МОНГОЛЫН АНХНЫ ШАШИНТ ТӨР
2013/05/17 25 Comments
1911 онд 12 дугаар сарын 29-нд Тусгаар Тогтнолоо тунхаглан зарлав. Богдыг хаан ширээнд залав. Богд хаан бол “шашин төрийг хослон барьсан” гээд бусад цол нь удаална. Харин төрийн хэлбэр нь шашинт төр. Ийм төр Монголын түүхэнд байсан уу ? Байгаагүй…
Энэ тухай эрэгцүүлэх гэсэн юм.
Өвөрмонголчуудын зарчмын асуулт
Монголчууд тусгаар тогтнолоо олмогцоо 1911 оны 12 дугаар сарын 1-нд Монголын газар бүхэнд тусгаар тогтносон тухайгаа тунхаглан зарлажээ. Үүнийг хүлээн авсан газар газрын монголчууд талархан хүлээн авсныг түүхчид олон удаа өгүүлсэн болохоор давтах нь илүүц.
Харин ямар ч асуудалгүй, түүхэн болон сэтгэл зүйн бэрхшээлгүй уухай хашгирсан уу гэвэл тийм биш. Тэгвэл тэд юунд санаа зовсон бэ ?!
Монгол туургатан нэгэн дээвэр дор нэгдэхийг эсэргүүцсэн монгол ганц ч байгаагүй. Мөн Богд хааны удирдлагын дор нэгдэхийг бас л дургүйцээгүй. Тэгвэл юунд санаа зовох гэж ?!
Өвөрмонголын Их Зуугийн чуулган дарга Арвинбаяр энэ Тунхаглалыг хүлээн аваад чуулганы бүх хошуудын засаг нарын цуглуулан хуралдаж, Халхын ван гүн, лам нарт хандаж 13 зүйлийн асуулга тавьжээ. Энэ асуулгыг Харагчин хулгана жилийн хаврын дунд сарын 15-ны өдөр буюу 1912 оны 4 дүгээр сарын 2-ны өдөр Их Хүрээ рүү илгээжээ.
Энэ асуулгад монголчуудын санаа зовох асуудлыг нэн тодорхой дурдаж байгаа учраас сийрүүлье.
Нэгдүгээр зүйл. Богдын хувилгаан бие гэгээн таалалд зөвшөөрч гуйсан ёсоор хааны сууринд суух ба үгүй.
Хоёрдугаар зүйл. Үнэхээр гуйсан ёсоор нигүүлсэн өршөөж их сууринд сууваас түүний оронд хэнийг шашны эзэн болгож улсын эзэн болгож улсын багш болгон шүтэх.
Гуравдугаар зүйл. Хэрвээ Богдын гэгээн таалал шашнаа эрхэмлэж хааны сууринд суухгүйд хүрвээс нэгэнт өөртөө улс болмуй хэмээсний тул хэнийг хаан өргөмжлөх.
Дөрөвдүгээр зүйл. Улс болж мандмуй хэмээгч дэлхий дахин дотор чухам нэгэн зүйл их хэрэг мөн. Сонсвоос эртнээс янагш үе үеийн улс мандах сөнөхөд эрхгүй урьдчилан жороо зааж үзэгдмүй хэмээмүй. Эдүгээ улс мандах сайн жороо үзэгдсэн мэдэгдсэн зүйл буй үгүй.
Тавдугаар зүйл. Өөртөө улс болбаас эрхгүй газар орноо хамгаалах ба хязгаарыг сахин сэргийлэх цэргийн тоо хэдхэн түмний төдийгөөр хүрэлцэхгүй, цэргийн тоо хэд хэдэн арван түм хүрвээс түүний цалин хүнсийг аль юунаас шийтгэн гаргах бодлогыг урьдчилан шийдвэрлэхгүй бол болохгүй хэмээх ч байтугай тус улсын хэргийг ерөнхийлөн шийтгэх их бага олон бичиг цэргийн яам байгуулах ба жич эрдэмтэн сайдыг сонгон хэрэглэж их бага олон түшмэлийг байгуулахгүй байж үл болох тул эл олон яам ба эрдэмтэн сайд түшмэл нарын элдэв хэрэгсэх зардал ба цэрэгт хэрэгсэх элдэв зүйлийн сүйтгэлийн мөнгийг аль хаанаас шийтгэн гаргах…
Зургадугаар зүйл. Манай Юань Тайзу (Чингис хааныг хэлж байна-Х.Д.Г) тулгар төр мандуулахад дотоод газраас Елюй Чуцай, Го Юйбао хэмээх хоёр хүнийг урин авчирч…хэрэглэж ажээ…Эдүгээн манай Монголын дотор наян нэгэн шидтэн буй гэж сонссон…Монгол нийтийг алагчлалгүй хамгаалах ба эсэх.
Долдугаар зүйл. Ертөнцийн бичиг шашдирт маш мэргэшсэн дарь газрыг эелэх сэлгэн бурууг урьдаас мэдэх хүн хэрэглэж хүрэлцэхээр буй үгүй.
Наймдугаар зүйл. Эртний Хан ван, Вэй Баог юаньсюай болгосон ба Дундат Тан улс Сунь Дэсюг юаньсюай болгосон гэх мэт эрдэм эс нэвтэрсэн хүнийг хэрэглэхэд хүрээд мундашгүй их ихээр алдаш гаргуузай хэмээн аймшиглах.
Есдүгээр зүйл. Орос улс манай Монголыг найртайгаар хамгаалъя хэмээсэн нэгэн зүйл баясалтай явдал боловч тэдний цэргийн элдэв хэрэгсэх сүйтгэлийг хэрхэн хүрэлцүүлэн шийтгэх.
Аравдугаар зүйл. Тэрхүү сүйтгэл бүхнийг тэд өөрөө гаргаж туслах хамгаалах болбол тэр их ачийг хойч өдөр ямраар яахин хариулах.
Арван нэгдүгээр зүйл. Орос улс энэхүү Монголыг туслах хамгаалахаа бусад олон улсад нэвтрүүлэн хэлэлцсэн эсэх.
Арван хоёрдугаар зүйл. Бидний Монгол улс өөртөө улс болохоор тогтоосон. Гэвч аль жил сараас болох.
Арван гуравдугаар зүйл. Улсын эзэн аль газар нийслэх ба, улсын хамгаалах цэрэг нийслэлээс үүсгэн хамгаалах ба эсвээс тус улсын хязгаараас үүсгэж хамгаалах.
(Монгол Улсын Үндэсний Төв Архив. ФАЗ- Д1-ХН386-Н2.)
Төр улсынхаа төлөө санаа зовсон монголчуудын энэ агуу сэтгэлийг тайлбарлах нь илүү хэрэг юм. Харин энд нэг зүйл онцгой анхаарал татаж байгаа юм. Энэ бол төрийн хэлбэрийн асуудал.
Монголчуудын толгойд шашин төр хоёрыг хослон барина гэж огт буухгүй байна. Тэдний зөв. Яагаад гэвэл ийм төр Монголын түүхэнд байгаагүй учраас…
Төр ба шашин
Энд ихээхэн гүн гүнзгий, зарчмын бөгөөд суурь асуудал гарч ирж байна. Төр шашны харьцааны тухай. Төр шашны харьцаа гэнгүүт л манайхан төрийг нь нэг яриад, шашныг нь нэг ярьдаг юм. Ийм утгагүй явсаар тун олон жил болж байна.
Уг нь төрийн институци, шашны институци хийгээд тэдгээрийн нийгэм доторх найрсал хийгээд зөрчлийг авч үзэх ёстой.
Энэ өгүүлэлд онолын тайлбарлал хийх боломжгүй учраас би ойлгомжтой болгох үүднээс европоос жишээ авъя.
Ромын папын институтыг хүн болгон мэднэ. Тэр дундад зуунд нэн хүчирхэг болж европын хаант төрүүдийг бараг бүхэл нь захирч байсан. Үүнийг бас л бүгдээрээ мэднэ. Гэлээ гэхдээ төрийг бүхэлд нь орлож байгаагүй. Энэ бол олон зуун жил мөрдөж ирсэн зарчим.
Манайд түүхэн ч гэсэн адилхан бүхий л үеийн турш төрийн дэргэд ямар нэг шашин шүтлэг (институт маягийн) байсан нь эргэлзээгүй. Ухаандаа бөө мөргөл, тэнгэризм ч гэдэг юм уу, аль эсвэл хос ёсны үзэл зарчмаар Буддын шашин ч гэдэг юм уу, эцэст нь мэдээж Бурхны шашин. Гэхдээ хэзээ ч төр шашин хоёр хэзээ ч нэг байгаагүй.
Сүүлийн 400 орчим жилийн үйл явдлыг маш товчоор дүгнэвэл:
1. Их гүрний үеийн Монгол хос ёсны сургаалийн түвшинд Бурхны шашинтай харьцаж байж.
2. “Феодалын бутрал” болж төр улс олон задрахад шарын шашныг нэгтгэх үзэл суртал маягаар монголын хаад ноёд идэвхитэйгээр нэвтрүүлжээ.
3. Энэ үеэс Монголд шашин бие даасан институци болон төлөвшиж, Монгол шарын шашны төв болжээ.
4. Ингэснээрээ шарын шашин Монголын нийгмийн хамгийн хүчтэй, хамгийн нөлөө бүхий институти болон хувирсан байна.
5. Энэ нь монголын уламжлалт нийгмийн нийгмийн бүтэц хийгээд оюун санааны амьдралыг ихээхэн өөрчилсөн байна.
6. Манжийн дарангуйлалд орсон нь энэ үйл явцыг улам хурдасгаж өгчээ.
7. Хувьслын явцад шашны институти “угсаа залгамжлах төрөөсөө” илт давуу байдалтай болжээ.
8. Ийм учраас 1911 оны үндэсний эрх чөлөөний хөдөлгөөнийг Богд тэргүүлжээ.
Шашинт төрийн мөн чанар
Энэ нэр томъёог би эрдэм шинжилгээний хэллэгт анх удаа хэрэглэж байна. Төдийлөн оновчтой биш ч байж мэдэх юм. Асуудал үүнд байгаа юм биш. Монголын төрийн мөн чанарт байгаа юм. Манай тусгаар тогтнолын төлөө тэмцэгчид үүнийг огт мэдээгүй байсан хэрэг үү ?! Үгүй л дээ. Өөр арга байгаагүй юм.
Нарийн яривал Богд төр шашныг хослон барих ёсгүй байв. Тэр шашны тэргүүн. Хэрэв төр барих гэвэл шашны тэргүүнээ болих ёстой.
Гэтэл тухайн үеийн гадаад дотоод нөхцөл байдал, хувь хүний цаглашгүй нэр хүнд, шийдвэр гаргах чадвар зэргээс шалтгаалж эх орончид цоо шинэ шашинт төр байгуулахаар шийдсэн байна.
Тэр үед яг “ном ёсоороо” бол Түшээт хан Дашням хаан болох ёстой байсан. Тэрээр согтуудаа үүнийгээ хэлж байсан удаатай. Гэхдээ тэр удалгүй үхсэн юм ???
Шинэ шашинт төрийн зовлон төр дороо л гарч ирсэн юм. Эхэн үедээ Богд “шар” талдаа хамаг эрх мэдлийг өгсөн юм.
Хар шар феодалын ялгаа юунд байгаа гэж залуучууд асууж магадгүй л юм.
Хар феодал нь яг уламжлал ёсоор угсаа залгамжилсан “Чингисийн удмын” хаад ноёд юм. Нарийн яривал Гэрсэнзийн үеэс л тоолох байх. Хэрэв яг уламжлалт төрийг сэргээе гэвэл хар ноёдууд төр барих ёстой.
Шар феодал нь лам нар юм. Тэд бол нийгмийн ямар ч давхаргаас гарч болох байсан. Одооны хэллэгээр бол “шударга өрсөлдөөнөөр” ном эрдэм, хичээл зүтгэлээрээ. Гэхдээ төр барих ёсгүй. Харин тэд тоогоороо хараасаа хамаагүй олон байсан.
Нэг зүйлийг онцлон тэмдэглэхэд феодал бол мэдээж европ ойлголт. Манайхан “хар шар” феодал гээд “хамтад” нь буруу ойлгоод сурчихсан юм. Хэрэв энэ нэр томъёог хэрэглэх гэвэл жинхэнэ феодал нь “хар” буюу угсаа залгамжилсан ноёд, ван гүн, тайж нар юм. Харин лам нар бол европ утгаар ч, монгол утгаар ч феодал биш. Яагаад гэвэл угсаа залгамжилдаггүй.
Дөнгөж Засгийн Газар байгуулагдмагц Богд хамаг эрх мэдлийг шар талдаа, тухайлбал Да лам Цэрэнчимэдэд нарт өгчихжээ. Харц ардын гэр төрсөн тэрбээр зөвхөн өөрийн авъяас зүтгэлээр өндөр зэрэгт хүрсэн юм. Дайчин хурц зантай түүнийг эх орон тусгаар тогтнолын төлөө тэмц гэж түүх бидэнд заяажээ. Тэрээр тухайн үеийн нийгмийн оргилуун шинэ хувь хүний сод төлөөлөл мөн байлаа. Ийм агуу хувь хүмүүс үндэсний хувьсгалаар олон төрсөн.
Үүнийг бусад нь баярлан хүлээж авсан гэж бодож байна уу ? Үгүй л дээ. Монголын бүх ван, гүнгүүд Да лам, Хайсан гүн хоёрыг үзэн ядаж байлаа гэж Коростовец тэмдэглэсэн нь бий. Язгуур угсаагүй “нөхдүүд” гэнэт гараад ирэхээр тэд яаж дуртай байх юм ?!
“Ховлоё” гэсэн чинь нөгөө Манж нь байдаггүй, ховлохгүй гэхээр нөгөөдүүл нь төр бариад байдаг. Гэхдээ хар феодалууд дотор тусгаар тогтнол, эрх чөлөө, шинэ тулгар төрийнхөө төлөө зүтгэсэн олон хүн байсныг би огт үгүйсгээгүй.
Шинэ хуучны зөрчил гарцаагүй байлаа. Монголын нийгмийн суурь зөрчил чухам үүгээр дамжин илрэн гарсан бөгөөд Эх орончид монголын нийгмийн дотоод, мөн чанарын шинжтэй зөрчлийн улмаас бие биенээ хөнөөх хүртлээ дайсагнасан юм.
Гэтэл одоо болтол энэ асуудлын мөн чанарыг огт судлалгүйгээр гадаадынхан алчихсан юм гэх мэт хачин утгагүй дүгнэлт хийсээр байна. Мэдээж өөрсдөө ийм их зөрчилтэй байвал гадаадынхан ашиглаж л таарна ш дээ. Гэхдээ миний бодлоор манай эх орончдыг дандаа ч гадаадынхан алаагүй байх. Сүүлдээ энэ зөрчил Богдод хор өгөх хүртэл зөрчил даамжирсан юм.
Ингээд нэлээд хожим бүр 1915 онд арай “төвч” Сайн ноён Намнансүрэнг Ерөнхий сайд болгож байж байдлыг арай гэж бага зэрэг намжаасан билээ.
Үүнийг манай түүхчид судалсан уу ?! Үгүй ш дээ…
Лам нар тооны хувьд ч, оюун санааны хувьд ч нийгмийн бүхэл бүтэн давхарга байлаа. Ард ангиас нэг их дутахгүй. Өөрөөр хэлбэл тухайн үеийн нийгмийн нэг гол хөдөлгөгч хүч байлаа.
Нийгмийн ийм нөхцөлд Үндэсний хувьсгал болжээ. Хэрэв төрийг хуучнаар нь байгуулъя гэсэн бол хар феодалуудад дангаар нь засгийн эрх өгөөд л асуудал дуусах байсан. Гэтэл Богд хаан шашинт төрийг байгуулснаараа монголын уламлалт төрийг эвдэн цоо шинэ төрийг байгуулжээ.
Энэхүү шашинт төр нь Монголд шарын шашны хэт тэлэлт болж, шарын шашны институт голлох нөлөөтэй болж, нийгмийн үндсэн институт болсон олон зуун жилийн хувьслын жам ёсны дүр дүн юм. Манжид эзлэгдэхээс өмнө Монголд зөвхөн тусгай тусгай лам нар, шашны хэргэмтнүүд байсан бол XX зууны эхэнд сүм хийд-лам нарын бүхэл бүтэн систем, институт, нийгмийн бүхэл бүтэн анги давхраа болтлоо өргөжин томорсон асар том үйл явцыг бид харж байна. Энэ бол “монголын нийгэм шашинжих”, эсвэл “шашны хэт тэлэлт” гэж нэрлэж болмоор түүхэн том зурвас үе юм. Багцаагаар 300 гаруй жил гэдэг бол бага үе биш л дээ. Энэ нь монголын нийгмийн уламжлалт бүтцэд гарсан асар их өөрчлөлтөөс тод харагдана.
Харамсалтай нь манай түүхчид энэ том үзэгдлийг Монголд “шарын шашин дэлгэрсэн” гэсэн ганцхан талаас нь харж хэдэн тоо баримт дурдах төдийгөөр өнгөрдөг бөгөөд энэ асуудлыг түүхэн социологийн талаас огт судлалгүй олон жил болж байна.
Энэхүү шашинт төр завсрын шинжтэй байсан юм. Яагаад гэвэл шашин төр хоёрыг зэрэг удирдах боломжгүй байсан ба “шинэ” төрийг удирдая гэвэл хар феодалуудын угсаа залгамжлах ёсыг устгах ёстой байсан. Манай Богд үүнийг эхлүүлсэн боловч “дуусгаж” амжаагүй. Яг энд өөрөө ч зөрчилд орсон байх…Угаасаа түүхэн нөхцөл, цаг хугацааны боломж ч түүнд байгаагүй.
Гэхдээ тэр асар их зүйл амжуулсан. Монголын нийгмийн хамгийн оргилуун хүмүүсийг тэр гарган ирж, лам хар гэж ялгахгүй шинэ шашинт төрдөө зүтгүүлж чадсан байна. Гэхдээ тэр “уламжлалт” зөрчлөөс зайлсхийж чадаагүй, ийм боломж ямар ч хүнд байхгүй.
Богд хаан уламжлалт төрийг эвдэж, цоо шинэ шашинт төр байгуулснаараа Монголд олон зуун жил ноёрхож ирсэн “феодалын байгууллыг” эвдэх эхлэлийг тавьжээ.
Гэтэл түүнийг магтдаг нь ч тэр, муулдаг нь ч тэр, өөрийг нь “феодал” гэж ойлгоод түүний түүхэн энэ гавъяаг огт мэдэхгүй явж иржээ. Түүх бичлэгийн энэ алдааг нэн даруй засах ёстой гэж бодож байна.
Богд хаан тусгаар тогтнол бидэнд олгож, үлэмж хоцрогдсон уламжлалт угсаа залгамжлах төрийг эвдэх эхлэлийг тавьж чадсанд түүний түүхэн гавъяа оршино.
Эрин үеэсээ үлэмж хоцрогдсон угсаа залгамжлах хуучин ёсыг 1921 оны Үндэсний ардчилсан хувьсгал хийж халсан бөгөөд ингэснээрээ Монгол орон ардын шинэ төрөө байгуулж нийгмийн дэвшлийн замаар замнасан юм.
Эндээс 1911 болон 1921 оны хувьсгалууд хоёулаа уламжлалт нийгэм төрийг халах чиглэмжтэй байснаараа хүйн холбоотой гэсэн ямар ч маргаангүй дүгнэлт гарна.
Энэ дэлхийн аль ч том хувьсгал дараалсан хэд хэдэн хувьсгал, хувьсгалын эсрэг явдал, хувьсгалчдын алдаа төөрөгдөл, гавъяа зүтгэл дээр тогтдог. Мөн хувьсгалчид зөрчилдөж төөрөлдөн, бие биенээ хөнөөж алдаж онох нь зүй тогтол. Эндээс бид сургамж авах ёстой болохоос буруу зөвийг тогтоох эрх байхгүй. Хэн ч биднийг түүхийн шүүгчээр томилоогүй.
Францын олон хувьсгалууд францыг цусан далайд живүүлсэн конвентын яг “үнэн мөнийг” олох гэж давхиад байгаа хэн байгаа юм ?! Агуу их хувьсгалынхаа галд өөрсдөө шатсан Марат, Данте, Робесьер нарын “буруу зөвийг” тогтоох гээд давхиад байгаа хэн байгаа юм ?! Чан кай ши-г муулаад гүйгээд байгаа хятад Та нар хаана үзсэн юм ?! Оросууд Октябрийн хувьсгалыг муулахаа бүр больсон. Хааяа нэг тэнэг л тэгж байна.
Тэгсэн чинь манайхан юу вэ ? Юу ч мэдэхгүй усан тэнэг байж хувьсгалуудын “үнэн мөнийг” олно гэнэ. Өөрийгөө ч зөв аваад явчихаж чадахгүй байж түүхэн зүтгэлтнүүдийн “буруу зөвийг” тогтооно гэнэ. Хуцваа л байхгүй юу, Та нар…
Төр гэж юу ч байдгийг мэдэхгүй хэвтэж ямар элэнцгээ хийж төрийн жолоон дээр гарсан юм. Төр барьж чадахгүй болохоороо “түүхээр” улс төр хийхээ татаж үзээрэй…
Иймээс 1911 болон 1921 оны хувьсгалыг зөрчилдүүлдэг маанаг тэнэг улс төр, мунхаг харанхуй түүх бичлэг, суртал нэвтрүүлгээ зогсоохыг шаардаж байна.
Судлаач Х.Д.Ганхуяг.
2013 оны 5 дугаар сарын 17.
1911, 1921 оны хувтсгалуудыг нээрээл “шал өөр” юм шиг юм яриад бдаг. Тэр нь бүр ойлголт болцон.
Та л ингэж сайн задлан шинжилгээ/анализ хийх юм даа. Өөр ингэж анализ хийж байгаа нийтлэл бичдэг хүмүүс Монголд бараг алга шив дээ. Баярлалаа.
sistemiin analiz aa gej
үнэхээр сайхан гаргалгаа байна та шөжүүд юм шиг мөртлөө өөрийн тань гаргалгаа үндэслэлтэй юм
tegeed ta saihan nom bichildee
Бичиж л байгаа юм биш үү ?! Би чам шиг тэнгэр харж байгаад коммент бичиж байгаа биш. Энд чинь асар их оюуны хөдөлмөр ордог юм. Зүгээр байж чадахгүй заавал нэг юм хэлж солиорох юм аа.
Уг нь наана чинь түүх бичлэгийн бүхэл бүтэн концепцийг өөрчилсөн юм бичсэн байгаа ш дээ. Сайн харвал буруу зөрүү, дутуу зүйл олон л байгаа байх. Тэрийг л сонсож алдаагаа засмаар байна. Тэрнээс чиний хоосон үгээр үхснээ хийхийм ?!
Асуудлыг зөвхөн Ганаа ах судалж бидэнд хэлэх биш ээ, залуус бид бие даан өөрсдөө судалж, мэдэж, ойлгож сурмаар байна даа. Мэдээж мэдэхгүй чадахгүй зүйл гарна. Тэрийг мэддэг чаддаг хүнээсээ асууж суралцах нь зүйтэй. АМЬД ухаан АХМАД үе чинь мөнх биш.
Комментуудыг уншаад байхад залуучууд маань бэлэнчлэх сэтгэлгээтэй, хойрголж суух нь их болжээ. Ганаа ах судлаад бичээд тавибал өө нээрээ тийм, зөв зөв гэнэ. Бүүр цаашилбал та бичээд бид уншаад сууё гэх. Зарим нэг нь өөрөө юу ч хийхгүй байж хийж байгаагаа шүүмжлээд л цэцэрхээд суух нь үнэхээр гутамшигтай.
Өө тийн, нээх сүрхий онол монол ярьж цэцэрхэхээ болъё залуусаа, хүн нэг зүйл бичээд тавихаар нээх сүрхий онол монолоо яриад тэнэгдээд байхын. Онолоос илүүтэйгээр юуг хэлэх гээд байгаа нь чухал биз дээ.
Миний ойлгож мэдсэн түүхийг харахад Ардчилаас өмнөх үеийн улс төрийн зүтгэлтнүүд хойших үеийнхтэйгээ харьцуулахад жинхэнэ улс төрчид байсан бололтой. Ард түмэнд буруу санагдсан үйлдэл нь өөр аргагүйдээ хийснээс бус хувийн эрх ашгийн төлөө биш. Гэхдээ тэр буруу үйлдэл нь хийхгүй бол түүнээсээ ч буруу үр дагаварыг авчрах байсан. Харин өнөө үеийн улс төрчид дараа дараагийн үеийнхэнд ингэж санагдахгүй л байх.
Зөв. Нөхцөл байдалд хамгийн боломжийн алдаа, хохирл багатайг нь сонгох ухаан бол бага үндэстний түүхэн сонголт, дайн тулааны талбарт бол хүч сул талын маргаашийн ялалт болж байдаг. Өнгөрсөн түүх тийм, ялангуяа Соц70 жилийн түүх тийм сонголтууд их байсан. Баабар, Элбэгдорж энэ тэр л түүнийг олж харахыг хүсдэггүй, эсвэл чадваргүй байсан.
Lam nar tuhain ueiin ardchilsan huvisgalchid, taij, gun zereg tsoltoi ihes deedsuudm 90-eed oniihoor MAXN-nii eh oronchidtoi tustei gej oilgoj baina.
Энд би Тусгаар тогтнол хийгээд Төрийн хэлбэрийн тухай ярьж байна. Юм л бол “ардчилал” гэдэг солиотой юм уу, хаашаа юм ?!
Сонирхолтой байлаа. Гэхдээ Богд хаан төрийн жолоог барьж, Монголын алтан ургийнхны засаглалд цэг тавьснаар Монгол үндэстэн бүхэлдээ нэг болж нэгдэх зорилт саадтай болсон байж болох. Богд хаант Монгол улс Өвөр Монголыг чөлөөлөх оролдлого хийсэн ч Өвөр Мон.голын алтан ургийнхан шинэ төрийг чухам яаж хүлээн авсан бол. вөр Монгол дахь Чингисийн алтан ургийнхан шинэ төрийн гадуур хоцорсо.н. Тэр бүү хэл ар монгол Алтан ургийн Дэ ванд яаж хатуу хандаж байлаа. Богд хаан Монголын төрийг барьснаар Монгол үндэстний нэгдэлд саад болсон уу үгүй юута судлаа юу гэж үзэж байна?
Чи энд тун нарийн, эмзэг асуудал хөндөж байна. Богд хаан Халхыг төвлөн, монгол угсаатныг нэгтгэх гэж оролдсон нь мэдээж. Гэхдээ огт өөр хүчин зүйлүүд нөлөөлснийг чи бид мэдэж байгаа.
Дэ ван болохоосоо болохгүйг нь хүртэл тэмцсэн агуу эх оронч. Түүхэн том эргэлтийн золиос. Энд Тусгаар Тогтнолын их том асуудал гарч ирж байна. Асуудлыг яг энэ талаас нь судлаагүй байгаа. Одоо л судлах ёстой доо…
mongolchuud yur ni yaj yavbal taniihaar gadnii hool ali boloh baga bolj, tusgaar uls yavj chadah ve tsaashid yug ni gol ni anhaarah ve, tanii bichlegiig uls torchid shiidver gargagchid unshdag l baih tedend tustai yum anhaaruulga gol barih chigiig ni helj ogooch guiya, niigmiin amidraliig udirdah avch yavah asar tovogtei sanagddag, gol chigiig ni zov zaagaad terneesee hazaihgui bol aldah ni ch bas baga bolov uu gej boddog, odoo bol mongolchuud oorsdoo hiij chadahgui baij lag tansag hereglee ondortei, jishee ni ondor unetei ul hodloh horonguud gazruudiig avch mongo hereg bolohdoo hend ch hamaagui zambaraagui zarj baina enenii ard bi tusgaar togtnol undestnii darhlaa sularch baina gej boddog, yur ni ene niigem capitalizm neg l bishee, magadgui hun torolhtoniig hamtatgah negtgej uusgah, dayarshild hotolj bui yortontsiin jam yum bolov uu da
1. Миний үгийг сонсох нь байтугай ямар ч ажил хийх боломжгүй болгоод 10-аад жил болж байна.
2. Төр нь буруу болохоор социализм ч, капитализм ч тус болохгүй л дээ.
3. Хүн төрөлхтөн шинэ зам хайж байна, түүн рүүгээ дөхөж явна. Харин бид “онолдож” хэрэлдэхээс хэтрэхгүй байна.
Эндээс Монголын төр шашны харилцааны талаарх түүхийн сонирхолтой дүгнэлт гарч болох юм байна. Их хааны ордонд католикийн ламтан ирж, шашны асуудлаар толилуулга хийх гэж оролдох үед хааны хариулснаас ч гэсэн төр шашны түүхийн талаарх хачирхалтай баримт олддог байхаа. Энэ талаар судалж Монголын төрт ёс, шашны харилцааны онцлог гэсэн нэг тиймэрхүү материал гаргасан хүн байгаа болов уу?
Төр гэж юу ч байдгийг мэдэхгүй хэвтэж ямар элэнцгээ хийж төрийн жолоон дээр гарсан юм. Төр барьж чадахгүй болохоороо “түүхээр” улс төр хийхээ татаж үзээрэй…
Ганаа ах сайхан хэллээ. Төр барьж чадахгүй болохоороо л өнгөрсөн рүүгээ буудаж эхэлсэн дээ.
ter l yeiin setgelgeenii gorimond oron setgej chadah hun l ene debshuuleed baigaa sanaag sain oilgoh baih… odoo yeiinhen bolohoor hagas ebropjson setgelgeen deeree tulguurlan oorcdiin zob gej uzsen undeslelee tyiliin ynen hemeen setgeed baigaagaas ter yeiin nohtsel baidaliig oilgon gargaj irehgui mortlee uh l olon zuil bicheed baih shig sanagddag um. ene bol zugeer l nadad orj ireed baidag bodol…odoo yed bichsen zuiluudiig harahlaar ter yeiig bish ene yeiin setgelgee l haragdaad baih shig l mani meted boddogdohoos hetreh bish…
Энд харин өөр хаана ч хараагүй, сонсоогүй, огт санаанд орж байгаагүй жинхэнэ гоё юм харагдаад явчихлаа. “Богд хаан уламжлалт төрийг эвдэж, цоо шинэ шашинт төр байгуулснаараа Монголд олон зуун жил ноёрхож ирсэн “феодалын байгууллыг” эвдэх эхлэлийг тавьжээ…”
Чингис хаан харц язгууртнуудыг дэвшин гарах боломжийг нээж өгснөөрөө 13-р зуунд Монголчууд хүчирхэгжих маш том өөрчлөлтийг хийж чадсан байдаг. Бас л уламжлалт хэмнэлийг эвдэж байгаа том шинэчлэлт.
Ингээд бодохоор л яалт ч үгүй, бид төр ёсны уламжлалаа харсан ч тэр, амьдралын хэмнэл, үндэсний өв соёл, массын сэтгэлзүйн онцлог, ер нь бүхий л байдлаа харсан төрийн өөр зохион байгуулалт, засаглалын өөр хэлбэр, бүтэцтэй байх ёстой гэж бодогдоод байгаа юм даа. Тэгэхгүй бол энэ ардчилал нэртэй замбараагүйтэл ч дээ…
Юуны түрүүнд залуус бидний нүдийг нээж, ухаарал хайрладаг, бас нөр их хөдөлмөрлөдгийн төлөө туйлаас их талархаж явдаг шүү. Бичсэн болгоныг чинь алгасахгүй уншдаг. Санал нийлэхгүй гэхээсээ санал нийлэх нь их байх юм. Нэгэнт та түүхэн баримтыг (факт) иш татаж нотолж байгаа тохиолдолд юу хэлэх билээ. Энэ үеийн түүхийн талаарх мэдлэг маань нимгэнийг хэлэх үү. Гэсэн ч зориг гаргаад өөрийн ойлголт, боддогоо хэлэхэд. Арвангуравдугаар зүйлд “хаан хаана нийслэх”-ийг асуулгажээ. Монголчууд эртнээс хүн цөөн, газар уудам байсан. Өвөрмонголын газар нутгийн тогтцыг харахад хаана төвлөрөхийг асуухаас өөр аргагүй байсныг амархан мэдэж болохоор. Манайхан хувьсгалын ийм тийм бүлгэмүүд байсан гэж их ярьдаг. Гэхдээ Богдыг хүрээлсэн бүлэглэлүүд, хожим 1921 оныг хувьсгалыг гүйцэлдүүлсэн бүлэглэлүүдийг их ярьдаг. Тэд нь Богдын хүрээнд төвлөрч байсан. Харин тусгаар тогтнолын төлөөх бүлэглэлүүд Өвөрмонголд хэд хэдээрээ бий болсон байдаг бөгөөд анхдугаар хурлаа Бээжинд хийсэн байдаг нь харин гайхмаар. Эндээс яах аргагүй газарзүйн төвлөрлийн асуудал Өвөрмонголчуудад чухал байжээ гэдэг нь харагддаг. Миний таамаглалаар бол тэд нийслэлийг:
1. Бээжин
2. Хархорин (бүх цаг үеийн нүүдэлчдийн түүхэн нийслэл)
3. Богдын хүрээ
4. Өвөрмонгол ба Халхын нутгийн дунд хавьцаа л гэж харж байсан болов уу. Энэ талаар таны бодол төсөөлөл юу бол? Би хувьдаа нэгэнт Богд шашинт төрийг мандуулж байгаа болохоор “Богдын хүрээнд” л төвлөрөхөөс өөр гарцгүй байсан байх гэж бодох юм. Сайн шүүвэл “Хархорин” бас байж болох. Үүнийг санал болгож байсан гэж би таамагладаг. Хархоринг нийслэлээ болгосон бол Өвөрмонголчуудыг нааш татахад улам түлхэц болох байсан болов уу. Манжийн захиргаанд байсан үеийн Монголчуудын даншиг, наадам хийж байгаа газруудыг ажиглаад байхаар Халхын дөрвөн хан Богдын хүрээнд нэгдэж байсан нь харагддаг. Өвөрмонголчууд болохоор хэд хэдэн газарт тус тусдаа даншиг өргөдөг байсан нь харагдаад байдаг. Газарзүйн нэгдсэн төв Өвөрмонголчуудад байсан юм болов уу? гэж бодогддог юм.
Чи үнэхээр хэцүү асуулт асууж байна. Наадахад чинь одоо хариулчихвал намайг энэ олон фанатик мангуунууд “бариад идчихнэ.” Ингэж тэнэгүүдийн гарт “үхэх” хүсэл надад алга. “Амьд явахын” тулд би ахиад жаахан судлах хэрэгтэй байна. Цаг хугацааны асуудал юм даа…
Таны нийтлэлийг уншаад Казахын талаас Манжуур хүртэл нүүдэлчин түмний төр шашинт төр болсон түүхэн хөгжлийг сонирхлоо.
1/ Монгол шашнаа авсан Түвдийн төрийн хэв маягаар цоо шинээр өөрчлөн байгуулж. Тэхээр Халх монголын гадаад дотоод харилцаа Түвдийг бүх зүйлээр хуулбарлахаар нягт холбогдсон гэмээр. Үүнийг 1913 оны Монгол-Түвдийн хоорондын гэрээ, Монголын шашны тэргүүн нь Түвд хүн зэргийг тооцоход тийм юм шиг.
2/ Монгол Түвдэд дэлгэрсэн Гэлүва урсгал үндэстэн нийгэм дотроо гол томоохон давхарга бий болгох үндэслэлийг сургаалтай холбох байх. Будда Түвдэд хэд дэлгэрээд амжилт олоогүй тул Зонхов түвдийн онцлогт тааруулж олон бурхантай болгох, тарни шид унших зэрэг өөрчлөлт хийж дэлгэрүүлсэн гэхээр сургааль нь энгийн түвд, монголгүй ойлгохгүй оюуны хөдөлмөр болдог. Тиймээс уншиж судалдаг бүхэл давхарга бий болох шалтгаан болно. Энгийн иргэдэд тэд дотоод 5 ухаанаас бусад гаад 5 ухаанаар үйлчилнэ.
3/ Тэхээр адилхан дэлгэрсэн Өвөрмонгол, Манж адилхан байх биш үү гэсэн асуудал гарна. Өвөрмонгол, Манж зэрэг нь хөрш Солонгос Хятад зэрэг будда өөр хэлбэрээр дэлгэрч, төртэйгээ хослоогүй улсын жишигтэй ижил байна. Монголын баруун талд Казах, киргиз зэрэг Ислам дэлгэрсэн нүүдэлчдэд Оросын нөлөөнөөс шашинт төр үүсээгүй байна. Хөрш улсуудын нийгмийн харилцааны нөлөөлөл нь лам шар феодалын томоохон давхарга үүсгээгүй байх.
4/ Шашинт төрийг өнгөц харахад төрийн хөгжил мэт харагдаж байгаа боловч энэ нь 1911-21 оны дэлхийн хэмжээнд алхам ухарсан төрийн хэв маяг байх. Бараг Ази дотроо Монгол шашинт төрийг байгуулсан байх. (1960-аад оны колончлолын задралаас 1 улс Африкд ганцаараа хаант төрийг байгуулдаг шиг) Гэхдээ Монголчуудад шинээр бий болсон нийгмийн давхаргуудын дундаас үүнээс өөр оновчтой шийд байгаагүй байх.
Бүү Казах,, Манж, Өвөр Монгол гэж хольж хутгаа. Казах гэдэг чинь 1990 оны дараа л анх удаа төртэй болсон үндэстэн биш бил үү. 20-р зууны эхэнд манж үндэстэн бараг устсан байсан. Одоо манж хэлээр ярьдаг 2000 орчим хүн байдаг гэсэн байхаа. Харин миний Монголыг эдэнтэй харьцуулах хэрэггүй байх. Богд хаанын үед анх удаа Европ жишгээр дээд, доод хурал, Засгийн газар бүхий 5 яам байгуулсан нь ухралт уу, эдвшил үү??? Богд хаан Үндсэн хуулийг ч судалж бий болгох талаар их ажил хийсэн байдаг. Үндсэн хуультай болох гэж басайн хэрэг.
Түвэдийн төрийн хэв маяг гэдэг чинь юу билээ? Түүнийг нь Монгол авсан эгж үү? Энэ талаар Монголд хэр мэддэг юм бол оо? Энэ талаар бичсэн зүйл байна уу?