ХЭЛСЭН ҮГЭНДЭЭ ЭЗЭН БОЛ, ИДСЭН ХООЛОНДОО САВ БОЛ…

Монгол Улс том жижиггүй сонгуулийн хууль, улс төрийн нам ярьж эхлэв. Хорь гаруй жил яриад толгой нь эргээд эргүү мал шиг болсноо мэдэж байгаа хэрнээ мэддэг юм шиг, чаддаг юм шиг, шийддэг юм шиг ахиад л ярьж эхлэв. Энэ тохиолдолд өмнө нь хэлсэн ярьсныг сануулах нь судлаач миний үүрэг, бас эрх болой. Монголчууд “хэлсэн үгэндээ эзэн болж, идсэн хоолондоо сав болж яв” гэж ярьдаг ч их учиртай үг шүү дээ.

Хэлэх бол хийхийн хагас…
Энэ мэргэн үгээр Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж монгол хэлийг анх “баяжуулсныг” монголчууд бүгдээрээ мэдэж байгаа. Нам болон сонгуулийн тухай мянган хүн мянган юм чалчиж, хамгийн гол нь түүнийгээ хоолтойгоо холиод идчихсэнийг бас л бүгдээрээ мэдэж байгаа.
Гэхдээ Үндэсний Хувьсгалын 100 жилийн ойгоор улс үндэстэндээ хандаж Ерөнхийлөгчийнхөө хэлсэн үгийг арай ч мартаж болохгүй байх. Хэрэв ингэх юм бол улс мулс гэж байсны ч хэрэг юусан билээ. Түүнээс гадна Үндэсний Хувьсгалын 100 жилийн ойн үг бол үндэсний ихээхэн ач холбогдолтой, программын шинж чанартай байдаг нь аль ч газрын хууль. Энэ бол аль ч улсад онцгой үг байдаг.
Ингээд харьцангуй саяхан буюу 2011 оны 12 дугаар сарын 28-нд Үндэсний Тусгаар Тогтнолын 100 жилийн баярын хурал дээр Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн хэлсэн үгийг дахин санацгаая…
1.”…Монголчууд бүхэлдээ Манж Чин Гүрний дарлал эрхшээлд автсан нь үгүй юм.”
Нээрээ тэр ингэж хэлсэн !!! Хэрэв Монголчууд манжийн дарлал эрхшээлд байгаагүй юм бол тусгаар тогтнолоо олохын төлөө, хамгаалж бэхжүүлэхийн төлөө халуун амь, бүлээн цусаа урсган тэмцэхийн хэрэг юусан билээ ?! Тусгаар тогтнолоо олж, бататгаж, түүнийг тэмдэглэн баяр ёслол хийх хэрэг юусан билээ ?!
Тэр үүнийг ихээхэн бахархалтай “шинэ онол” нээсэн мэт хэлсэн бөгөөд үүгээрээ Монгол Улсын Ерөнхийлөгч Монгол Улсад тусгаар тогтнох шаардлага байгаагүй бөгөөд цаашид ч байхгүй гэдгийг хангалттай бөгөөд хүрэлцээтэй нотолсон юм.
2. “Баянаараа эхний аравт ордог эх оронтой хүн хөгжлөөрөө, орлогоороо дэлхийд эхний зууд ч орохгүй байна. Энэ бол энэ зууны эмгэнэл юм. Ирэх зуунд энэ эмгэнэлээс монголчууд ангижрах ёстой.”
Монгол Улсын тусгаар тогтнож ирсэн 100 жилийн үр дүнг тэр “зууны эмгэнэл” гэж нэрлэсэн. Зарчмын хувьд Төрийн тэргүүн ямар нэг хэмжээгээр жаргал зовлон тоочиж болно л доо. Харин тусгаар тогтнолын 100 жилийн явц хийгээд үр дүнг “зууны эмгэнэл” гэж нэрлэх эрх түүнд байхгүй. Үүгээрээ тэр Монголын түүх, түүний тусгаар тогтнол, хөгжил дэвшлийн түүхийг бүхэлд нь үгүйсгэж, монголын ард түмний түүхэн болон өнөө үеийг бүхэлд нь доромжилсон.
Тэр хуралд сууж байсан олон хүн яг энэ хэсэг дээр алга ташиж харагдсан. Би монголчууд их тэнэгширч, үгийн болон юмны учир утгыг их хожуу ухаарч ойлгодог гэдгийг мэднэ л дээ. Гэхдээ л энэ бол арай дэндсэн хэрэг. Дэлхий дахины түүхэнд ийм бузар булай, шившигтэй зүйл гарч байгаагүй нь лавтай.
Хэрэв манайхаас өөр ард түмэн байсан бол ийм усан тэнэг Ерөнхийлөгчийг маргааш нь өчиггүй огцруулах байсан. Гэвч манайхан тэгээгүй. “Их сайхан үг боллоо” гэж хамгийн түрүүнд сэтгүүлчид хөөрөгдсөн. Би тэдний нэрсийг дурдсан ч чадна. Хүн, ялангуяа сэтгүүлч хүн хааяа ч болов ичиж амьдрах хэрэгтэй л дээ. Ер нь ингэхэд монголын сэтгүүлчдийн боловсрол, мэдлэг арай л өрөвдөлтэй л дөө…
Харин үүнийг хэлсэн намайг барьж идэхээ шахсан. Худлаа гэвэл миний 2012 оны 01 дүгээр сарын 28-нд бичсэн “Одоо мэддэг хэлээр нь ярина” өгүүлэл миний блогт одоо ч байгаа. Ц.Элбэгдоржид ингэж тэнэглэж болохгүй шүү гэдгийг олон удаа сануулсан тухай энэ өгүүлэлдээ учирласан байгаа…
3. “Ямар учраас монголын баян, буян монгол хүнд наалдахгүй байна вэ? Эзэд нь энэ танхимд байгаа Та бид. Өөр хэн ч биш. 100 жилийн өмнө монголчууд ядуу байгаагаа манжуудаас хайж байсан. Одоо хэнээс хайхыгаа манай иргэд сайн мэдэж байгаа.”
“Өнөөдөр монголд ашигтай бизнесийг төр хийж байна, эсвэл гадныхан хийж байна. Нэг бол тэр хоёртой нийлж хуйвалдаж чадсан хэсэг нь хийж байна. Тэд ашигтай бизнес бүрийг хамж байна.”

Энэ үгийг Та “зөв үг” гэж бодож байвал тун их эндүүрч байна. Учрыг одоо тайлбарлая. Учир нь Ц.Элбэгдорж эрх мэдэлгүй буюу эрх мэдлээ алдах аюултай тулгарвал гарцаагүй “улаан хувьсгалч” болдог бөгөөд ямар ч төр засгийг самарч, хутгаж, үймүүлэх төрөлх авъяастай. Харин эрх мэдэлтэй болбол тэр дороо дарангуйлагч болон хувирч бүхий төрлийн адгийн хуйвалдааныг удирдан зохион байгуулагч болон хувирдаг. Энэ үгийг хэлсэн “түүхэн үе” нь 2011 оны 12 дугаар сар буюу УИХ-ын болон Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнөх үе юм. Иймээс тэр УИХ-ын сонгуульд ялах, Ерөнхийлөгч болох гэж амь нь тэмцэж байсан ба энэ үедээ хэлсэн үг нь “хувьсгалч” бөгөөд “зөв” байх нь мэдээж хэрэг.
Ер нь бол “Ц.Элбэгдоржийн хэлсэн үгийг зөв ч байсан буруу, буруу ч байсан буруу гэж ойлгох хэрэгтэй” гэдгийг түүнийг нэвт шувт судалсан монгол судлаачийн хувьд батлан хэлж чадах байна.
4. “Төр ажил хэрэгч иргэддээ гадныханд өгдөгөөс илүү, дотоодын олигархуудад олгодогоос илүү таатай орчин бүрдүүлэх ёстой.” гээд үүнийгээ тэр “нууц томъёолол” гэж нэрлэсэн юм.
Энэхүү “нууц томъёолол” нэр томъёог монголын улс төрийн хэллэгт бас л Ц.Элбэгдорж анх оруулж ирсэн юм. Энэ үед Сү.Батболд, У.Хүрэлсүх хоёр “Тэрэлжийн тунхаг” гаргаж, МАХН-ыг шинэчлэх зоримог санаачлага гаргасан нь түүнийг ийн сандрахад хүргэсэн юм. Олигархууд түүнээс зугтах аястай болж, том төслүүд түүний мэдлээс мултран гарах аюул бий болов. Харин Н.Энхбаярыг ашиглан МАН-ыг хорлон сүйтгэх уран бодол түүний тархинд хожим орж ирсэн юм.
5. “Төрийн захиргаанаас иргэний удирдлага руу бид шилжих ёстой. Төрийн албаа нийтийн үйлчилгээ болгож солих ёстой. Манжийн ноёнд эрх байхаар дарлал болдог, Монгол даргад эрх өгөхөөр ардчилал болдог юм биш. Бүх албан тушаалтныг үүрэгжүүлье, үүргээ биелүүлээгүй бол хариуцлага тооцъё. “Үүргийн хувьсгалдаа урагшаа…”
Ганц догол мөрд үргэлжлэн орсон: ёстой, үүрэгжүүлье, хариуцлага тооцъё, урагшаа гэхчлэн уриалан дуудах үгсийг 1930-аад оны хэт хувьсгалчид л хэлдэг байсийм. Тэр 2010 оны 4 сарын 5-нд “Монгол Улс хувьсгалаа хийчихсэн” гэж дүгнэж байснаа одоо эдийн засгийн ба үүргийн “хоёр хувьсгал” ярьж байна. Ц.Элбэгдорж ярихаар хувьсгал хийх нь “зөв”, бусад хүн ярихаар “төр эргүүлэх” болж “буруу” болдог зүй тогтол энд илт харагдаж байна.
6. “Шинэ нам гэж алга. Манай намуудын хөгжил дэвшил нь ардчилсан хувьсгалын өмнөх МАХН-ын бүтэц зохион байгуулалтыг хуульчлан хуулахаас хэтрээгүй. Хуучныг дагасан хуучирсан зохион байгуулалтаас хуучин л юм гарч байна.”
Энэ бол ихээхэн ноцтой бөгөөд нэн чухал дүгнэлт юм. Манай намууд үндэстний эсрэг, төр, нийгмийг үймүүлэгч, их гарын панзчингуудын наймааны зах, том гэмт хэрэгтнүүдийн хоргодох газар, авилгын үүр уурхай, худал хуурмагийн тантангууд, мөн хуучин биш, нийгмийн цоо шинэ гаж (девиант) үзэгдэл гэдгийг Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Тусгаар тогтнолын 100 жилийн ойгоор албан ёсоор ийнхүү хүлээн зөвшөөрсөн юм. Улмаар өнөөгийн улс төрийн систем явцгүй, ирээдүйгүй, хуучин байгааг албан ёсоор хүлээн зөвшөөрсөн.
Үүнээс өмнө энэ үгийг иргэний хөдөлгөөн, төрийн бус байгууллага зэргийн цөөн хүн л хэлдэг тэрийг нь “гудамжны” хэмээн хочилдог байв. Одоо бол албан ёсны болсноороо онцлог юм.
7. “Хуучин хуулийн дагуу байгуулагдсан өнөөгийн бүх намууд татан буугдах ёстой. Шинэ хуулийн дагуу нам бүр шинэчлэн зохион байгуулалтаа хийж, шинээр бүртгүүлэх ёстой…Намжсан нийгмээс иргэншсэн нийгэм руу явах хэрэгтэй.”
Ингээд Монгол Улсын Ерөнхийлөгч маш ноцтой, улс төрийн цаашдын үр дагавартай, нэн чухал гаргалгаа хийсэн юм. Өнөөгийн бүх намууд татан буугдах ёстой…
Баримтууд
“Намууд татан буугдах ёстой”. “Хэлэх бол хийхийн хагас”…Тэгвэл хийсэн нь хаа байгаа юм ?! Энэ удаад би зөвхөн баримт ярина…
АН-ын хувьд:
– Хуулийн дагуу 4 жилд Их хурлаа хийх ёстой АН 6 жил дараалан Их хурлаа хийгээгүй явж байна.
– Мөн зарласан ч гэсэн Их хурлаа хийхгүй таг чиг болох явдал зуршил болов. Хэрэв би эндүүрээгүй бол АН Их Хурлаа 2015 оны 1 дүгээр сард хийнэ гэж зарласан. Таг чиг.
– АН ротацийн сонгуулиа явуулах чадваргүй болов. Үе үе ротацийн хэрүүл л гардаг болохоос ротаци огт болдоггүй.
– Дунд болон анхан шат, орон нутагт байнгын дайн үргэлжилж байна. Хаалга үүд эвдсэн, тамга авч зугтсан, зодоон нүдээн хийсэн зэргийг нууж хаах юмгүй мэдээллийн хэрэгслээр гаргах болсон.
– АН даргагүй олон сар болж байна. Энэ бүхний шалтгаан нь дотоод зөрчил байж болох боловч хамгийн үндсэн бөгөөд гол шалтгаан нь Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж мөн.
МАН-ын хувьд:
– МАН-ын дарга, ерөнхий сайд байсан хүн авилгын ноцтой асуудлаар АТГ шалгуулж байна.
– МАН-ын удирдах өндөр албан хашиж байсан олон хүн шоронд ял эдэлж байна. Жишээ нь: УИХ дахь бүлгийн дарга асан Дондог), Улаанбаатар хотын мэр, намын хорооны дарга асан Батбаяр зэрэг олон хүн.
-МАН-ын Бага Хурлын гишүүн, засаг дарга байсан 67 хүн (давхардсан тоогоор) шоронд ял эдэлж байна.
-МАН-ын залуучуудын байгууллага дотор байнгын сөргөлдөөн гарч байгаа бөгөөд энэ нь дарга нарын угсаа залгамжлах оролдлогоос үүдэлтэй.
Энэ бүхнээс улбаалан МАНАН буюу “хоёр намын”, цаашилбал бүх намын нэр хүнд олон түмний дотор навс унаж байгааг бүх төрлийн судалгаа хэлбэрэлтгүй нотолж байна.
Дээр дурдсан баримтуудад АН, МАН хоёр улс төрийн ямар ч дүгнэлт хийхгүй байна. Бараг үнэлэлт дүгнэлт өгч чадахгүй биз. Харин ч бүр эсрэгээр юу ч болоогүй юм шиг сонгуулийн хууль, намуудын хууль ярьсан шиг балайраад цэцэрхээд сууж байна. АН, МАН хоёр тийм сүрхий юм бол “хуучин намуудыг татан буулгана” гэсэн Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийгоо огцруулчих л даа. Тэгээд дараа нь үүнийгээ ярьж цэцэрхэхгүй юу. Эсвэл намуудыг татан буулгах асуудлаар ард нийтийн санал асуулга явуулж болно биз дээ. Та нар ард түмнээсээ асуух их дуртай ш дээ. “Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн дэвшүүлсэн саналыг үндэслэн” гэсэн толгой хийж байгаад “Намуудыг татан буулгахыг Та зөвшөөрөх үү ?” гээд асуу л даа, Та нар…Хариулт нь “тийм, үгүй”.
Ингэвэл ч үр дүн нь дэндүү тодорхой л доо. Гэвч Та нар асуухгүй. Эндээс Та нарын “ямар системээр сонгууль явуулахав” гэж ард түмнээсээ асууж байгаагийн чинь учир шалтгаан тов тодорхой харагдана…
Идсэн хоолондоо сав бол…
Улс төрийн намуудаас болоод төр сүйрч байна. Ард түмэн зовж зүдэрж эхэллээ. Гэтэл намууд сонгуулийн хууль, намуудын хууль ярьж байна. Дэндүү сайхан ярьж байна. Гэтэл Монгол Улсын Тусгаар Тогтнолын 100 жилийн ойгоор “намуудыг татан буулгах” санал гаргасан Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ус балгасан мэт таг чиг байна.
Улс орны өмнө тулгамдсан энэ чухал асуудлыг шийдэхийн оронд ноён Ц.Элбэгдорж нэг Засгийн газрыг хуйвалдан унагаж, нөгөөг нь хүчээр байгуулаад Оюу Толгой, Таван Толгойг хүчээр зүтгүүлэх хуйвалдааныг удирдан зохион байгуулж байна.
Сүүлдээ хуйвалдагчид бүр улам цаймдаа гарч монгол үндэстэн рүү хүчээр, нууцаар, заналхийлж, сүрдүүлэн шахаж байна. Энэ бол цаад гадаад эзэд нь монголын луйварчдыг хүчээр, нууцаар, заналхийлж, сүрдүүлэн шахаж байгаагаас өөр зүйл биш. Энэнд чинь Монголын ард түмэн ямар хамаатай юм ?! Хэн эднийг ийм арчаагүй боол бол гэсэн юм ?! Өөрсдөө л шуналаасаа болж байгаад боол нь болоо биз дээ…

Харин ч Ц.Элбэгдорж өөрийн эртний найз Пейнтерийг ял завшуулж уучлан, Рио Тинто-гоос хувьдаа байр авсан баримтад ямар ч тайлбар хийхгүй мэлийгээд сууж байна. Рио Тинто-гийн зарж байсан түрээсийн байр авсан гэх тамга тэмдэггүй бичиг нетээр тараах бол утгагүй. Түрээсийн байр авсан юм бол мөнгө нь яахаараа Рио Тинтогоос гарсан гэдгийг Ц.Элбэгдорж тайлбарлах ёстой. Улмаар яагаад Монголын талд биш, Рио Тинто-гийн талд үйлчлэх болсон гэдгээ тайлбарлах ёстой.
АН-ыг удаан хугацаанд даргагүй уяж байгаа нь “нам татан буулгах” санаагаа хэрэгжүүлж байгаа хэрэг үү, аль эсвэл өөрийн гар хөл болсон “улаан луйварчдыг” АН-ын толгойд тавих гэсэн заль мэх үү гэдгээ Ц.Элбэгдорж нэн тодорхой тайлбарлах ёстой.
Хэрэв Ц.Элбэгдорж үүнийгээ тайлбарлахгүй бол би өмнөөс нь тайлбарлах болно. Надад хангалттай баримт, үндэслэгээ байгаа гэдэгт эргэлзэх зүйлгүй. Яагаад гэвэл би монгол үндэстний эрх ашгийн төлөө зүтгэх үүрэгтэй бөгөөд эрхтэй Монгол Судлаач…
Монголчууд бид Ц.Элбэгдоржийн марзан марзан үг яриа, хачин хачин селфийг харж хууртахаасаа өнгөрсөн ард түмэн…
Хэрэв Ц.Элбэгдоржийн ам, хошного хоёр нэг болчихоогүй бол одоо тэр Монгол Улсын Тусгаар Тогтнолын 100 жилийн ойгоор хэлсэн үгэндээ хүрэх ёстой. Тэр нь энэ байна: “Хуучин хуулийн дагуу байгуулагдсан өнөөгийн бүх намууд татан буугдах ёстой. Шинэ хуулийн дагуу нам бүр шинэчлэн зохион байгуулалтаа хийж, шинээр бүртгүүлэх ёстой…Намжсан нийгмээс иргэншсэн нийгэм руу явах хэрэгтэй.”
Би л лав “Хэлэх бол хийхийн хагас” гэж хэлээгүй. Үүнийг Ц.Элбэгдорж өөрөө л хэлсэн. Одоо төр засаг үймүүлээд байлгүй, далдаас зохион байгуулж Эх орноо зарж хорлон сүйтгээд байлгүй амалснаа хий.
Хэлсэн үгэндээ эзэн бол, идсэн хоолондоо сав бол…

Судлаач Х.Д.Ганхуяг.
2015 оны 05 дугаар сарын 26.

About Ганаа
СУДЛААЧ ДАШЗЭВЭГИЙН ГАНХУЯГ 1954 онд Налайх хотод төрсөн. 1962 – 1972 онд Налайхын дунд сургууль, 1972 – 1977 онд МУИС –ийн Инженер – эдийн засгийн сургууль, 1987 – 1990 онд Болгар Улсын Нийгмийн Ухаан, Нийгмийн Процессын Удирдлагын Академи төгссөн. Нийгмийн Ухааны Институтэд эрдэм шинжилгээний ажилтан, УИХ-ын дэргэдэх Судалгааны Төвийн захирал, УИХ болон ЕТГ–т улс төрийн зөвлөх, референтын ажил хийж байсан. 1996 -1998 онд МАХН-ын Удирдах Зөвлөлийн гишүүн байснаа өргөдлөө өгч сайн дураараа огцорсон. Төр засгийн болон намын удирдагчдын талаар шүүмжлэлт өгүүлэл бичсэний учир ажлаас 5 удаа халагдсан. Мөн энэ шалтгааны улмаас 2004 онд МАХН-аас хөөгдсөн. Монгол Банкнаас их хэмжээний мөнгө алга болсон асуудлыг тэргүүн хатагтай О.Цолмонтой холбон бичсэний учир Монгол Банкны Ерөнхийлөгч асан О.Чулуунбатыг гүтгэсэн хэргээр 2006 онд шүүхээр шийтгүүлсэн. Олон улсын болон үндэсний хэмжээний олон судалгаанд удирдагч, үндэсний зөвлөх, багийн гишүүнээр ажиллаж байсан. Одоо чөлөөт судалгаа, системийн анализ эрхэлдэг. Эхнэр, хүү, охин нарын хамт амьдардаг.

15 Responses to ХЭЛСЭН ҮГЭНДЭЭ ЭЗЭН БОЛ, ИДСЭН ХООЛОНДОО САВ БОЛ…

  1. Anonymous says:

    Bi l lav algaa tashij bna ..olon zaluu s ch tiim bgaa bolov uu. .

  2. bi says:

    Guiee mon saihan shudraga bichih uma elbegdorjiig hen gedgiig tanisan ternii ugend itgeh hun ard tumen dundaas uzeed ogii ch gesen oldohgui hudalch novsh

    • zorig says:

      “Хэлэх нь хийхийн хагас гэдэг” гэж ерөнхийлөгч гоё үг хэлжээ. Та энэ үгэндээ хүрэхийг шаардаж бас гоё гоё хэлжээ.
      Таны нийтлэлүүдийг байнга уншдаг. Гэхдээ энэ нийтлэлийн хамгийн сүүлийн намуудын шинэлчлэлийн талаарх хэсэг нь өнөөгийн манай нийгмийн хамгийн шийдвэрлэх асуудал мөн болсон шиг харагддаг. Гэхдээ яарах асуудал мөн үү?
      Мөн 1-р зүйл дээр, Монгол орон бүхэлдээ Манжийн эрхшээлд байсан гэж үү судлаачийн хувьд та хариу өгөөч? Тэгээд ч эрхшээл, дарлал болон тусгаар тогтнол 2 нь шал өөр ойлголт гэж мунхаг надад бодогдох юм.
      2. “Баянаараа эхний аравт ордог эх оронтой хүн хөгжлөөрөө, орлогоороо дэлхийд эхний зууд ч орохгүй байна. Энэ бол энэ зууны эмгэнэл юм. Ирэх зуунд энэ эмгэнэлээс монголчууд ангижрах ёстой.” Монгол Улсын тусгаар тогтнож ирсэн 100 жилийн үр дүнг тэр “зууны эмгэнэл” гэж нэрлэсэн.
      Аль зууны талаар яригдаад байна аа? Тэр хүн манай өнгөрсөн 20-р зууныг ингэж хэлж гэсэн бол таны зөв өө, харин энэ (21-р зуун) зууны хувьд энэ чигээр байгаад байгаа нь бидний эмгэнэл мөн шүү.

    • Ганаа says:

      1. Монгол Улс юунаас, хаанаас тусгаар тогтносон юм ? Манж Чин улсын дарлал, мөлжлөг, эрхшээлээс ангижирч тусгаар тогтносон. Чи өөр юу гэж хэлэх юм ?!
      2. ХХ зуун бол хүнд хэцүү байсан ч Монголын нийгмийн дэвшлийн түүх байсан гэдгийг гадаад дотоодын бүх эрдэмтэд хүлээн зөвшөөрсөн. Үүнийг үгүйсгэх боломжгүй, бүр ямар ч боломжгүй.
      3. XXI зууныг эмгэнэл гэвэл Ц.Элбэгдорж л хариуцлагыг нь хүлээх ёстой.
      4. Чи надтай түүхэн гүн ухааны асуудал ярьмаар байвал, мөн өдмөөр байвал ил тод ярьж болно ш дээ…
      5. Та нар ингээд философийн маргаан руу оруулах гэвэл би ноён Ц.Элбэгдоржийн бүр ч өмнөх, бүр ч гоё гоё үгүүдийг гаргаж ирээд бүр ч гүнзгий философи номлож чадна л даа….

  3. Anonymous says:

    Chi shuu

  4. Anonymous says:

    төр засгийн удирдлагууд, ялангуяа ерөнхийлөгчийн хэлсэн үг, үйл хөдлөлд ингэж сайхан задлан шинжилгээ (анализ) хийж байгаад баяр хүрьгэе.

  5. Уншигч says:

    Нэг хэсэг хугацаанд Элбэгдорж Монголчуудыг хуурч, талбай дээр гарч ирээд тэднийг “хошгируулж” чаддаг байсан. Бүр сүүлдээ, дүрдээ хэт итгэн сагсуурч “би гарч очоод хошгируулчихаад ирье” хэмээн хуцаж байсан нь камерийн бичлэгт үлдсэн байдаг юм. Тэр нь ил болонгуут, “Би хошгируулна гээгүй ХАШГИРУУЛНА гэсэн” гэж хэлээд бултах гэж оролддог. Өөрөөр хэлбэл, нэг жижигхэн үсэг, нэг үл анзаарагдам авианы ард орж нуугдаад, хэлсэн үгийнхээ хариуцлагаас сугарч үлдэх гэж байгаа нь тэр. Санаа нь их ядуу. Эсвэл энэ нөхөр өөрөөсөө бусдыг тэнэг гэж боддог юм боловуу. [Ганаа ахад баярлалаа. Олон хүний билигийн мэлмийг нээж, тэр хэмжээгээрээ яльгүй жаахан хазайчихаад байгаа Монголчуудын заяа буяныг тэгшитгэх үйлсэд тань амжилт хүсье]

  6. dk says:

    Гучин хэдэн онд гучаад мянган хүмүүсийг хядаж байсан бол одоо гурван зуугаад мянган хүмүүсийг булшилж байж энэ их бухимдал, хэрүүл тэмцэл, яс булаалдсан ноход шиг ярдаг хаздаг, биенээ хэмлэдэг, хоорондоо хэрэлддэг талцдаг, нутаг ус жалга довны үзэл гаргадагаа болих бололтой дог! Монголчууд бүх нийтээрээ зовлон гамшигт өртөж зовж зүдэрч байж л нэгдэж чаддаг болох бололтой. Хүнээсээ олон тоо толгой малтай хэрнээ өлсөж өлбөрч байгаа ард түмэн! Эдийн сэтгэлгээнийхээ боол нь болж хоосон баярхсан хоосон толгойтнуудаар дүүрсэн төрийн удирдах албан тушаалты орон тоо. Хий хоосон ардчилал ярихаас цаашгүй хүзүүгүй хүн – монголын эмгэнэл.
    Мөнх хөх тэнгэр минь, миний монгол түмнийг гэсгээж хайрла, гэгээрүүлж хайрла!

  7. bat says:

    yag vnen, heleh bol hiihiin hagas, camer deer bi hoshgiruulchihaad irie gechiheed daraa ni yostoi hashgiruulaya gesen gej gvriisen shvv dee…

  8. bilgee says:

    Уул ус тахихгүй гэж Ц.Элбэгдорж хэлж л явсан. Өнөөдөр зурагтын мэдээгээр Бурхан халдуныг тахиад л явж байна билээ. Ямар ч муухай худалч юмдээ

  9. Жирийн нэгэн монгол судлаач нь Монгол үндэстний эрх ашгийн төлөө зүтгэх үүрэгтэй бөгөөд эрхтэй байдаг юм байж. Харин бүх ард түмний сонгуулиар гарч ирсэн гэх ерөнхийлөгч нь арай өөрийгөө худлаа ярих эрхтэй, үүрэгтэй хүн гэж боддог юм биш байгаа. Тийм л сэтгэгдэл төрөөд байгаа юм даа.

  10. altan says:

    Sudlaach zov l bichij.Gehdee neg yumiig martaj bolohgui.Mongolchuudiin hold muu salhi oruulahiin tuld TARHIIG ni ugaah ih aynd ooroo tolgoilj oroltsoj baisan shuu.Ter tusmaa eagle televiziin efir bolon shuud utsaar er ni bol novshiin horongotnii surtalchlagch l baisan odoo oilgomjtoi yuman deer yund ingej buhimdaj ,medemhiirch todroh gej orolddog yum bol doo chaavaas

    • Ганаа says:

      Тэр үед Ийгл дөнгөж шинээр гарч байсан ба 2 талыг адилхан харуулдаг байв. Тийм ч лоозонтой байсныг монголчууд бүгдээрээ санаж байгаа. Тэр үед би зөвхөн улс төрийн анализ хийж, зөвхөн иргэний хөдөлгөөний тэмцлийг дэмжин тайлбарладаг байсан. Чи муу новш Ийгл дээр очоод бичлэгүүдийн архивыг нь үзэхгүй юу. Чи юу ч олж долоохгүй…

  11. Erdene says:

    ер нь ёс суртахуун, жудаг гэдэг юм хаанаас ямар замаар алга болов оо. саяхан бид дарга болохоос айдаг, өөрийн хүчиндээ үл итгэдэг байлаа. одоо би чадна гэсэн ойворгон залуусыг яагаад ингэж асар хариуцлагатай албан тушаал дээр тавиад улс гэрийг үймүүлүүлээд байнаа? үүнийг улс төрийн намууд л хийж байгаа биз дээ. гэхдээ тэр нам гэгч нь юу болж хувирсан нь тусгал нь уу

  12. Tugs says:

    Сайн дүгнэлт байна. Танд баярлалаа.

Leave a reply to Блогчин хүү Комми Cancel reply

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.