БИДНИЙ ҮЕИЙН НОМ
2017/04/05 15 Comments
Бидний үеийнхэн буюу 1950- 1980 оныхон номон далай дунд халгиж цалгиж явсан юм. Гэтэл сүүлийн үед социализмын үед шал дэмий, хэнд ч хэрэггүй Орос-Зөвлөлтийн ном орчуулж байсан, Барууны номыг ардчилал ялж, эрх чөлөөтэй болсны дараагаас л уншдаг болсон гэж утгагүй, тэнэг дүгнэлт хийж, түүндээ тун олон хүнийг үнэмшүүлжээ. Үгүй л дээ…
Болсон явдал. Манай хамаатны нэг охин: “Ганаа ах “Танихгүй эмэгтэйн захидал”-ыг уншаач: гэв. “Ах нь тэрийг чинь сурагч байхдаа аль дивангалавт 1970 онд уншсан, цээжээрээ мэднэ” гэтэл надад үнэмшихгүй байгаа юм. Ингээд арга буюу агуулгыг нь ярьж байж арай гэж үнэмшүүлэв. Уг нь “бүх юмыг” ардчилал хийсэн гэж үзэж болохгүй л дээ…
Тухайн үеийн орчуулгын номуудыг Орос-Зөвлөлтийн болон Дэлхийн гэсэн 2 том айд хувааж болно. Ямар ч байсан бидний үеийнхэн Дэлхийн сонгодгоос хоцорч байгаагүй юм. Сурагч болон оюутан байхдаа шимтэн уншиж байсан номуудаа жагсаан бичихэд л Монголчууд дэлхийн сонгодог уран зохиолоос хоцорч байгаагүйг хялбархан нотолж болно. Харин ч ардчиллын жилүүдэд дэлхийн уран зохиол орчуулах хэмжээ, цар хүрээ олон дахин багассан юм. Одоо манайхны уншаад байгаа дэлхийн сонгодгуудын олонхийг аль эрт социализмын үед орчуулсан байсан юм. Энэ жагсаалтад би Орос-Зөвлөлтийн “үй түмэн” гайхамшигт номуудыг оруулаагүй, зөвхөн Барууны номуудыг оруулсан. Ямар ч гэсэн бидний социализмын үеийнхэн дэлхийн сонгодог уран зохиолыг хангалттай сайн мэддэг байсан. Ингээд миний сурагч болон оюутан байхдаа үед шимтэн уншиж байсан номын жагсаалт. Харин “цээжээрээ” бичиж байгаа учир мартсан орхисон олон ном байгаа байх. Тэдгээрийг Та ч гэсэн нэмж болно шүү дээ…
Ах дүү Гримм: Цасан гоо, Чоно ба долоон ишиг, Улаан малгайт, Хаан мэлхий, Амтат будаа, Төмөр Ганс, Үнсгэлжин Золушка. Ах дүү Гримийн номууд олон удаа олон цувралаар янз бүрийн нэрээр гарч байсан.
Ханс Кристиан Андерсон: Салхин тээрэм, Нугасны муухай дэгдээхий, Зэрлэг хун шувууд, Өөдсөн чинээ охин (Дюймовочка), Том Клаус, жижиг Клаус хоёр, Малчин ба яндан цэвэрлэгч, Зоригт тугалган цэрэг. Андерсоны номууд олон удаа олон цувралаар янз бүрийн нэрээр гарч байсан.
Жанни Родари: Чиполлиногийн явдал.
Карло Коллоди: Пиноккиогийн адал явдал.
Александр Дюма: Шадар гурван цэрэг, Монте Кристо гүн 3 боть, Хорин жилийн дараа.
Марк Твен: Том Соерын адал явдал, Жонон гуйлгачин хоёр, Гекльберри Финнын адал явдал, Артур вангийн өргөөнөө.
Луи Буссенар: Эрлэгийн эзэн ахмад.
Онере де Бальзак: Гобсек, Эцэг Горио.
Чарльз Диккенс: Оливер Твистийн адал явдал, Дэвид Копперфильд.
Жюль Верн: Нууцат арал, Амозонкийг уруудан 800 бээр, Усан доогуур 20 мянган бээр аялсан нь, Капитан Грантын хүүхдүүд, Дэлхий төв рүү аялсан нь, Дэлхийг тойрон 80 хоногт, Арван таван наст ахмад (2 боть), Хатан авхайн таван дүнчүүр өв.
Эдгар Аллан По: Алтан цох.
Уилки Коллинз: Сарны чулуу.
Жованоли. Р. Спартак.
Э.Воинич. Овод
Жеймс Ф.Купер: Сүүлчийн могикан, Прерия, Мөрч.
Майн Рид: Морь унасан толгойгүй хүн, Цагаан арьст удирдагч, Зоригт анчин бүсгүй, Оцеола баатар, Цагаан бээлий, Хурлийз бүсгүй.
Жон Рид: Дэлхийг донсолгосон 10 өдөр.
Стендаль: Улааныхан ба харынхан.
Теодор Драйзер: Керри эгч, Женни Герхард, Санхүүч, Мундаг эр, Америкийн эмгэнэлт явдал.
Виктор Гюго: Парисын дар эхийн сүм, Толгойлогч Бюг-Жаргал, Инээмтгий хүн, Шоовдор хүмүүс, Гаврош.
Герберт Уэльс: Үл үзэгдэгч хүн, Цаг хугацааны машин, Моро докторын арал, Манан дундах Орос орон.
Артур Конан Дойл: Шерлок Холмс (5-6 цуврал), Алдагдсан ертөнц, Баскирвилийн удмыг хөнөөсөн нохой г.м.
Жек Лондон: Мартин Иден, Туйлын туяаны охин, Мексик хүн, Мартин Иден, Төмөр өсгий, Цагаан соёот, Зэрлэг араатан, Саран хөндий. Өгүүллэгүүд
Гарриет Бичер-Стоу: Том авгын овоохой.
Эмиль Золя: Мөнгө, Жерминал, Урхи.
Ги де Мопассан: Хонгор найз, Амьдрал, Сарны гэрэл, Өгүүллэгүүд
Гюстав Флобер: Бовари хатагтай.
Жонатан Свифт: Гулливерын адал явдал.
Рудольф Эрхи Распе, Готфрид Август Бюргер: Мянгуужингийн адал явдал
Мигель де Сервантес: Дон Кихот
Даниель Дефо: Робинзон Крузо
Кришан Чандар: Уруугаа ургасан мод
Франсуа Рабле: Гаргантюа Пантагрюэль хоёр
Иоганн Вольфганг Гёте: Залуу Вертерийн шаналан, Фауст
Редьярд Киплинг: Маугли, Рикки-тикки-тави, Зааны тугал
Чюй Бө (хятад): Битүү шугуй цасан талд
Мао Дүнь (Хятад): Үнэгэн харанхуйд
Станислав Лем (польш): Ноён Жонс Та хүн мөн үү ?
Вальтер Скотт: Айвенго
Э.Ремарк: Өрнөд фронтоор сонин гойд юмгүй.
Ярослав Гашек: Эрэлхэг цэрэг Швейкийн адал явдал
Эрнст Хэмингуэй: Зэр зэвсэг минь баяртай, Өвгөн тэнгис хоёр, Африкийн ногоон толгод
Дэнзэн Норгой: Цаст уулын барс
Тур Хейрдал: Кон тики салаар
М.Каземи (иран): Аймшигт хот.
Жорж Санд: Консуэло.
Стефан Цвейг: Танихгүй эмэгтэйн захидал, Хүн төрөлхтний оддын цаг (өгүүллийн эмхтгэл).
Судлаач Х.Д.Ганхуяг.
2017 оны 04 дүгээр сарын 05.
Александр Дюма: 20 жилийн дараа
Зохиолч, орчуулагч агсан Жадамба “Гулливерын аялсан түүх”-ийг аль эрт орчуулсан байсан. Яг хэдийн оныг нь мэдэхгүй. Надад байгаа ном худам монгол бичгээр бичигдсэн байна. Он байх хуудас нь урагдсан болохоор мэддэггүй. Лав 1959 оноос өмнө орчуулагдан, худам монгол бичгээр хэвлэгдэн, уншигдаж байж.
Теодор Драйзер: Санхүүч, Мундаг эр, ГУДИГГҮЙ ЭР гурвал
Ganaa axiin bichsen nomuudiin 95%-iig unshsan bna. Tantai sanal neg bna. Vnexeer chanartai sain orchuuldag baisan yum bilee. bi 80-aad onii xvvxed l dee. Svvliin veiin orchuulga, nomiin chanar setgeld neg l niitsexgvi yum.
95% ch gene uu.uuruu joohon hudlaa too bichchihdeg huuhed uu ugui yu .
chamtai gehdee suuliin uyiin orchuulgiin talaar bol sanal niilnee niilne.
Mania geriin nomiin sand uun deer nemeed odoo sanaj baigaagaar Decameron, 1001 shuniin ulger, Serentegi sunuh uchirgui gesen nomuud bailaa, Deerhi nomuudiin ihenhiig unshsan yum bna, gehdee Monte kristo gun, Konsuela nomiig 3-n udaa unshij baij bilee,, uur unshih zuil oldohgui bolood l durtai nomoo irgeed unshij baigaa ni ter,,,
Аймшгийн хот /Турк?/, Декамерон /Итали…/, 1001 шөнийн үлгэр…
Ene niitleliig unshaad emeegee sanav. Ganaaguaitai sanal 100 niilj bna.
Ганаа ахтай санал нэг байна. 90 ээд оноос бол яг үнэндээ харанхуй үе эхлэсэн юм байноо, одоо харахад. санаж байгаа нэмэх ном гэвэл: Квентин Дорвард, Жель Сомино лав байна даа. баабур л толгой угааж залуучуудын унших ном энэ тэр гэж юм бичиж өөрийнхөө орчуулгын багийн номнуудаа сурталчладаг байж дээ нэг хэсэг.
za 95% ntr gej hudlaa buudahgue.
gehdee edgeer nomnuudiig ni unshij baisan yum baina.
Улаан малгайт,Хаан мэлхий,Үнсгэлжин Золушка,Монте Кристо гүн,Нууцат арал,Сарны чулуу,Оцеола баатар,Инээмтгий хүн,Цагаан соёот,Саран хөндий. Өгүүллэгүүд,Мөнгө,Гулливерын адал явдал,Мянгуужингийн адал явдал,Маугли,
Каллисто гариг гэж ном бас байсан шүү
Тийм Зөвлөлтийн зөгнөлт зохиолч Георгий Мартыновын “Каллисто гариг” романыг би мэднэ. Гэхдээ би энэ жагсаалтад орос ном ганцыг ч оруулаагүй…
Эмиль Золя Урхи гэж бас 1 ном байсан. Энэтхэгийн Брээм Чанд гэж зохиолч Ядуугын зовлон гэж бас нэг роман уншиж байлаа.
Одооны орчуулгаар унших үнэнхүү муухай санагддаг хайран монгол хэлний найруулга хайран дэлхийн сонгодог зохиол
Социолист орны зохиол гэхээр муу гэж бэртэгчид л бодох байх даа. Чехословак, Эстони, Армений зөндөө олон гоё соцреалист зохиолууд байдаг даа, Сибирийн зохиолчдын натуралист хэв маягтай романууд ч байдаг. Манай дүү нар Аюурзана нарын орчуулсан япон, америкийн оросуудын хэдэн балай шахуу зохиол шиг юмаар дэлхийн уран зохиолыг төсөөлөөд байгаа юм. Балай нийгэмд амьдарч байгаа болохоор балай юм сонирхох нь арга ч үгүй биз.