СУДЛААЧ, ПРОФЕССОР Д.ЧУЛУУНЖАВ: БИЗНЕС БОЛЧИХСОН ШАШИНД ШИНЭЧЛЭЛ ХЭРЭГТЭЙ.
2016/12/28 10 Comments
Түүхийн философич, судлаач, профессор Д.Чулуунжавын одоогоор хэвлэгдэж буй нэгэн өгүүллийг уншигчдад хүргэж байна. Маш хурц атлаа ихээхэн үндэслэлтэй бичсэн энэ өгүүлэл нэлээд маргаан дагуулах нь эргэлзээгүй. Ямар ч гэсэн шашны шинэчлэлийн суурь асуудлуудыг хөндөж байгаа нь нэн чухал юм. Монголчууд бид шашны тулгамдсан асуудлыг шийдвэрлэх шаардлагатай болсон нь маргашгүй үнэн юм. Монголчууд бид энэ асуудлыг шийдвэрлэх бүхэн бололцоо ч бас байгаа. Хэрэв тэнэгтэхгүй бол тэр шүү дээ…
Үүнтэй холбогдуулан миний 2014.03.30-нд бичсэн “Уламжлалт шашны тухай эрэгцүүлэл” өгүүллийг уншихыг хүсч байна…
Өөрийн дотоод сэтгэлээ хянан үзэж өсөх үеэсээ “наалдуулан” авсан хир буртгаас нь салгаж, зөв зам мөрөөр цаашид хөтлөн явж, зовлон хийгээд түүний шалтгааныг мэдлэг, ухаанаар ямагт арилгаж “Эх болсон зургаан зүйл бодис болоод энэ хорвоод амилсан хамаг амьтныг энэрч, тэр бүхний тусын тулд бие, сэтгэл, үг үйлдлээ зориулж, нүгэл үл үйлдэхийг ямагт хичээж явахын зохистой”-г хүмүүн төрөлхтөнд сургамжлан гэгээрүүлсэн Жагарын Их сэтгэгч, соён гэгээрүүлэгч, энэрэнгүй үзэлтэн Буддагийн сургаал, номлолыг анхдагч цэвэр ариун утга, санаагаар нь эдүгээ дахин сэргээж, шинжлэх ухаанч мэдлэг болохын нь хувьд дэлхий даяарт түгээн сурталчлах хэрэгтэй байна. Буддагийн сургаал, номлолыг шашинжуулах бусармаг үйлс 2500 орчим жил үргэлжилжээ. Эхэндээ Жагар, Энэтхэгт, хожуу нь Төвд, Хятад, Монголд, мөн Солонгос, Японд гэхчилэн мөнхүү сургаал, номлол элдэв өнгө, аясаар хиртэж бохирдсоор эцэс сүүлдээ мухар сүсгийг төрүүлэх, хүмүүний сүсэглэх, бишрэх сэтгэлийг ашиглан өргөл, барьц авах залилан, луйвар болж төрөл арилжжээ.
Хүмүүс эцсийн дүндээ дотоод сэтгэлдээ л захирагдаж байдгийг судалж таниад, чухамхүү түүнтэй (дотоод сэтгэлтэй нь) ажиллахын учир шалтгааныг сургамжлан ухуулж, биеэрээ үлгэрлэн үзүүлсээр итгэл, хүндлэлийг олсон Будда бол үнэхээрийн их сэтгэгч, ариун явдалтан, энэрэнгүй үзэлтэн, зөв үйлстэн байв. Буддаг магтах, алдаршуулах, хүндлэх нь зүй ёсны үзэгдэл болно. Гэвч тэр цагийн өнгө аяс, жишгийг даган ухаантан мэргэд, ариун явдалтныг бурханчлан шүтэх, ид шидтэйд тооцох, тэнгэрээс илгээгдсэн гэгээнтэн, увдистан хэмээн гишгэсэн газрын нь шороог хүртэл сахиус болгон авдаг тэр зан үйлүүд Буддаг амьдад нь эхэлж, дорхноо л тэрээр бурханы зиндаанд хүрэн өргөмжлөгджээ. Будда өөрөө харин энэ бүхний эсрэг байж, өөрийг нь биш үзэл, онолыг нь дээдэлж, бүтээлчээр эзэмшиж, өөрөө гэгээрэхийн зэрэгцээ орчноо мөн гэгээрүүлж байхыг шавь нараасаа, талархагчдаасаа хүсэж байдаг гэдэг…
Буддаг нас барсны дараа түүний үзэл, сургаалыг шашинжуулж, бурханы зарлиг, айлдвар болгон гуйвуулж, судалж гэгээрсэн гэгдэх том лам нарыг мөн амьд бурханы зэрэг, зиндаанд үзэж, Бурхан Буддагийн олон дүрийг мод, шавар, гуулиар бүтээж, олон янз хөргийг нь цаас, даавуун дээр зурж, шүтээн болгон аравнайлж, хаад жанждыг хүртэл аль нэгэн бурханы хувилгаан дүр болгон өргөмжлөөд цэрэг-улс төрийн зорилгоор алдаршуулж байх болжээ. Товчхондоо бол Буддагийн шинжлэх ухаанч үзэл, сургаал шашин болж хувираад өөрийн гэсэн биежсэн тогтолцоотой болсон байна. Шашныг заадаг, сургадаг сүм хийдүүд, багш нар, ном судар, сурагч банди нар, сүсэгтэн олон түмэн, ивээн тэтгэдэг өглөгийн эзэд зэргээс бүрдсэн улс үндэстэнг нийтэд нь хамарсан тогтолцоо олон улсад буй болжээ. Хаад, ноёд өглөгийн эзэд гэгдэж нэр хүнд олж, элдэв цол, хэргэм ч хүртэх болов…
Ихэд шашинжсан хэлбэрээрээ Төвдөд тархсан мөнхүү үзэл, сургаал энэ ард түмний боловсрол, соёлын доройгоос үүдэлтэйгээр хиртэлт, гажуудалд автаад бүр мухар сүсгийг төрүүлэгч хүчин зүйл болж хувирчээ. Буддагийн сургаал, номлолыг өөр өөрөөр ойлгох, элдвээр тайлбарлах, Христосын болон лалын шашнаас элдэв зан үйлийг хуулбарлан авах, дууриах, бурхдын айдас төрүүлэм дүрүүдийг бүтээх, сүм дуганы хана, таазыг хурц тод өнгө, элдэв хээгээр чимэх, хурал номын уншлагыг хөгжмийн эгшгээр сүр хүч оруулах зэргээр театрчилсан үзмэр, сүсэгтнүүдийг урхидсан наадам, шоу болгож завхруулах хэрэгт Төвдийн том лам нар их үүрэг гүйцэтгэжээ. Нийтийн тооллын VI зууны үеэс XVI зууны үе хүртэлх мянгаад жилийн дотор Төвдөд нутагшсан Бурханы шашин дотроо олон урсгалтай болж тэдгээр нь хоорондоо тэмцэлдэж бүр зэвсэгт мөргөлдөөн, иргэний дайнд хүрч байжээ…
Бурханы шашин маш өргөн фронтоор шинээр тархан орж ирсэн жижиг улс орон энэний хөлд талхлагдаж бүх талаар уруудах замд орж байв. Засаг захиргааны нэгж бүрд сүм хийд, хашаа хороо барих, шашны эд зүйлсээр дүүргэх, хутагт, гэгээнтнүүдэд том том өргөл барьц өгөх, олон тооны лам нарыг тэжээх, хувцаслах, хурал номын зардал, хонх дамар, бүрээ бишгүүр, арц хүж, хадаг самбай, ном судар зэргийг худалдан авах зэрэгт буурай эдийн засагтай жижиг орон бүх хуримтлал, үнэт зүйлсээ гөвж дуусдаг байлаа. Сүсэгтэн олон түмэн ч гэсэн өргөл, барьц, хадаг самбай, сахиус, эрих зэрэгт өрхийн орлогынхоо 20-30 хувийг зарцуулдаг болжээ. Гуулин, модон, шавар бурхад, зурмал шүтээнүүд, сангийн бойпор, арц, рашаан, шидэт үрэл, бурхдын аравнай, тарни шившлэг уншиж увдистай болгосон гэх элс, үр тариа, чулуу зэргийг айл бүр худалдан авдаг байв. Цаасан дээр өнгө ялган зурж тарнидаж шившсэн гэх даавуунд боосон (оёсон) элдэв сахиусыг бараг л хүн бүр худалдан авч хүзүүндээ зүүдэг байжээ. Хэдэн зуун мянга, сая тоогоор бэлтгэгдэн тараагдаж байсан сахиуснууд тун ч олон нэр төрөлтэй байв. Жишээ нь Заяа буяныг тэгшилдэг сахиусан хүрд (говийн Лхагийн сахиус), Ажил үйлс дэлгэрүүлэгч сахиусан хүрд (ногоон дарь эхийн сахиус), Хурдан хүлгийн сахиусан хүрд, Нялхсад учрах адыг буцаагч сахиус, Лусын хорлолоос хамгаалах сахиус, малын банзрагч, Хийморь лундааны сахиус, Мянган бурханы тамга, Сансрын хүрдэн сахиус, мэлмий харааг тэтгэгч сахиус, Намсрай бурханы сангийн тамга, Бундхорол сахиус, Тондол суварга сахиус, хар цагаан хэл амыг дарагч сахиус гэх мэтийн хэдэн зуун мянган шашны таваарыг Төвдүүд бэлдэж Монголд борлуулж иржээ.
Өмнө тоочин нэрлэсэн бүх зүйлс одоогийнхоор бол импортын бараа, эд зүйлс байв. Тэр бүхний үнэнд монголчуудын гар дээр байсан алт, мөнгө, үнэт үс, түүхий эд, мал, гар урлалын бүтээгдэхүүн, ангийн гаралтай зүйлс Монголын хил даван зөөгдсөөр нийт дүндээ 1000 гаруй жил болжээ. Ингэхлээр Монголчуудын ядуурлын нэгэн том шалтгаан бол шууд утгаараа Бурханы шашин юм. Энэ бүх эд баялгийн үнэ, төлбөр нь төвд хэлээр уншуулж сонссон ном судар, даавуунд боосон цаасан сахиус, зэс, мод, шавраар хийсэн элдэв дүрс, эрих, хонх, дамар тэргүүтэн болно. Тэр бүх зүйлсийг МАХН-ын даалгавраар XX зууны дундуур устгажээ. Харин энэ бүхэн одоо дахин сэргэж байна. Түүний үнэ, өртөг болж эх орны хөрс шорооноос олборлосон алт, мөнгө, зэс, бусад үнэт зүйлс доллараар солигдон хилийн цаад руу гарсаар, Бурханы шашин монголчуудыг баяжуулах биш ядуурахад нь тусалсаар байгааг хэлэх ёстой.
Том лам, хутагт, хувилгаадын хойд дүрийг эрэх, олж тодруулах, чингэснээр нутаг орон бүрийг байнгын шүтээн, амьд бурхадтай болгох овжин, зальжин аргыг анх Төвдийн лам нар сэдэж, хэрэгжүүлжээ. Урьд нь Бурханы шашин дэлгэрсэн аль ч оронд ийм заншил уламжлал байгаагүй билээ. Энэ бол тун ч олон талаас нь бодож зохиосон арга, мэх, заль байв.
Бурханы шашин шинээр дэлгэрч байгаа улс орон, газар нутагт өглөгийн эзэн хэмээгдсэн түших тулах том субъектыг олох, түүний тусламжаар сүм хийд барих, тохижуулах, нэр хүндтэй лам багшийг урьж суулгах, шавь нар ба сүсэгтнүүдийг буй болгох, онцолж шүтдэг шүтээнийг залах, сүсэгтнүүдийн хувьд нэр хүндийг олж алдаршсан хутагт, хувилгаадын хойд дүрийг таслалгүй тодруулж байх зэрэг нь уг шашныг дэлгэрүүлж газар авахуулах оновчтой технологи мөн болно.
XVI зууны дунд хавиас эхлэн нийт Монгол даяар амжилттай хэрэгжүүлсэн уг технологи XXI зууны эхээр мөн давтан хэрэглэгдэж эхэллээ. VIII Богдын хойд дүрийг тодруулах, хутагт, хувилгаад гээчдийн хойд дүрийг тодруулах зэргээр уг ажил одоо ч үргэлжилж байна. Төвдийн том толгой лам нарт монголчууд бид ахиад л хууртагдсаар байх гэж үү? Мэхлэгдэж явжээ гэдгээ бид ойлгочихоод байгаа шүү дээ! Номхон хүлцэнгүй байлгах, баялгийг нь Лхас руу зөөлгөх, хүн амыг нь цөөрүүлэх, хүч чадавхийг нь сулруулах гэсэн харийнхний бодлогыг таслан зогсоох цаг болсон юм биш үү? Ядаж л Богд гэгээн болон бусад хутагт, хувилгаадын хойд дүрийг зөвхөн монгол лам нарын дундаас тодруулж баймаар байна.
Өмнө нь байсан 8 Богд гэгээний 2-оос бусад нь төвд хүмүүс байж, тэднийг дагалдан мөн ч их эд баялаг Төвд рүү урсан одсон билээ. Энэ талаарх мэдээ, баримтын жагсаалтыг наад зах нь Зава Дамдин гавжийн 1931 онд бичиж дуусгасан “Их Монгол оронд Бурханы шашин дэлгэрсэн түүх” (Хор Чойнжун) номоос олж үзэж болох юм. 1558 оноос эхлэн Төвдийн лам нар, хутагт, хувилгаадад Монголын хан нар, ноёдоос өргөн барьсан эд баялгийн ойролцоо хэмжээг мөнхүү номонд буй баримтуудаас (бараг 500 жилийн туршид) үзэж үнэлэх бололцоотой. Зөвхөн л III Далай ламаас эхлэн XIII Далай лам нарт өргөн барьсан алт, мөнгө, эд баялаг гэхэд л хэний ч нүд орой дээрээ гарахуйц их ажээ.
Сүсэгтэн олонд үйлчилж буй нэрээр шарын шашин бизнес хийж, сүм хийдүүд ашгийн төлөө байгууллага болчихсон нь монголчууд бидний нэгэн эмгэнэл юм.
Ард түмний оюун санааны амьдрал, хувь хүний сэтгэл зүй, ёс зүй, гоо зүй, нийгмийн асуудлуудыг шинжлэх ухаанчаар ойлгох, судлах болсон эдүгээ цагт монголчууд бид Буддагийн хүмүүнлэг, энэрэнгүй үзэл, сургаалыг орчин үеийн шинжлэх ухааны мэдлэг, ололтод тулгуурлан ойлгох, тайлбарлах, хөгжүүлэх бололцоотой болчихжээ. Ингэхлээр Буддын үзэл, сургаалыг мухар сүсэг, шашны бүх шавааснаас нь салгах, хир буртгийг нь угааж цэвэрлэх боломж мэдлэг, мэдээллийн хувьд ч, онол-аргазүйн хувьд ч, шинжилгээний техник, хэрэгслийн хувьд ч, бэлтгэгдсэн боловсон хүчний хувьд ч бэлээхэн байгаа гэсэн үг юм.
2016 оны 12 дугаар сарын 28.
ёстой сайхан , Монголчууд ухаарна, баярлалаа сайхан нийтлэл байна ,хурдан гараасай энэ ном
Та бүхэндээ,
Амжилт, бүтээлийн дээдийг хүсэн ерөөе.
Х.БААСАНСҮРЭН: Ер нь лам хүн чинь сэтгэл зүйч. Одооны лам нар сэтгэл зүйчийн хэмжээнд ажиллахгүй байгааг үгүйсгэхгүй. Уг нь сэтгэл дотор нь болж байгаа зүйлсийг сайн ойлгуулж зөвлөгөө өгчихөд л асуудал шийдэгдчихнэ.
Монголчууд шинжлэх ухаан гэж мэдэхгүй 1930-аад оныг хүртэл байсан бөгөөд энэ үедээ шашин болон лам нарыг болон тэдгээрийн судар ном зэргийг шинжлэх ухаантай андуурч, шажны ном сурч байгаа нь боловсрол олж буй хэлбэр гэж үздэг байсэн гэж боддог. Одоо тэдгээр шажны ном зэрэг нь шүлэг найраг маягтай зохиол маягийн зүйл байгаа бөгөөд цөөхөн хэдэн уламжлалт анагаах ухаан болон одон орон зурхайн ном судар нь шинжлэх ухаанд дөхөж очих зүйлс байна. Бусад нь далдын хүч сүнс сүүдэр зэргийг зайлуулах гэх мэт шинжлэх ухаанч бус зйүл байсан байна гэж боддог. Одоо 2017 он гарчихаад байхад дундаж зууны үеийн үзлээрээ шашинд хандаж байгаа нь манай монголчууд ямар хэмжээнд боловсролтой байгааг харуулж байна. Энэ талаар Молор-Эрдэнэ докторын лекц ном байдаг бөгөөд тэдгээрээс хальж харахад их ойлгомжтой хэлсэн байгаа юм. Мэдээж шашин номыг 100 хувь үгүйсгэж болохгүй ба харин шинжлэх ухаан биш юм аа гэдгийг ойлгох цаг нь болсон. Одоогийн лам нар бол бизнесменүүд. Тэдгээр бизнесменүүд дунд ёс суртахуунгүй үзвээс илт балай царайтай хойлог бизнесменүүд бас харагдана.
Таньд гүнээ талархье. Би ганцаараа ийм бодолтой явдаг л гэж боддог байлаа. Хар багаасаа л ээж эмээг дагаж гандан хийд орж байхдаа яагаад гэх маш олон асуултууд гарч байлаа асуух болгонд тийм юм ярьж болдоггүй юм гэж амаа таглуулдаг байлаа. Одоо ч хэвээрээ хэдий нүгэл үйлдэж болохгүй гэх гол сургааль нь хэрэгтэй ч хэтэрхий ашгийн төлөө болчихсон хүмүүсийг ямар ч ажил төрөл хийлгүй зүгээр л бурханаас бүх юмаа авчих юм шиг ойлголт төрүүлж монголчуудыг хэтэрхий сул дорой болгож байна. Цаашдаа таны нийтлэлийг байнга уншиж байх болноо амжилт.
Энэ залуу дутуу ойлгож.бурхны сургаалийн гол нь амьдрал бол тэр чигээрээ зовлон .гэтлэх зам мөр бий.түүнийг дага .гэсэн бусуу.
Чи өөрөө наад өгүүлэлээ ойлгосон юм уу, Чиний яриад байгаа бурхны сургаалаар чинь бамбай хийсэн нөхдүүд “амьдрал бол тэр чигээрээ зовлон .гэтлэх зам мөр бий. тэр нь маньд өргөл өгөх” болгочихсон “бизнесийг” арай “гоё” болгож болох уу гээд байгаа бус уу.
2500гаад жил үргэлжилсэн гэхээр одоо яаж энэ шашиндаа бидний монголчууд итгэнээ гэхдээ нээрээ л шашин бизнес болсон нь үнэндээ
Төвдүүд бон шашинтайгаа холиод аймшгийн мутант гаргасан үнэн үү
bi huwidaa shashingui hun. ghde shashin shutlegtei hunii uzel bodoliig hundetgedeg. Ted minii uzel bodoliig hundetgeh ugui ni hamaaguigeer, gewch shashintai humuus esergeeree shashingui humuusees aij tedniig muugaar boddog. Yaduuraltai orond l shashin ih delgersen bdg gdg. Uneen. Zuwhun Buddha bish Mongoliin Bøø nar bur ted naraas aihtar huniig muhar susegten bolgodog yum shig. Bøø gdgtee itgetsen durd orj jujigldeg humuus bol setgetsiin mash hund helbert ochson gj boddog. Ghde tedgeer humuusiin urd humuus mørgøj adis awah jisheenii… Hunii hamgiin huchtei zuileer business hiideg bolson ni gunigtai. Aimaar. Shashing ghde filosof talaas ni unshhaar zgr neg goy taitgaral inner peace iin talaar bdg yum bnlee. Hund gai bolohgui mørøørøø ih taiwan hund baitugai nisej bui yalaand ch uurlaj tøwøgshøølgui “buhii l zuilsiig” huleen zøwshøørch yum buhenees setgel hanamj awch yum buhend talarhaj zgr l uchirgui saihan misheej hairlsan hun bh talaas bichsen bdg yum bnle. Neg bodliin saihaan tiim zuil. Gewch hiiswer. Bodit amidral deer tiim hun bdggui, uulan deer heden zuun honog suuj byasalgal hiij bgaa hun ch neg ch bolow udaa shantarsan ue bj l taaraa hen ch harahgui shd. Hehe zaawal ene muugaar boddog ene bodoliig l bhgui bolgowol goy amidrn shuu gdgiig l nomoldog yum bnlee. Niigem ghdee øør shdee. Ene niigemd yaaaaj hun ter nomlol deer zaasan shig bh yum be? Yaj? Byasalgal hiideg gegeertsen hunruu baas shidhed uurlahgui ineegeed l huleegeed awn gju? Byasalgal hiihiig ni horiwol bas l huleej awaad bayarlah yum gju? Setgel gdg hiiswer yum shig… Ghde uildel bolj gardag. Bi 24tei. Bi 19 nasandaa shashingui gdgee geriihandaa helj namaig taiwan mørøør min ene asuudal deer l zugeer orhihiig helsneer gereesee huugduj blaa. Dain bolson yum. Manai geriihan ih shutlegtei neg bøø-d hamag yumaa daatgadag heldeg yaridag… Sonin bgaa biz? Nmg humuujuulsen hun tiim bh. Ghde bi hundeldeg busadiin uzel bodoliig. Za ene ch yahude genet dotorhoo uudalchlaa haha. Myanga ene talaar bichij yariad niigem emchlegdheesee ungursun l duu… Jinhen bid nar nomlol deer zaasnaar nisej bui yalaag hurtel huleen zowshoorch teriig harj baysaj gegeerch bui uls ni bh. 🙂 Goy niitlel bna Ganaa ahaa tanii fan shuu 😀