А.БААТАРХУЯГ: АЛТАН ТҮЛХҮҮР БУЮУ ГУРВАН “Э”-ГИЙН АДАЛ ЯВДАЛ

Монголын улстөрд “болсон ба болох” хоёр таагүй үйл явц бий. Болсон нь ОУВС-гийн хөтөлбөр. Улс орон ердөө 5 жилийн дотор ОУВС-ын хамгийн адгийн хөтөлбөрт харагдахдаа тулах нь санамсаргүй үйл явц биш, харин зайлшгүй болох байсан залуурт үйл явц шиг харагдаад байгаа юм даа. Эцсийн мөчид манай муу ЗГ, ОУВС ба Хятадын зээлийн дунд тоглож, аль аль талаас нь ахиухан хөнгөлөлт эдлэхийг хичээж байгаа үед гэнэт Далай ламыг урьж ирээд тэнцвэрийг бүрмөсөн байхгүй болгож, тэр хэрээр зальдах гэж байсан ЗГ-ийг ОУВС-ын өмнө шившиг болгож, ямар ч тулгалтыг хүлээн авахаас аргагүй байдалд оруулж “дагзаар нь савсан” үйл явцыг зохион байгуулагч нь хэн бэ? Read more of this post

ЦАГААН САР БА ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬ

Цагаан сар болдгоороо болоод өнгөрөв. Монголчууд улс төрөө ид ярих гэтэл гай болж Мартын найман шууд залгаж, улмаар Цэргийн баяр гэж байтал нь Ерөнхийлөгчийн сонгуулийн хамаг гол өрөг тавигдаад дуусах нь байна. Монголчууд Цагаан сарын бууз, банштайгаа холиод “идчихсэн” маш олон үйл явдлыг “санах” гэж ихэд хичээж байх шиг. ОУВС-гийн зээл гэж баахан халж байснаа шууд Цагаан сар руу орчихсон улс чинь ямар үхснээ санахав. Ямар ч гэсэн Цагаан сар, Март хоёрын завсар амжиж анализ хийхгүй бол цаана чинь улс төрийн маш хүнд нөхцөл үүсээд байна. Read more of this post

ТУСГААР ТОГТНОЛ ЭВ НЭГДЛИЙН НАМЫН УЛСТӨРИЙН МЭДЭГДЭЛ

Монгол Улс ОУВС-гийн “Extended Fund Facility” хөтөлбөрт хамрагдаж, их хэмжээний зээл авах болсон нь жирийн нэг зээлийн асуудал биш, Монгол Улсын тусгаар тогтнолтой холбоотой ноцтой асуудал гэж ТТЭНН үзэж байна. Read more of this post

А.БААТАРХУЯГ: МАН-Д ӨГӨХ ЗӨВЛӨГӨӨ: “ЧИ БИТГИЙ ХУЦ!”

“Эдийн засагчид” хандив өргөж эхлэхийг бодоход эдийн засгийг ямар болгосноо мэдэж л байгаа юм байна. Цаашид Монголд хандивын эдийн засаг гэгч үүсэх үү? Эсвэл гавъяатын ханш… Read more of this post

ТТЭНН-Н ДАРГА Г.УЯНГА: ТАНГАРАГ ӨРГҮҮЛСЭН ИХ ХУРАЛ НЬ ДИЙЛДЭГГҮЙ ЮМ БОЛ СОНГОСОН АРД ТҮМЭН НЬ ДИЙЛЭХ БАЙЛГҮЙ ДЭЭ…

ТТЭНН-ын дарга Г.Уянгын “Улс төрийн тойм” сонинд өгсөн шинэ ярилцлагыг уншигчиддаа хүргэж байна. Read more of this post

СУНАСААР СУНАСААР…

АН-ын даргын сонгууль энэ долоо хоногт болно. Тэр дүнгээс болоод зодоон эхлэх үү ? Эсвэл зүгээр шууд дараагийн ажилдаа орох уу ? гэдэг хүлээлт байна.  Ямар ч гэсэн анализ хийх нь зөв гэж бодож байна…

Read more of this post

ТТЭНН-ЫН ДАРГА Г.УЯНГА: ОДОО БОЛ МОНГОЛ НЭГ БОЛОХ ЦАГ!

УИХ-ын гишүүн С.Жавхлан ТТЭНН-аас УИХ-ын гишүүдэд албан бичгээр тавьсан хүсэлтийг хүлээн авч Ерөнхийлөгчийг огцруулах ажиллагааг УИХ дээр эхлүүлж амилуулсныг олон нийт дэмжиж байгаад талархаж байна. Уг асуудал одоо С.Жавхлан гишүүний гардан авч явах үйл хэрэг боллоо. Гишүүндээ амжилт хүсэхийн сацуу боломжит бүхий л хэлбэрээр дэмжиж хамтран ажиллах үүрэг та бидэнд үлдлээ. Үндсэн хуульд заасанчлан үнэхээр ЗАСГИЙН БҮХ ЭРХ ГАГЦХҮҮ АРД ТҮМНИЙ МЭДЭЛД байдаг юм бол түүнийг бид харуулах ёстой! Энэ үг худлаа юм бол худлаа гэдгийг нь ч бас баталъя! Read more of this post

ДЭЛХИЙН ШИВШИГ

Хятад Далай ламын айлчлалтай холбоотойгоор манай эсрэг хориг арга хэмжээ авсныг бүгд мэднэ. Энэ талаар манайхан хоёр, гурван тал болон хуваагдаж хэрэлдэж байгааг ч бас мэднэ. Асуудлын гол нь манай улс мөнгөгүй болсноор үл барам “өрөнд идэгдэж, өтөнд бариулж” байгааг ч бид бас л мэднэ. Тэгвэл мөнгө босгох гэсэн “шинэ” Төрийн ажил ямархуу байгааг бүхэлд нь авч үзвэл байдал улам тодорхой болно гэж би бодож байна. Энэ талаар өгүүлсү. Read more of this post