ХОЁР ТОМ ҮЙЛ ЯВДАЛ
2017/06/14 3 Comments
Биднийг сонгууль гээд балайрч байх хооронд манай хоёр аварга хөршид хоёр том үйл явдал болов. Нэг нь энэ 05 сарын дундуур Бээжинд болсон “Нэг бүс – нэг зам” олон улсын форум, нөгөө нь 06 сарын эхээр Санкт-Петербургт болсон “Санкт-петербургийн эдийн засгийн форум” юм. Энэ хоёр үйл явдал дэлхийн хөгжлийн чиг хандлагыг тодорхойлсон гэж үзэж болно. Энэ хоёр үйл явдал Монгол Улсад туйлын их хамаатай атал манайхан сонгуулийн хэрүүлээсээ болоод огт тоохгүй байна. Энд өгүүлэх зүйлс Ерөнхийлөгчийн сонгуультай шууд холбоогүй, гэхдээ Монголын хувь заяанд олон талаар хамаатай. Иймээс эдгээр том үйл явдлыг товч өгүүлэх нь монгол судлаач миний үүрэг юм. Read more of this post