Г.УЯНГА: М Си Эс ХИЙГЭЭД БУСАД…

Манай Г.Уянга нэг сайхан өгүүлэл бичжээ. Бид хоёр бараг жил шахам түнжин муутай явсан юм. Намайг “юм бичээч” гэхээр “бичнэ ээ” гэчихээд ном мом, цэцэг навч болоод явчихна. Ямар сайндаа дургүй хүрээд: “ингэхэд чи бичиг үсгээ мартаагүй биз дээ” гэж ёжилж байхав. Ингээд Уянга маань бичиж их том сэдэв хөндөж эхлэв. Монголын том сэтгүүлч зүгээр сууна гэж байхгүй л дээ…

Read more of this post

А.БААТАРХУЯГ: 51-Р ЭРГЭЛТ

Монголчууд Таван Толгойн асуудлыг сайн ч бай, муу ч бай шийдэгдсэн гэж ойлгож байв. Гэтэл ТТ-н хэрүүл ахин ноцтой байдлаар сэргэв. Хятадтай хэтэрхий шударга бус гэрээ байгуулаад тэрийгээ монголын талаас нуучихсан байж. Энэ будлиан ЗГ-ийг унагах хэмжээнд хүрчээ. Энэ талаар манай А.Баатархуягийн бичсэн аналитик өгүүллийг сонирхоно уу…

Read more of this post

ХОТЫН ТЭЭВРИЙН БАНТАН БУЮУ ОЛОН УЛСААР ТОГЛОХУЙ…

ЗГ Туул гол дагасан хурдны зам барих тухай ярьж эхлэв. Энэ хурдны замд дургүйцээд, эсэргүүцээд байх шалтгаан надад огт алга. Миний сэтгэлийг улс орны стратегийн бүтээн байгуулалтыг бантагнуулдаг, завааруулдаг, гацаадаг, улмаар шийдвэрээ байн байн өөрчилж тэнэгтдэг, энэ заваан өрсөлдөөндөө олон улсыг татан оролцуулж тоглодог олон удаагийн гутамшигт үйлдлүүд зовоож байна. Иймээс би Та бүхний сайн мэдэх тэнэг тэнэг үйл явдлуудыг хронологийн дарааллаар өгүүлье…       

Read more of this post

ШАТАХУУНЫ ЛУЙВРЫН УЧГИЙГ МӨШГӨХҮЙ

Саяхан Bloomberg-т: “Монголд нефтийн бизнес эрхэлдэг “Trafigura” компани Монгол дахь оффисоосоо 1,1 миллиард доллар алдав” гэсэн мэдээ гарч үүнийг нь дэлхийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд давтан цацав. Миллиард гаруй доллар бол асар их мөнгө бөгөөд дэлхий даяар гайхан шагширч байхад “хэргийн эзэн хэнгэргийн дохиур” Монгол л ганцаараа таг чиг. Энэ тухай өгүүлсү…

Read more of this post

“МЕГА БУС” ТӨСӨЛ БА “ТОО ХЭМЖЭЭГҮЙ” АЖИЛЛАХ ХҮЧ

ЗГ “Гадаадын ажиллах хүчний шилжих хөдөлгөөний тухай хуульд” өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барьж, түүнд “гадаадаас авах ажиллах хүчинд тоо хэмжээ тогтоохгүй байх, тэднийг ажлын байрны төлбөрөөс чөлөөлөх” заалт оруулсан нь нийгэмд ихээхэн маргаан дэгдээв. Манай зарим хууль санаачлагчид: “ЗГ ирэх 4 жилд 14 мега төсөл хэрэгжүүлэх ба эдгээрийг гүйцэтгэхэд ажиллах хүч дутагдаж байгаа тул гадаадаас ажиллах хүч хязгааргүй тоогоор оруулж ирнэ” гэж тэнэгийн дээд тайлбар хийж байгаа. Үүнийг ойлгохын тулд “мега” төсөл болон “ажиллах хүчний” тухай тодорхой ойлгох нь чухал. Энэ тухай товч өгүүлсү…

Read more of this post

УТААГ ЯЛСАН ХЯТАД ТУРШЛАГА

Монголчууд утааны асуудлаар нийтдээ 20 шахам жил хэрэлдэж, одоо 4 дэх удаагийн том хэрүүлээ хийж байна. Томчууд “энэ жилдээ аргалж чадахгүй” гэсэн хариулт өгч байна. Би энд тэндэхийн утааны эсрэг хийсэн тэмцлийг шүүрдээд үзтэл Хятадын туршлага хамгийн шилдэг нь юм байна. Энэ тухай товч өгүүлье. Намайг хятадын тагнуул гэж загнахгүй гэж найдаж байна…

Read more of this post

X-3

А.Баатархуяг “Х” сонгууль, ”Х” парламентын талаар биччихээд “Х” Засгийн газрын талаар бичихгүй удлаа. Бухын доодохыг харж… гэгчээр мань эр бичихгүй бол би өөрөө үргэлжлүүлээд биччихэж чадна л даа. Мань эр юу хүлээгээд байгааг бүү мэд, надад бол өнөөгийн Засагаас хүлээх юм юу ч үйлдсэнгүй!

Read more of this post

Д.ЧУЛУУНЖАВ: АРДЧИЛЛЫГ ЗӨВӨӨР ТӨЛӨВШҮҮЛБЭЛ АВРАЛЫН ОД, ХАРИН БУРУУГААР АШИГЛАВАЛ ХОР, ХОРЛОЛ

Хүн гэдэг амьтан “олж авсан” үзэл бодолдоо (үзэл сурталдаа) л хөтлөгдөн амьдарч, бас тэмцсээр нас эцэслэдэг. Хүн болж анх төрөх үед нь мэдээжээр түүнд ямар нэгэн үзэл санаа байдаггүй. Орчин тойрон нь, нийгэм нь л хүнд үзэл суртал олгодог. Ингэхлээр үзэл суртал бол ихэнхдээ хүн нэг бүрд санаатай олгогддог зүйл юм. Гэхдээ үзэл санаа (үзэл суртал) бол нийлмэл зүйл, олон бүрдэл хэсэгтэй зүйл. Түүнд уламжлалын, угсаатны, шашны, түүхийн, улстөрийн гэхчилэн олон хольц буй.

Read more of this post