч маргаж, сэтгэж, үйлдэж сурах л хэрэгтэй дээ. Сталинд яаж ч хандаж болох боловч түүний энэ бүтээл онолын социологи, хэл шинжлэлийн онолын сонгодог бүтээлд зүй ёсоор ордог гэдгийг би онцлон дурдаж байна. Read more of this post
2014/12/30 29 Comments
Та бүхэнд Шинэ Жилийн мэнд хүргэж, аз жаргал сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. Өнгөрсөн оноо ganaa.mn блог 90 өгүүлэл бичсэн амжилтаар үдэж байна. Мөн ganaa.mn блог 1.548.000 уншигчтай болов. Ирэх жил маш олон үйл явдал болох нь гарцаагүй учраас өгүүллийн тоо үүнээс багасахгүй гэж санаж байна. Ингээд надтай хамт байсан Эрхэм Уншигч Та бүхэнд Шинэ Жилийн мэнд хүргэж, аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе !
2014/06/19 70 Comments
Нэгэн гэгээн саруул бөгөөд гунигт түүхийг ярихгүй бол болохгүй нь. Энэ бол оюутан цагаасаа үй зайгүй нөхөрлөсөн сайн найз минь хорвоогоос хальсан явдал юм. Гэхдээ жирийн нэг явдал биш учраас өгүүлж байгаа юм. Read more of this post
2013/12/29 24 Comments
Та бүхэнд шинэ жилийн мэнд хүргэж аз жаргал сайн сайхан бүхнийг хүсэн ерөөж байна.
Ирэх жил миний хувьд нэлээд их ажилтай байх бололтой. Бодоод байсан чинь монголын түүх болон хэлнийхэнтэй нэлээн сайн байлдахгүй бол болохоо байчихсан юм байна. Намайг мэргэжлийн бус гэнэ, түүхийн болон хэлний асуудалд битгий оролц гэнэ. Гэтэл Монголын түүх болон хэл шиг хөгийн болчихсон, утга учраа алдчихсан асуудал гэж алга. Монголын түүхчдээс “шинэ юм” бараг юу ч гарахгүй байна. Монголын түүхчид өөрсдөө ажлаа хийж чадахгүй бол би хажуунаас нь оролцох л болно. Надад түүхэн үнэн хэрэгтэй болохоос түүхчдийн цол хэргэм, өмнөх гавъяа, алдар нэр ёстой пад байхгүй. Би монголынхоо түүхийг танин мэдэх эрхтэйгээ ирэх жилээс нотлон харуулж, шинжлэх ухааны системийн шинжилгээ гэж юу байдгийг харуулах л болно. Харин нэр усаа ил тод хэлээд надтай “дуэльд” оролцож, чин шударгаар өрсөлдөхийг би монголын эрхэм түүхчдээс уриалж байна. Хариу өгөхгүй байсан ч би Та нар руу дайрна. Бид ингэж л байж нийгэм-түүхийн гацчихсан асуудлаа шийдэхээс өөр зам алга…
Ингээд сайхан баярлахын өлзийтэй ерөөлийг Та Бүхэнд дэвшүүлж байна.
Судлаач Х.Д.Ганхуяг.
2013 оны 12 дугаар сарын 29.
2013/11/19 109 Comments
Өнөөдөр миний ganaa.mn блогийн уншигчид НЭГ САЯ болов. 2008 онд сэтгүүлч Д.Цэрэнжаваас блок юмуу, блог юмуу гэж заалган анх өөрийн гэсэн блог нээж байснаас хойш 6 жил болжээ. Энэ хугацаанд надтай хамт сэтгэн бодож, эрэгцүүлэн дүгнэж, санаа оноогоо хуваалцаж байсан нийт уншигчиддаа амьдралд нь аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөж байна. Read more of this post