С.БАЯРЫН ОНЦГОЙ НӨХЦӨЛ

Улс төрийн системийн хямрал, сонгуулийн будлиан, 7 дугаар сарын 1-ний болон түүний дараах үйл явдалд монголын улс төрийн аль ч хүчин үнэлэлт дүгнэлт өгөөгүй байсан юм. Харин С.Баяр улс төрийн диагностика, прогностика хоёрыг хослуулахыг оролдсон үнэлэлт дүгнэлт анх удаа өгөв. Энэ талаар саналаа өгүүлсү. Read more of this post

СОНГУУЛИЙН ДАРАА ТА НАР ЯАХИЙМ ?

Би улс төрийн нөхцөл байдлыг шинжилсэн цуврал өгүүлэл бичиж эхлээд байна. Нэлээд асуудлыг тодруулах, үнэлэх шаардлага гараад жаахан удаж байгаадаа хүлцэл өчье. Уг нь би дорх өгүүллийг энэ оны 1 дүгээр сарын 31-нд бичсэн юм. Нэг бичсэн юмаа сайтад дахин дахин тавиад байх нь тийм ч таатай асуудал биш боловч одоогийн нөхцөл байдалд түүнийг сануулах нь зүйтэй гэсэн дүгнэлтэд би хүрлээ. Таныг нэг сайн эрэгцүүлнэ гэдэгт найдаж байна.  Харин шинэ өгүүллүүдээ удахгүй Таны сонорт хүргэнэ гэж аөмлаж байна. Read more of this post

ТЭТГЭВРИЙН ӨВГӨН ХИЙГЭЭД МОНГОЛЫН УЛС ТӨР

7 дугаар сарын 1-ний үйл явдлын дараа ТЕГ эдийн засагч Н.Дугарыг баривчлав. Сонин хэвлэл энэ хүнээс болж Монголын төр сүйрч байгаа мэтээр өгүүлж байна. Гэтэл нөгөө Н.Дугар нь жар шүргэсэн, 1990 оноос хойш ажилгүй яваа нөхөр билээ.

Хэрэв ажилгүй өвгөнөөс болж монголын төр сүйрчих гээд байвал үүнийг монгол хэлээр хохь чинь гэдэг юм.

Би судлаач хүний хувьд болж өнгөрсөн үйл явдлын олонхийг биечлэн мэддэг, мөн олонхийг нь янз бүрийн сувгаар мэдэж дүгнэж байдаг, түүнчлэн Н.Дугартай сайн ч, муу ч нэлээд хэдэн жил үерхэж, түүний зан чанарын давуу болон дутагдалтай талыг сайн мэддэг цөөн хүний нэг учраас энэ өгүүллийг бичих нь зүйтэй гэж үзлээ. Энэ өгүүллээс Монголын далд улс төрийн дампуурал, улс төрчдийн арчаагүй байдал илт харагдана гэдэгт итгэж байна. Харин энэ өгүүлэл бол нэг хүнийг үнэлэх гэсэн хэрэг огтхон ч биш гэдгийг анхааруулж байна. Read more of this post

УЛС ТӨРИЙН МУХАРДАЛ

Эрх мэдлийн төлөө хэтэрхий шунасан эрх баригчдын хийсэн сонгуулийн будлиан Монголын улс төрийн хямралыг мухардалд оруулав. Энэ сонгууль намууд биш, намын өмнөөс нэр дэвшсэн бие даасан хүмүүсийн зодоон боллоо. Юун нам мам мантай, ёстой нэг бантан хутгав. Ер нь улс төрийн хямралын улмаас МАХН, АН хоёрын чадавхи эрс буурч, нэгдсэн удирдлага, жолоодлогоор нэр дэвшигчдээ ч хянаж чадахаа байжээ. Read more of this post

СОЛИОРОЛ

Сонгуулийн солиорол Монгол орныг хамраад байна. Аль ч улсад сонгууль нь жилээс жилд улам боловсронгуй болдог атал манайд улам дордсоор одоо аль хорон муугийн есөн шинж нь жинхнээсээ бүрдэж.

Олон нийттэй холбох гэсэн утгатай ПИАР хэмээх үгийг манайд бол ямар ч тэнэг амьтныг цэцэн мэргэн, гоо сайхны туйл болгон харуулж олон түмнийг хуурахыг ойлгодог болжээ.

Аливаа юманд агуулга гэж баймаар. Манайд бол алив чиний пиарыг хийгээд өгье гэж захын дураак хэлдэг болж байна. Энэ талаар өгүүлсү. Read more of this post

БУРАНГУЙ СИСТЕМИЙН СҮҮЛЧИЙН АМЬСГАЛ

Монголын улс төр системийн хямралд орсныг эхлээд эрдэмтэд нь дараа нь амтай болгон ярьсаар байгаа боловч түүнийг засах өөрчлөх оролдлогыг хэн ч хийсэнгүй. Энэ хооронд бүхэл бүтэн 18 жил өнгөрч ардчиллын эхэн үед төрсөн хүүхэд одоо эрийн цээнд хүрчээ. Сүүлдээ бид чинь бүгдээрээ шахам хуулиа сахия гэж орилох мөртлөө хуулийг яаж зөрчихөв гэхээс өөрийг бодохоо байчихсан хөгийн амьтад болон хувирч байна. Read more of this post

ОДОО “ЦОГЦ БОДЛОГО”-ООРОО ЯВНА ШҮҮ…

Одоо улс төрийн нам, хүчнүүд сонгуулийн мөрийн хөтөлбөрөө боловсруулаад бараг дуусч байна. Ахиад л олон гоё гоё бодлого, төлөвлөгөө гаргаад эхэлж байна.

Дөнгөж саяхан УИХ улс төрийн бараг бүх намуудын оролцоотойгоор Монгол Улсыг 2025 он хүртэл хөгжүүлэх үндэсний хэмжээний, шинжлэх ухааны лут үндэстэй, 138 алсын хараатай төрийн цоо шинэ бодлогоо баталсан билээ. Түүнийгээ одоо л баримтлахгүй бол хэзээ баримтлах ёстой юм. Иймээс Сонгуулийн мөрийн хөтөлбөр гэж “цоо шинэ юм” зохиож үйлээ үзэх ямар ч шаардлага намуудад байхгүй. Гэхдээ сануулах хэдэн зүйл байна. Read more of this post

ҮЕ ХИЙГЭЭД ЗАЛГАМЖЛАЛ

Эхлээд сонсоход хүн болгонд ойлгомжтой мэт ойлголт үнэн хэрэг дээрээ хамгийн ойлгомжгүй, ээдрээтэй зүйл болон хувирах явдал цаг ямагт тохиолдог. Чухам энд л ердийн мэдлэг, шинжлэх ухааны мэдлэг хоёрын зөрүү гарч ирдэг юм.

Сонгууль ойртсонтой холбогдуулан эрх мэдэлд хүрэх гэсэн ганцхан зорилгоор Та бидний “сайн” мэддэг атлаа үнэн хэрэг дээрээ “мэддэггүй” ойлголтууд дээр энэ улс төрчид, пиарчид тоглож байдаг юм. Зарим нь энэ хачин юмаа бараг бүхэл бүтэн “үзэл суртал”, “зарчим”, “сургааль” болтол нь хөгжүүлчихсөн байх нь энүүхэнд. Ингээд бие биенээ, эцсийн дүндээ үндэстнээ доройтуулах гол шалтгааны үрийг тавьдаг юм.

Та бидний ердийн ухамсар, сэтгэл зүй дээр тоглох гэсэн луйврыг бага ч гэсэн илчлэх үүднээс цуврал өгүүлэл бичих санаатай. Read more of this post