Г.УЯНГА: ОЮУТОЛГОЙГ МАРГААШ ХЭРХЭХ БОЛ…

Хэдхэн хоногийн өмнө Оюутолгойн сонсгол болж, улсаараа сэтгэл хөдлөлийн, үзэн ядалтын асар өндөр түвшинд байгаагүй мэт нам гүм ноёлж орхив. Түгшүүрт нам гүм. Маш сэжигтэй нам гүм. Түр хорооны 10 гишүүн тогтоолын төслөө хэлэлцэн бэлэн болгож ердөө маргаашийн чуулганы нэгдсэн хуралдаанд оруулах юм байна. Ийм хурдан уу? Шийдэл, гарцаа ийм хурдан олчихож байгаа юм уу ?

Read more of this post

ХЭН Ч АНЗААРДАГГҮЙ САНХҮҮ-БИЗНЕСИЙН ТОМ ХУВЬСАЛ

Өнөөгийн улс төр, нийгэм, сэтгэл зүйн байдалд системт анализ хийж, яг одоо байгаа төлөв байдлаа зөв тодорхойлохгүй бол монголчууд бид гарц олж чадахгүй, үндэстний хувьд мөхлийн зам руу орох нь гарцаагүй болжээ. Иймээс олон жилийн системийн анализаас хийсэн дүгнэлтийг тезис хэлбэрээр  толилуулж байна…

Read more of this post

НҮҮРСНИЙ АДАЛ ЯВДАЛ

Нүүрсний төлөө өрсөлдөөн, тэмцэл бол өнөөдөр гэв гэнэт бий болсон зүйл биш бөгөөд эрх баригчдын олон жилийн дүрэмгүй, зэрлэг тэмцлийн бодит үр дүн мөн. Монголын “нүүрсний төлөө тэмцлийг” ойлгоё гэвэл 1990-ээд оноос эхлэн ярих ёстой бөгөөд ялангуяа Таван Толгойн ордыг тойрсон 30 гаруй жил үргэлжилсэн будлиан самууныг өгүүлэх ёстой болно. Энэ удаад гол гол үйл явдлын хронологийг товчийг танилцуулж байна. Дараагийн удаад бол мэдээж нүүрсний хулгай ярьж таарна…   

Read more of this post

ЦЭЦИЙН ХОЁР НҮҮР

Саяхан Г.Занданшатарын ЗГ-ыг огцруулсан нь ҮХ зөрчсөн гэх Цэцийн дүгнэлт нийгмийг талцуулав. Нэг тал нь “”Үндсэн хуулийн дээр зөвхөн мөнх хөх тэнгэр л байдаг.” гэсэн алдарт ишлэлийг татна. Анх энэ үгийг 1990-ээд оны эхээр Цэцийн анхны дарга Г.Совд нэгэн эрдэм шинжилгээний хурал дээр илтгэл дотроо оруулж хэлсэн юм л даа. Нөгөө тал нь Цэц муухай гэдгээс өөр үндэслэл хэлж чадахгүй байна. Эл асуудлыг ойлгохын тулд өнгөрсөн хугацаанд Цэц ямар ямар асуудлыг яаж яаж шийдэж ирэв гэдгийг санах нь хамгийн чухал. Ингээд манай Цэцийн маргаантай асуудал шийдсэн түүхийг “дан, давхар дээлний” будлианаар жишээ болгон авч үзье:

Read more of this post

Г.УЯНГА: МАН ДАХЬ “ИРГЭНИЙ ДАЙН”

Систем нурахад хэрэгтэй л бол бүхнийг дэмжинэ гэдэг утгаараа МАН-ын дотоод дайныг дэмжиж байгаа хүн л дээ, би. Гэхдээ энэ удаа тэгж томруулалгүй зүгээр л яг юу болоод байгааг хэлмээр санагдаад хэл загатнаад, бичмээр санагдаж хуруу арваганаад болдоггүй ээ…

Иргэний дайн гэдэг бол гадны халдлага бус дотоод эрх мэдлийн төлөөх хямралаас үүдсэн үйл явцыг хэлдэг. МАН-д яг ийм явдал болж байна. Энэ явдал ингэж эхэлсэн юм билээ…

Read more of this post

МАН-ЫН БАЙЛДААН, ТӨРИЙН ХЯМРАЛ…

Д.Амарбаясгалан МАН-ын даргад өрсөлдөнө гэснээр МАН доторхи далд хямрал, задрал ил гарав. Ингэснээр монголчуудын “улс төрийн анализ” хийдэг архаг өвчнийг хөдөлгөөж орхив. Улс төрийн анализ юу байхав, зүгээр л нам төрийн дээд албан тушаалд хэн хэн очихыг тааж байгаа царай нь тэр юм. Энэ дасаж сурсан, тэнэг арга нь наадмын бөх тааж байгаатай адил. Харин энэ бүх үйл явцын цаана улс төр-нийгмийн ямар үзэгдэл, хандлага бий болсон, ямар ямар эрх ашиг зөрчилдөж байгаа, төр, төрийн удирдлага, түүний үр дүн ямар байгааг шинжлэн үзвэл сая улс төрийн жинхэнэ анализ болно. Энэ талаар би  олон жилийн турш байнга үглэж ирсэн боловч монголчуудын олонхийн сэтгэлгээний хэвшиж, хоцрогдсон хэв маяг үүнийг ойлгох чадваргүй, шинжлэх ухааны анализыг цаг ямагт доош татаж, бүдүүлэгжүүлдэг том зовлон бий…

Read more of this post

ТӨМӨР ЗАМЫН ГАЦААНЫ ЦААД УЧИР…

Саяхан Зам тээврийн сайд асан А.Гансүхийн “Төмөр замын хэрэг” ном гарчээ. Сэтгэлийнхээ гүнд Ц.Нямдорж, С.Баяр, Н.Алтанхуяг нарын номуудын нэг биз гэж бодсон хэдий ч иймэрхүү төрлийн ном олж унших нь судлаач хүний үүрэг юм. Ингээд “Төмөр замын хэрэг” номыг туйлын анхааралтай үзэж судласан зарим сэтгэгдэл, дүгнэлтээс товч өгүүлсү…

Read more of this post

ПАРЛАМЕНТААР ТОГЛОХУЙ…

Монголчууд анх удаа ардчилсан парламенттай боллоо гэж баярлаж байсан нь саяхан. Тэр цагаас хойш ардчилсан парламент нь яаж хувьсаж өөрчлөгдсөнийг мэдэх хүн үгүй шахам. Учир нь монголчууд парламентаа дүгнэхдээ УИХ-ын гишүүдээр буюу ЗГ-аар дүгнэдэг. Сайн муу янз бүрийн үнэлгээ өгдөг. Ингэж болно л доо. Гэхдээ парламентын хууль батлах үед асар их заль мэх гаргаж, хууль нь гууль болдог гэдгийг огт мэддэггүй, бас сонирхдоггүй. Үүнийг мэдвэл Таны парламентын тухай бодол өөрчлөгдөх нь гарцаагүй. Энэ тухай товч өгүүлсү…  

Read more of this post