Г.УЯНГА: MCS ЦАДАХ БОЛООГҮЙ ЮУ?!
2020/01/31 4 Comments
Ойрд ходоод өвдөөд болдоггүй, нэгэн танил маань “Ботаникт шинээр нээгдсэн эмнэлэг ёстой сайн эмнэлэг байна лээ, тийшээ очооч” гэхээр нь судалж, оочир дугаар, 13А энэ тэрээ бүрдүүлж байж өчигдөр очлоо. Үнэхээр сайхан эмнэлэг байна, ёстой л нөгөө дэлхийн стандарт гээч нь л энэ байх гэж бодлоо. Ороход хүн бүхний халууныг үзэж, маскийг шалгаж байна. Хичнээн ч хүн үйлчлүүлсэн багтаж шингэмээр том сайхан талбайтай, үйлчлүүлэгчдэд зориулсан сандал суудал ч элбэг юм. Тод том хаягнууд хаана очиж ямар дарааллаар үзүүлэхийг төвөггүй газарчлах ажээ. Эмч, сувилагч, ер нь л тэнд ажиллаж байгаа бүхэн нүүр дүүрэн инээмсэглэлтэй, толгой өөдрөг алхаж, хүмүүстэй эвтэй харьцана. Тийм сайхан орчинд тэгэхээс ч яахав. Read more of this post