Г.УЯНГЫН ИЛ ЗАХИДАЛ

УИХ-ын гишүүн Г.Уянга нэр бүхий хөгшчүүдэд Монгол бичгээрээ ил захидал илгээснийг толилуулж байна.

С.Баярцогтын аав Сангажав гуай, Ч.Сайханбилэгийн аав Чимид гуай Танаа
Туйлаас эрхэм хүндэт өтгөс Та бүхний энэ өдрийн амгаланг мэхийн айлтгая аа!

Цаг төр цөвүүн, цаг агаар хүйтэн энэ цагт гавъяаныхаа амралтыг эдлэн жаргаж буй Та бүхний амгаланг эвдэж, алтан номын үсгээр хэл болгон, ард олноор гэрч болгон нэгэн ил захидал хүргүүлэхийн учир аа:
Г.Уянгын өөрийн гараар татсан захидлын эх хувь:
БИЧИГ
Манай Монгол Улсын түүхийг Хүн гүрнээс улбаатай хэмээн лавтайяа тогтоож, тусгаар төрийн албан ёсны түүх бичигт оруулсаар нэгэн зууныг үдэж буй. Монгол Улс болбаас дэлхийн анхны төрт улсуудын нэгэн, эрт мандсан төрт ёсны уламжлалтай. Европ, Азийг хамарсан гурван хэт их гүрнийг байгуулсан их түүхийн өлгий нутаг болохын хамгийн анхны баталгаа, хамгийн эртний биет өв эдүгээн Төв, Сэлэнгэ аймгийн заагаар орших Ноён уулын их хориг билээ. Үүнийг мэргэн ах, эгч Та нар өчүүхэн биднээр хэлүүлэх юун!
Эрдэмтэн Козлов анхны бунханыг малтан 23 тэмээ эд агуурс, соёлын үнэт өвийг гаргаж, эрмитажид зөөж, Орос, Америк зэрэг хүчирхэг их гүрний хөгжсөн шинжлэх ухаанаар зөвшөөрүүлж, Хүн гүрэн бол Монголын өвөг болохыг баталжээ. Үүнээс улбаалж одоо цагт бид Үндэсний их баяр наадмаа Хүн гүрэн байгуулагдсан жилээс тоолон, төрийн ойгоо бахдан тэмдэглэсээр иржээ. Баясан цэнгэхдээ Хүннү гэж, баран идэхдээ алт гэх ёсон бий юу?
Хүн гүрэн байгуулагдсан жилээс тоолон, төрийн ойгоо бахдан тэмдэглэсээр иржээ. Баясан цэнгэхдээ Хүннү гэж, баран идэхдээ алт гэх ёсон бий юу?
Хүн гүрний их өвийг агуулагч Ноён уул, Түрэгийн эзэнт гүрний их өв соёлыг агуулагч хөгшин Орхоны хөндий, Их Монголын эзэнт гүрний шүтээн Бурхан Халдун уул гурав бол үеийн үед хориглон онголсон хүрч болшгүй ариун шүтээн нутаг болохыг Та бүхэн зөвшөөрөх болов уу! Үүнээс гадна Сяньби, Табгач, Уйгур, Хиргис, Нирун таван их гүрний мандал бадралын цог хийморь өнөө бидний эзэгнэн буй нутагт бий.
Гэтэл энэ гурван эрдэнийн нэг Ноён уулыг хөндийлөн ухаж, өчүүхэн бага алтны төлөө хоёр мянган хоёр зуун хоёр арваныг дамжуулан хамгаалсан их хориг цээрийг зөрчиж, эцэг өвгөдийн ариун биеийг эвдэж, сүнс сүлдийг цочоон хилэгнүүлж, эх түүхэндээ халдах муу үйлийг Таны үр хүүхэд эхлүүлэхээр завдан буй тул аргагүйдэн хандаж байгааг минь өршөөн хэлтрүүлнэ үү! “Муу нүүрт” хэмээх бичин жилийн нүүрэнд төр засгаас эрхбиш Та бүхний үр хүүхдийн санаагаар, буй ард олон, буцсан өвгөд дээдэс, буурал түүхэндээ халдсан “муу нүүрт, муухай санаат” бодлого гаргах болуужин хэмээн болгоомжлохын учир аа.
УИХ-ын дарга З.Энхболд ууж өссөн Сэлэнгэ мөрнийхөө нэгэн цутгаланг устгаж мөхөөхөөр дайрч буй нь туйлаас харамсалтай. Энэ уснаас түүний аав, ээж ч ууж байсан шүү дээ. Сэлэнгэ аймгийн Намын хороон дарга хүртэл өндөр албыг хашиж, улс орноо цэцэглүүлэн хөгжүүлэхэд гар бие үл амран, газар тариалангийн салбарт 50 шахам жил үр бүтээлтэй ажиллаж, нойр хоолгүй зүтгэж асан гавъяат агрономич Сангажав гуай Таны үед ч “Ноён уул” хэмээх ариун дагшин газарт халдаж, уулыг нурааж, усыг таслаж, ардыг хохироож байсангүйг Монголчууд мэднэ. Сангажав гуай Та өнөөгийн босгож буйгаас хэд дахин олон үйлдвэр, Сангийн аж ахуйг эрт эдүгээгийн олон хүчин зүйлийг харгалзан үзэж, судалгаа шинжилгээнд тулгуурлан, ард олны сэтгэлийг үймүүлэлгүй, итгэлийг алдалгүй амгалан тайвнаар бүтээн байгуулж ирсэн түүхээ хүүдээ хэлж сургах болов уу.
Цамбагарын хормойд нөхчсөн хааныхаа ясыг Манж нараас харамлаж явсан дайчин ойрдын угсаа Ерөнхий сайдтан Хүн гүрний ихсийн ясыг эвдлэн ухуулахаар ёсыг эвдэн зүтгэн буй буруу үйлийг Чимид гуай тэргүүтэн олон ах дүүс Та нар ухуулан хэлж, эргүүлэн ухааруулж туслах болов уу? Энэ үг хэлснээ мартагч Ерөнхийлөгч болоод түүний овог удамд ч хүрээсэй.
Та нар ухуулан хэлж, эргүүлэн ухааруулж туслах болов уу? Энэ үг хэлснээ мартагч Ерөнхийлөгч болоод түүний овог удамд ч хүрээсэй.
Монголын төрийг далд аюулаас хамгаалахын төлөө зүтгүүлэх цол хийгээд тушаалыг харамгүй хүртээд өдгөө түүнээ хөсөр хаяж, харин ч далд нууцыг ухуулах эвдүүлэх санаагаар зүтгэн буй Сандаг генералын садан ах дүүс уншаасай. Эдгээр мунхрагчдын гар хөл болж, эцэг эх хийгээд, үр хүүхдээ бузар мөнгөөр тэжээгч УИХ-ын гишүүдийн аав ээж, ахас ихэст хүрээсэй хэмээн хүснэ.
Ард олны хүсэлт шаардлагаар Ноён уулын орчмыг хамгаалж үлдэхийн тулд хоёронтаа буцаасныг үл тоон ухан сүйтгэхээр завдагчдын тоо өдрөөс өдөрт нэмэгдэн байгаад бид санаа зовж, давчдан байна. Ноён уулыг ухаж, ихсийн онгоныг цочоож, биеийг сүйтгэж, Гацууртын голыг таслан хөнөөж, мод ургамлыг хиаруулан мөхөөхийн төлөө зүтгэгчдийн ар гэр, аав ээж, ахас ихэс нь дээрхийн адил ухуулан сэнхрүүлэхийг мөргөн гуйж байна.
Уур хилэн, мунхаг харанхуй, атгаг санаатны урхи занга, адбиш харийн шунал хүсэлд автсан бидний үеийнхний алдаа эндэгдлийг шүүн хэлж, аль алийг ухааруулан эвлүүлэх ахмад үеийнхний ёс суртахуун, мэргэн ухаанд найдан хандахаас өөр арга бидэнд үлдсэнгүй.
Алд биеийг амар оршоох уул газраа сүйтгэсэн энэ бидний үеийн алдаа эндлээс болж эцэс хойч маань Та бидний шарил, биеийг үл хүндэтгэж, ухан эвдэх муу заншлыг тогтоохгүй байхыг хүсэмжлэн энэхүү ил захидлыг өргөн мэдүүлснийг сэтгэл оюундаа тогтоон, өршөөн толилоосой хэмээн хүсэн гуйж, мөргөн даатгасан:
Улсын Их Хурлын гишүүн Гантөмөрийн Уянга
2016 оны 01 дүгээр сарын 20.

About Ганаа
СУДЛААЧ ДАШЗЭВЭГИЙН ГАНХУЯГ 1954 онд Налайх хотод төрсөн. 1962 – 1972 онд Налайхын дунд сургууль, 1972 – 1977 онд МУИС –ийн Инженер – эдийн засгийн сургууль, 1987 – 1990 онд Болгар Улсын Нийгмийн Ухаан, Нийгмийн Процессын Удирдлагын Академи төгссөн. Нийгмийн Ухааны Институтэд эрдэм шинжилгээний ажилтан, УИХ-ын дэргэдэх Судалгааны Төвийн захирал, УИХ болон ЕТГ–т улс төрийн зөвлөх, референтын ажил хийж байсан. 1996 -1998 онд МАХН-ын Удирдах Зөвлөлийн гишүүн байснаа өргөдлөө өгч сайн дураараа огцорсон. Төр засгийн болон намын удирдагчдын талаар шүүмжлэлт өгүүлэл бичсэний учир ажлаас 5 удаа халагдсан. Мөн энэ шалтгааны улмаас 2004 онд МАХН-аас хөөгдсөн. Монгол Банкнаас их хэмжээний мөнгө алга болсон асуудлыг тэргүүн хатагтай О.Цолмонтой холбон бичсэний учир Монгол Банкны Ерөнхийлөгч асан О.Чулуунбатыг гүтгэсэн хэргээр 2006 онд шүүхээр шийтгүүлсэн. Олон улсын болон үндэсний хэмжээний олон судалгаанд удирдагч, үндэсний зөвлөх, багийн гишүүнээр ажиллаж байсан. Одоо чөлөөт судалгаа, системийн анализ эрхэлдэг. Эхнэр, хүү, охин нарын хамт амьдардаг.

4 Responses to Г.УЯНГЫН ИЛ ЗАХИДАЛ

  1. SAIKHAN says:

    Та удаах хуудсыг оруулж өгнө үү

  2. bat says:

    mmm, yu bolohiig harj baiya daa. er ni manai Mongol shig mal svreg ih, hvn am heterhii bagatai uls gazar usaaraa togloh hereggvi l baimaar yum daa

  3. Erdene says:

    Уянгын бодол саналд нэмэр болохоо илэрхийлье

  4. Cyanid says:

    Киргиз-Канадын Алтны Кумтор уурхайн ойролцоо орших киргизийн Барскуун тосгоныг дайран өнгөрөх цианит хэмээх хорт химийн бодис ачсан ачааны машинуудын их нүргээн, дуу чимээ өдөр бүр тасрахгүй доргионо.Центерра Гоулд компани нь тус уурхайн гол эзэмшигч нь юм.
    Анх 1998 онд Барскуун тосгоны голын усанд цианид ачсан ачааны машин унаж осолдсоны улмаас тосгоны олон зуун иргэд хордож өвчилсөн юм. Түүнээс 7 жилийн дараа тус тосгоны зоригтой эмэгтэйчүүд хохирогсдын эрхийн төлөө тэмцэл өрнүүлсэн юм. Тэд байгаль орчин хамгаалах ТББ байгуулж, уурхай руу явах замыг хааж эсэргүүцлээ илэрхийлж байв. Тэдний эрэлхэг зоригийг тосгоны бусад эмэгтэйчүүд бахархан дэмжиж байв.

    Германы Кёльны угсаатан зүйч, кино зохион бүтээгч Миряам Лойце эдгээр киргиз бүсгүйчүүдийн гайхамшигт тэмцлийг 4 жилийн турш даган кино зураг авсан.
    2010 онд Киргизд хувьсгал гарч цагдаагийн хяналтантад байсан бүсгүйчүүд Киргизд ардчилсан нийгмийг бүтээхэд гар бие оролцох болсон. Ингэж Эркенгүл ардчилсан сонгуулийн дараа Киргизийн парламентийн гишүүнээр сонгогдсоноор улс төрчийн байр сууринаас алтны уурхайтай тэмцлээ үргэлжлүүлсээр байна.
    Энэ кино бол киргизийн тосгоны оршин суугчдын амьдрал, амьдралын төлөөх тэмцэлийг маш ойроос, дотроос нь мөн заримдаа хошигнолтойгоор үзэгчдэд хүргэхээс гадна түүхий эд, эрдэс баялагийн төлөөх даяарчилсан дайныг төв азийн баатарлаг эмэгтэйчүүдийн байр сууринаас харуулах болно.

    Эмэгтэйчүүд ба тэдний нөхөрлөл, иргэний зориг ба цианитийн тухай кино.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

%d bloggers like this: