ХЯТАДЫН “ЖИЖИГ” АРМИ

Өмнөх өгүүллийн коммент хэсэгт Оросын армийн яг манай хойно байгаа “жижиг хүчний” тухай цухас өгүүлсэн. Одоо Хятадын “жижиг” армийн тухай товч мэдээлэл хүргэнэ. 1911 онд манай хийсэн таван замын байлдаан, 1945 оны чөлөөлөх дайны үеэс “арай өөр” болсон гэж санана…
Хятад цэргийн 7 тойрогт хуваагддаг. Үүнээс хамгийн хүчирхэг 2 нь манай Монголтой хамаатай.
1. Бээжингийн цэргийн тойрог Улаан-Үдээс зүүн тийш Оросын Алс Дорнод хүртэл газрыг “хариуцдаг”. Манайхаар бол Улаанбаатараас зүүн тал гэсэн үг л дээ. Бээжин, Хэбэй, Өвөр Монгол, манай нүүрсийг хямд авдаг Шаньси мужийг хамгаалах үүрэгтэй. Нийт 400.000 хүн бүхий гурван том армиас бүрдэнэ.
2. Ланжоугийн цэргийн тойрог Байгал нуураас баруун тийш Сибирь, Монгол, Оросын Алтай, Казахстан зэрэг Төв Азийн орнуудыг “хариуцдаг”. Улаанбаатараас баруун талын чиглэл гэсэн үг. Ганьсу, Цинхай, Шэньси, Шинжаан-Уйгар, Өвөр Монгол, Нинся-Хуэйн автономит орныг хамгаалах үүрэгтэй. Нийт 220 мянган хүн бүхий хоёр том армиас бүрдэнэ.
Мөн манай зүүн талд маш ойр Шеньяны цэргийн тойрог байдаг ба тэр нь нийт 250.000 хүн бүхий гурван армиас бүрдэнэ. Гэхдээ Оросын Примор хавь болон Солонгосын хойгийг “хариуцаж” байгаа учраас манайхаас “хол”, “аюул багатай” юм.
Гэхдээ Бээжингийн болон Ланжоугийн цэргийн тойргууд нь “дийлэхгүй” бол туслах нь мэдээжийн хэрэг. Сүүлийн жилүүдэд маш өргөн зам харилцааны сүлжээ барьсан учраас “хурд ихтэй” бололтой юм билээ…
Бээжингийн цэргийн тойрог 27, 38, 65 дугаар гэсэн гурван армиас бүрдэнэ. Энэ армиуд “юу юунаас” бүрдэгийг манайхан сонирхох нь лавтай…
27 дугаар армийн бүрэлдэхүүнд: 80, 81 болон 235 дугаар мотобуудлагын бригад, артиллерийн бригад, агаарын довтолгооноос хамгаалах пуужинт-артиллерийн холимог бригад орно.
38 дугаар армийн бүрэлдэхүүнд: 112 болон 113 дугаар механикжуулсан явган дивиз (явган явах ганц ч хүн байхгүй-Д.Г), танкийн 6 дугаар дивиз, армийн нисэх хүчний 8 дугаар корпус, артиллерийн бригад, агаарын довтолгооноос хамгаалах пуужинт-артиллерийн дөрвөн бригад орно.
Харин 65 дугаар арми нь: 193, 194, 195 дугаар механикжуулсан явган бригад, танкийн 207 дугаар бригад, нисэх хүчний дөрвөн корпус, артиллерийн дивизион, агаарын довтолгооноос хамгаалах пуужинт-артиллерийн бригадаас бүрдэнэ.
Ланжоугийн цэргийн тойрог 21 болон 47 дугаар армиас бүрдэнэ. Олон улсын экспертүүдийн үзэж байгаагаар: хуягт танкийн нэг дивиз, артиллерийн нэг дивиз, мотобуудлагын хоёр бригад, артиллерийн нэг бригад, агаараас хамгаалах нэг бригад, танк эсэргүүцэх нэгтгэл зэргээс бүрдэнэ. Дээрээс нь цэргийн цагдаагийн 7 болон 63 дугаар нэгтгэл, Ганьсу мужид буй хуягт танкийн 12 дугаар дивиз, Шинжааны цэргийн районд буй 4, 6, 8 дугаар явган цэргийн гурван дивиз, 11 дүгээр уулын дивиз байгаа. Яагаад уулын дивиз байгаа гэвэл Алтайн нурууг давах “хэрэг” гарч ч магадгүй ш дээ…
Интернетээр дүүрэн байгаа Монголын “геополитикчид” болон “цэргийн жанжингуудад” үүнийг зориулж байгаа юм. Тэрнээс биш “айлгах” гэсэн юм огт алга…
Судлаач Д.Ганхуяг.
2012 оны 4 дүгээр сарын 22.

About Ганаа
СУДЛААЧ ДАШЗЭВЭГИЙН ГАНХУЯГ 1954 онд Налайх хотод төрсөн. 1962 – 1972 онд Налайхын дунд сургууль, 1972 – 1977 онд МУИС –ийн Инженер – эдийн засгийн сургууль, 1987 – 1990 онд Болгар Улсын Нийгмийн Ухаан, Нийгмийн Процессын Удирдлагын Академи төгссөн. Нийгмийн Ухааны Институтэд эрдэм шинжилгээний ажилтан, УИХ-ын дэргэдэх Судалгааны Төвийн захирал, УИХ болон ЕТГ–т улс төрийн зөвлөх, референтын ажил хийж байсан. 1996 -1998 онд МАХН-ын Удирдах Зөвлөлийн гишүүн байснаа өргөдлөө өгч сайн дураараа огцорсон. Төр засгийн болон намын удирдагчдын талаар шүүмжлэлт өгүүлэл бичсэний учир ажлаас 5 удаа халагдсан. Мөн энэ шалтгааны улмаас 2004 онд МАХН-аас хөөгдсөн. Монгол Банкнаас их хэмжээний мөнгө алга болсон асуудлыг тэргүүн хатагтай О.Цолмонтой холбон бичсэний учир Монгол Банкны Ерөнхийлөгч асан О.Чулуунбатыг гүтгэсэн хэргээр 2006 онд шүүхээр шийтгүүлсэн. Олон улсын болон үндэсний хэмжээний олон судалгаанд удирдагч, үндэсний зөвлөх, багийн гишүүнээр ажиллаж байсан. Одоо чөлөөт судалгаа, системийн анализ эрхэлдэг. Эхнэр, хүү, охин нарын хамт амьдардаг.

49 Responses to ХЯТАДЫН “ЖИЖИГ” АРМИ

  1. bi says:

    baliar jungaa nar sonoj mohvol taarna

  2. grandeura says:

    Ийм учраас л манай төрийн түшмэдүүд харцаар нь хөдлөөд байдгым биш үү?

  3. зуу зуугаар нь нисэх онгоцууд захиалж хийлгэхээс гаднаа өөрсдөө олон тооны зэвсэг үйлдвэрлэж Карриэр тээврийн онгоцнууд олноор нь хийж байгаа,
    АНУ далайн цэргийн төсвөө хасаад байгаа үед Хятад том карриэр онгоцууд хийсээр…

  4. asd says:

    Manai mongold bas davuu tal baidag shdee.Mongolchuud mash tsoohon tarhar butarhai baidag.mongolchuud bakterlogiin zevseg hiigeed turshval geopolitikiin tentsveriig hadgalj chadna.bi ter bumtan baisan bol nuuts labortor ajillulj baih yostoi bsan yum

  5. Дорж says:

    Хүний олон хүнээ барьж иддэггүй хорвоо шүү.

  6. sainaa says:

    aa manaid armi tsergiin tuhaid yamarhuu bdiin bol

  7. Odloi says:

    Гэхдээ л аймаар хог байна шүү.

  8. Baadai says:

    Manai armi,tsergiin tuhai yariwal 1.T-62 TANKtai 2.Baildaanii sunuugch 1 ongotstoi terniigee joloodoh NISGEGCH gej hun baihgui.Ug uneniig heleh yum bol odoonii Mongoliin ARMI zugeer l tserguud ni hul,garaa olohgui,buugaa shagaij medehgui,harin deed,dund darga nar ni idej,yysan,bayajsan tiim l ARMI da.Bi ailgaj bgaa yum bish shuu.!!!Zorigtoi shiidwer gargaad hariutslaga huleej chadah SAID garch chadahgui bna.

    • Anonymous says:

      -370 ширхэг Т-54 ба Т-55 танк
      -250 ширхэг Т-62 танк
      -310 ширхэг БМП-1 явган цэргийн байлдааны машин
      -120 ширхэг БРДМ-2 тагнуулын машин
      -150 ширхэг БТР-60 хуягт тээвэрлэгч (зарим эх сурвалж 300 ширхэг гэдэг)
      -450 ширхэг БТР-80
      -130 ширхэг “БМ-21 Град” систем
      -150 ширхэг Д-30 болон МЛ-20 хүнд их буу
      -75 ширхэг С-60 зенитийн их буу
      -75 ширхэг 3У-23-2 зенитийн их буутай байна.
      -4-5 ширхэг Миг-29 сөнөөгч онгоц (хэрвээ худалдан авалт хийгдсэн бол)
      -8 ширхэг МиГ-21ПФМ сөнөөгч онгоц
      -2 ширхэг дадлагын МиГ-21УС сөнөөгч онгоц
      -10 ширхэг Ан-2 онгоц (Тоо ширхэг нь эргэлзээтэй?)
      -3 ширхэг Ан-24 онгоц (?)
      -4 ширхэг Ан-26 онгоц (3 ширхэг бий гэж World Air Forces мэдээлсэн?)
      -4 ширхэг Хятадын Harbin Y-12 онгоц (2009 онд World Military Aircraft Inventory мэдээлснээр Монголын арми ашиглахаа больсон)
      за тэгээд армийн хүчин чадалаараа дэлхийд 85-д ордог

  9. gankhuyag says:

    Манай ганц нисдэг тэргийг үнэг “сөнөөчихсөн” ш дээ…

  10. Soogii says:

    Судлаач яг үнэн хэлчихлээ

  11. Ganbat says:

    өө гайгүй юм байна штээ хэхэ

  12. Anonymous says:

    Хятадын цэргийн тойргуудын агаарын хүчний бүтцийг ажиглавал давшилтын бус хориглолтын шинжтэй гэж бодогдлоо. Жишээ нь Бээжингийн цэргийн тойргийн агаарын цэргийн гурван дивиз нь сөнөөгч, нэг дивиз тээврийнх байна. Ланжоугийн тойргийн гурван дивизийн 2 нь сөнөөгч, 1 нь бөмбөгдөгч онгоцных байна. Хамгийн сүүлийн үеийн онгоц нь Жиан 11 буюу Су 27-ын хятад хувилбар. Манайх сургуулийнхтай нийлээд 4 МИГ-29, бас 5 СУ-27-ийн захиалга өгснийг тооцвол хамгаалалтаа бэхжүүлж байна. Сүүлийн үед Хятадууд далайн чиглэлд зэвсэглэлээ ихэд сайжруулж байна. Гэхдээ тайвширч болохгүй, бодох ёстой. Манай хойд талаар буй Оросын армийн бүтцийг харвал голдуу тусгай хүчин байна. Өөрөөр хэлбэл цөмийн болон химийн тусгай ангиуд. Хятадууд довтоллоо гэхэд Хятадтай Монголтой нь үнс нурам болгох нь л дээ. Манай дотоодын цэрэгт хэрэглэж байсан тээврийн Ми-8 унаснаас бус байлдааны зориулалтын 13 нисдэг тэрэг нөөцөнд байна. Мөн агаарын довтолгооноос хамгаалах системээ сайжруулжээ. Мэдээж бид Хятадтай байлдахад хүнд л дээ. Гэвч боломжоороо батлан хамгаалах хүчнээ сайжруулж л байя. Энэ бүх мэдээлэлнууц биш, википедиа ухаад л үзчихэж болно. Гэхдээ сайн системчилж харах хрэгтэй болох байх.

  13. Anonymous says:

    Шинжааны цэргийн тойрог. Моторжуулсан явган дивиз 3, агаарын довтолгооноос хамгаалах бригад 1:

  14. gankhuyag says:

    Би цэргийн мэргэжилтэн биш л дээ. Судлаач хүний мэдвэл зохих хэмжээнд л мэднэ. Хэрэв цэргийнхэн надтай мэдээллээр өрсөлдөх гэж байгаа бол манай арми “сөнөж, сөнөөж” байгаа тухай мэдээллийг ил гаргаж болно шүү. Мэдээж би “төрийн нууцаас” авахгүй, гадаад сурвалжаас авна…

  15. Anonymous says:

    Manaih yamar bdag um boloo? Sunuj sunuuj bgaa medeellees sonirhii, Zarim Medeegui harahad Manai tanknuud Gol tumurgui zaragdtsan gd l bicheed bh um, soliotoi umaa. Orosiin tsergiin shinjeechiin bichseniig Unshij bhad hyatdiin tserguudees gadna hiliim orchim amidardag hyatad irgediin too ers nemegdej bgaa ni bas ersdeliig nemegduulj bna gsn bsan. Bodmoor l um manaihan bolohoor tuv ruugee nuugeed

  16. Тин Тин says:

    Хятадтай өнөөдөр байлдана гэдэг яриа бол утгагүй асуудал. Тэрбум хүн зүгээр бүгд малгайгаа бидэнрүү шидэлхэд л бид дарагдаж үхнэ 🙂 Казахстан улс Хятадтай байлдвал тэдний арми 30 мин тэснэ гэж ярьдаг юм байна лээ. Бид бүр л долоон доор байгаа. Монгол улс тэртээ тэргүй нүсэр 2 улсын дунд байдаг гэдэг утгаараа эдэнтэй байлдах биш харин гэнэтийн террористын дайралт, хил орчим гадны нутаг дээр бослого үймээн болж Монголд халдварлахаас сэргийлэх, эзлэгдсэн нөхцөлд партизаны дайн хийж сурах зорилтууд тавьсан нь дээр байх. Гэхдээ манай хэдэн тэнэг дарга нар шиг ард түмнийхээ эсрэг армийг ашиглах бодлыг зогсоох хэрэгтэй.

  17. gankhuyag says:

    “Малгайгаа шиднэ” гэдэг чинь аль 1960-аад оны яриа. Чи тэр үеийн хүн байна. Одоо бол чиний “шугаман сэтгэлгээ” алга болоод лав л 30 гаруй жил болж. Одооны онол, практик шал өөр. Цэргийнхэн яахаараа ийм “тэнэг” байдаг юм бол ?!

  18. Монгол says:

    Хил дээр.
    Хятадын цэрэг хашгирна. Хөөе Монголоо бид танайх руу дайрвал яах вэ?
    Монгол цэрэг: Ая яа ая, цг цг цг?
    Хятад цэрэг: Яасан айгаа юу? Бид хоёр саюулаа шүү дээ.
    Монгол цэрэг: Харин тэгээд яагаав? Хаана оршуулна аа л гэж шогширч байна.

  19. Anonymous says:

    миний бодлоор бол одоо цагт бид хүний тоогоор биш боловсон хүчин байлдааны техник хэрэгсэл зэвсэглэл хамгаалалт сайтай байвал хэнээс ч айхгүй гэж бодож байна..

  20. batnasan says:

    manai armiin zevseg, tehnik muudsan shuu shinchlelt hiigui bol dandaa orsiin muudsan yum guij avsan yumnuud baigaa. Agaariin zamgui gazar hil davaad ongots orood irhed harhaas uur yum hiij chadahgui l baih 2 sunuugch ongots baidag gesen ter niseh eseh ni todorhoigui nisleech haana unah ni todorgui baidag yum gej ter chiglellin mergejiltengees sonsoj baisan yum.

  21. delgermaa says:

    afganchuud shig baildaj chadah bolov uu bid??? bidend ted nar shig eh ornoo, ner hundee bodoh SETGEL bii uu???

  22. org says:

    Тулалдаан гэдэг буу бариад буудахыг хэлэхээ болиод удаж байна шүү дээ. Компьютер сүлжээг ашиглах, нийгмийн сэтгэлзүйг ашиглах бусдын эрх ашгийг ашиглах гээд олон боломжуудыг хангах хэрэгтэй

  23. Enkhtur says:

    Улсын Их Хурал, Засгийн газар, Батлах Хамгаалах Яам, Эрдэс Баялгийн Яам зэрэг газруудад хятадын эрлийз хурлийзүүд дүүрэн байхад Монголыг Хятадаас хамгаалах нь ихээхэн бэрх зүйлийн нэг болж таарч байгаа юм. Миний хэлснийг худлаа гэж хэлэх хүн байвал нотолгоогоо гаргаж тавиад дараа нь надтай яриарай.

  24. Saikhnaa says:

    Эхлээд бїх монгол эрчїїдээ биеэр цэргийн алба хаалгадаг болгомоор байна.Хал їзэж, хат суугаагїй том том ярьж эмэгтэйлэг болсон эрчїїд монголоор дїїрэн байна ш дээ.Цаашлаад эмэгтэйчїїдийг сайн дураар хаалгадаг яг л Израйль улс шиг болмоор байна.Израйль Монгол хоёрт тєсєєтэй шинж их бий гэж боддог.

  25. уншигч says:

    Одоо цагт том гүрэн жижиг улсын арми гэсэн ойлголт хоцрогдсон шүү дээ Монгол жижигхэн улс гэлээ Хятадын Ахилын өсгийг сайн мэдсэн бол Монголын арми тайван байж болох байх гэж бодож бна

  26. Bi says:

    Ene sudlaach neg l ih meddeg gej haragdah geed hicheechih yumaa. Jinhene yumaa meddeg humuus chini arai uur baidgiin bainalee. Yadaj l nuuts bish yumiig tsegtsleed evteihen gargachih chadvartai baih heregteishd. Ternees bish nadaa ta nariin medehgui medeelel baigaa, uur hurgeed baival gargaad haychihna shuu geh uhaanii yum yariad baihaar unendee utga alga.
    Busad setgegdel bichij baigaa humuus ch gesen yunii talaar bichij baigaagaa medej baij bichmeer yum. Neg l aihtar yum muulah gej hicheesen humuus. Teglee geed ta nar uursduu mundag haragdahguishdee.

    Za yutai ch 40-50-d onii uyed Mongolchuud Hyataduudad tsergiin erdmiin hicheel zaadag baisan yum shuu.

  27. Гүнээ says:

    Сайн байна уу залуучуудаа. Ганаа судлаачийг УИХ-д бие даан нэр дэвшүүлье .
    УИХ-д бие даан нэр дэвшүүлэхэд 801 дэмжигчдийн гарын үсэг цуглуулсан байх шаардлагатай юм байна. Бид 800-аас илүү 1000 орчим дэмжигчдийн гарын үсэг цуглуулах шаардлагатай байна.

    2012 оны 05 сарын 25-нд дэмжигчдийн гарын үсгийг дүүргийн сонгуулийн хороонд аваачиж өгөх хэрэгтэй юм. Сонгуулийн ерөнхий хорооны сайт-д Бие даан нэр дэвшүүлэхэд дэмжигчид маягт бөглөх ёстой юм байна. http://www.gec.gov.mn/details/370
    Эндээс маягтыг нь татаж аваад дэмжигчдээрээ бөглүүлж, скайнердаад доор дурдсан хаягаар цуглуулна.

    Эцсийн хугацаа нь энэ сарын 25-ны өдөр ажлын цагаар дуусгавар болно.
    Залуучууддаа уриалах нь. Гэр бүл, найз нөхдөөрөө дээрх маягтыг бөглүүлж /1 маягтад 5-10 дэмжигчийг багтаах/ маргааш Дүүргийн сонгуулийн хороонд 16 цаг гэхэд аваачиж өгье. Нэг хүн 10-20 дэмжигчээр бөглүүлбэл 100 хүний зохион байгуулалтаар 1000 гаруй дэмжигч цугларна.

    РС: 1. Маягтад дурдсан мэдээллийг үнэн зөв бөглөх/Сонгуулийн ерөнхий хорооноос хүн болгон руу хандаж шалгана./.
    2. Хаяг: gune_ts@yahoo.com
    ЗАЛУУЧУУДАА, НЭР ДЭВШҮҮЛЭХ ЭЦСИЙН ХУГАЦАА 5-Р САРЫН 25-НЫ ӨДРИЙН 16 ЦАГ ГЭХЭД ДУУСГАВАР БОЛНО. ҮҮНД ИДЭВХТЭЙ ОРОЛЦОЖ, ААВ, ЭЭЖ, АХ ДҮҮ, НАЙЗ НӨХӨДДӨӨ СУДЛААЧ ГАНАА АХЫГ ТАНИУЛЖ ДЭМЖИГЧИЙН МАЯГТЫГ БӨГЛҮҮЛНЭ ҮҮ. МАЯГТЫГ БӨГЛҮҮЛЭХИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БУЙ ХҮН НЬ ЭХЭНД НЬ БӨГЛӨВӨЛ БИД ТА НАРТАЙ УТСААР ХАРИЛЦАХ БОЛОМЖТОЙ ЮМ.

    FACEBOOK, TWITTER, messenger-ээ ашиглан энэ мэдээг цааш нь түгээж өгөхийг хичээнгүйлэн хүсье.

  28. xatka says:

    тэр НҮБ гэдэг байгууллага чинь нэг нь нөгөөрүүгээ дайрж байхад зүгээр л хараад сууж байдаг байгуллага юмуу? манайх чинь НҮБ н гишүүн орон биз д, бид батлан хамгаалхаа хичнээн сайжруулсан ч хятадтай байлдуул угаасаа диилэхгүйшд, тэгхээр арай ирээдүйтэй чиглэлдээ анхаарлаа илүү хандуулсан нь дээр бишүү, тэхдээ батлангаа хая гэсэн үг биш дээ, миний л бодол шүү,

  29. gankhuyag says:

    Тийм ш дээ. НҮБ бол “зүгээр л хараад суудаг” байгууллага болсон. Та зөв хэлж байна…

  30. Лого says:

    Маш амархан мортлоо бараг хэрэгжихгуй ганцхан зам бий.Энгийн ардаасаа эхлээд торийн тэргуун хуртлээ олон улсад ондор нэр хундтэй тийм улс болох.Авилагагуй,алуурчингуй, худалчгуй,хулгайчгуй,цэцэрхэгчгуй,сагсалзагчгуй,уургуй ,утаагуй,хоггуй,гуйлгаөчингуй, боловсролтой,соёлтой ,Гэрэлтэй “гудаж ч нуурэндээ ч” ажилсаг, зочиддоо Чингис гэж дэрвэлгуй туух ярьж товийлгуй,бусдыг муулахын оронд ойлгож хундэлдэг тийм л болж чадвал биднийг яа ч чадахгуй.

  31. GANBOLD says:

    СОНИН Л ЮМ ТОС ТОДРООСОО ӨТВӨЛ АЮУЛТАЙ ГЭЖ ҮГ БАЙДАГ ХУЖАА НАРЫГ ДОТРООС НЬ ХАГАЛААД БАС ЦААДУУЛ ЧИНЬ ЯПОН, ФЛИПИН ГЭЭД БАС БУС УЛСУУДТАЙ ГАЗРЫН МАРГААНТАЙ БАЙГАА, ДЭЭР НЬ МАНАЙХЫГ ДЭМЖИХ УЛС ОРОН ОЛДОНО ТЭГЭЭД ЭДИЙН ЗАСАГ БОЛОН ЗЭВСЭГЛЭЛЭЭ ХӨГЖҮҮЛЧИХВЭЛ Ч БОЛОХГҮЙ ГЭХ ГАЗАРГҮЙ Л БАЙХ.

  32. bilgee says:

    Өнөөдөр Хятадын арми нисэх онгоц тээвэрлэгчээ хүлээн авлаа http://en.rian.ru/mlitary_news/20120924/176197851.html

  33. dsfsdfds says:

    Tarhi delberlee ovoo

  34. Naranbaatar 2013-03-11 says:

    Миний бодлоор бол одоо үед агаарын дайн хамгийн их хүчтэй нь болж байна. Зүгээр л пуужин хөөргөөд л, онгоц нисгээд л сөнөөгөөд байна ш дээ. Тэхээр энэ агаарын довтлогооноос хамгаалсан цоо шинэ зэвсэг зохион бүтээх хэрэгтэй юм биш үү. Газраар явдаг арми нь угаасаа агаарын хүчний дэмжлэггүй бол худлааш дээ. Тэхээр бид агаарын довтлогоог эхлээд сайн хамгаалж чаддаг, устгадаг болох хэрэгтэй биз дээ.

  35. Naranbaatar 2013-03-11 says:

    Жишээлбэл радар шиг зохион байгуулалттай, тодорхой бүсэд орж ирсэн пуужин юмуу, онгоцнууд нь ажилгаагүй болж, шууд дэлбэрч өөрийгөө сөнөөдөг тийм шинэ зэвсэг зохиож болно байх гэж боддог юмаа би, шинжлэх ухаанд чинь одоо хүссэнээ бүтээх боломжтой болцон биз дээ уг нь. Даанч манайд тийм зэвсэг зохиох хүн нь алгадаа.

  36. Naranbaatar 2013-03-11 says:

    Тодорхой бүс гэдэг нь маш хүчтэй цахилгаан соронзон орон ч юмуу, ямар нэг зүйлийг хэлж багайн шүү. Би мэргэжилтэн биш болохоор санаагаа л хэлж байна.
    Агаарын хүчийг нь сөнөөчихвөл өөрсдөө агаараар дайраал бут цохино доо уул нь.
    Хахахаха.

  37. muugii says:

    Хөөе бидний монголчуудаа энэ олон хүнээс айх хэрэггүй. Учир нь ямар нэг гай гарч ирлээ гэхэд бидний монгол салхин дээр нь байгаа гэдгийг ямагт мунхаг толгойндоо санаж явбал зүйд нийцнэ.

  38. muugii says:

    наранбаатараа хэзээ нэгэн цагт үүнийг уншиж үзнэ гэдэгт итгнэ. Ямар нэгэн зүйлийг хийхийн тулд, хэн нэгэн хүн санааг нь гаргасан цагт үүнийхээ гэрчилгээг нь авдаг болсон цаг шүү дээ. агаарын довтолгооноос хамгаалахын тулд “уран”-ыг буюу дуунаас хурдан гэгдэх онгоцны хурдтай тэнцэхүйц хурдтай, маш хүчтэй соронзонгоор ажилладаг алсын удирдлагатай, доод тал 1500-3000 метрийн өндөр гарч чадах нисдэг төхөөрөмж буюу нисдэг радиолакатор л хийхэд хангалттай, алсын удирдлагыг удирдах хүмүүс маань газрын гүнээс удирдах юм шүү дээ.
    …харь гаригийн хөлөг гэж хэзээ ч байгаагүй энэ бол гитлерийн германы, дайны он жилүүдэд хэрэглэж байсан “уран”-аар ажилладаг газар орны байршил судалдаг нисдэг биет байсныг оросын нэгэн…ширэнгэн ойн дунд дахь газар доорхи германы асар том байгууламжаас “хар гариг”-ийн хөлөг буюу асар хурдтай тийрэлтэт хөдөлгүүрээр ажилладаг төмөр хүлэг олсон шүү дээ.

  39. Наранбаатар says:

    Санаа байна гээд өөрөө хийж чадахгүй байж хадгалаад яваад байвал бас нэг талаараа болохгүй л дээ. Чиний яриад байгаа онгоцыг ер нь бол бүтээцэн байхаа одоо. Би харин тийм онгоцнуудыг хөнөөх чадалтай зэвсэг бүтээгээд харин өөрсдөө тийм онгоцтой бол болох байх гэж бодож байна. Одоо үед ч газраар байлдаад амжилт олохгүй л дээ.

  40. mongolian boy says:

    hyatadiin armi 2 say 500 myangan huntei beltgel bureldehuun 300 say huntei gesen neg hyatad tsereg neg gar buu bariad buh tsereg ni hil daguu zereg orood irehed yamarch armi yamarch ongots tank zogsooj diilehgui. tsomiin zebseg gej olon hun heleh bh gehdee manaih tsomiin zebseggui uls tegleech manaid tsomiin zebseg ogoh neg ch uls bhgui.. ene bol zgr l minii bodol..

  41. Тулгаа says:

    Wikipedia-д бичсэнээр бол манай хуурай замын хүчин нийт 650 гаруй танк, 450 гаруй өөрөө явагч их буу, 100 агаарын довтолгооноос хамгаалах хэрэгсэл, бусад цэргийн зориулалттай техник хэрэгсэлтэй ажээ.

    2012 оны байдлаар манай арми зун авсан 50 “шинэ” Т-72А танк, 40 БТР-70М маркийн хуягт тээвэрлэгчээ оролцуулаад:

    -370 ширхэг Т-54 ба Т-55 танк

    -250 ширхэг Т-62 танк

    -310 ширхэг БМП-1 явган цэргийн байлдааны машин

    -120 ширхэг БРДМ-2 тагнуулын машин

    -150 ширхэг БТР-60 хуягт тээвэрлэгч (зарим эх сурвалж 300 ширхэг гэдэг)

    -450 ширхэг БТР-80

    -130 ширхэг “БМ-21 Град” систем

    -150 ширхэг Д-30 болон МЛ-20 хүнд их буу

    -75 ширхэг С-60 зенитийн их буу

    -75 ширхэг 3У-23-2 зенитийн их буутай байна. Одоохондоо манай арми ийм хүчтэй байна гэхдээ маргааш дайн эхэлвэл гэж орос ардын дуу байдаг шиг бид зүгээр сул гараа өргөөд бууж өгөх ард түмэн биш шүү энэд би итгэлтэй байна. Яагаад гэвэл бидэнд хуучин ЗХУ үйлдвэрлэсэн АК-47 хангалтай сум хэрэгсэлийн хамт байна энэ зэвсэг одоо хүртэл дэлхийд ноёрхосон хэвээрээ л байгаа бид бүх ард түмэнээ бүрэн зэвсэглэж партизаны дайнд шилжих өргөн боломжтой мэдээж манай арми довтлох биш хамгаалах үүрэгтэй гэхдээ хятадын арми шиг чөлөөлөх арми гэж томрохгүй ч шаардлага гарсан үед бид сөрөг доволгоог амжилттай хийж чадна бидэнд өргөн уудам нутаг дэд бүтэц муу хөгжисөн зэрэг хэд хэдэн давуу тал байгаа шдээ Энд бичсэн зарим нэг хүнд хэлэхэд хятадуудын малгайд дарагдаж үхнэ гэж муу ёролоод суухаасаа ичээч чи цөс их монгол өвгөдийн удам гэдгээ мартсан бололтой хятадуудад монголчууд хэзээ ч ялагдаж үзээгүй нууц гэвэл хятадтай байлдсан тохиолдолд монгол хүн заавал дийлэн гэж гүн бат итгэдэг явдалд байсан юм
    чечень гэж нэг автомат улсын оросын нүсэр армийн эсрэг одоо хүртэл тулалдаж л байна Чечены 1,2-р дайн болохын өмнө чечень үндэсэнтэн нийт 250,000 хүн амтай байсныг мэдэхүү үүнээс зэвсэг барьж тэмцэх чадалтай хүн 70-80 орчим байсан бусад нь хүүхэд эмэгтэйчүүд настай хүмүүс байж 20 орчим жилын дйаны үр дүнд насад хүрсэн эрчүүдийн 99% амь үрэгдсэн байдаг харин одоо үр хүүхэд хань ижил ах дүүгээ эмэгтэйчүүд тэдний үр хүүхэд зэвсэг барьж тэмцэж байна бид энэ ард түмнээс юугаараа дутуу гэж цаг болвол монголын минь 3 сая ард түмэн бүгд босож эх орноо хамгаална магадгүй бид хүнд ширүүн тэмцэлийн дүнд өвөрмонголоо, бор талын барга монголоо шинжаан уйгараа тэнгэр уулын монголчуудаа эргүүлэн авч нэгтгэж үе үеийн монголын удирдагчдын хүслийг биелүүлж ч магадгүй шүү дээ Монголчууд минь дээ өөдрөг байлдаа бид дэлхий талыг морин туурайгаарай тамгалсан омог бардам агуу дээдсийн удам төв азийн язгууртан ард түмэн биш билүү бид Монгол хүн яагаад толгой мөхийж мэндэлгүй гээч бид бол тойгтныг сөхөрүүлж толгойтны мөхийлгөж явсан их хаадын үр удам шүү дээ

    • тулгаа says:

      Өнөөгийн байдлаар Монгол улсын зэвсэгт хүчин дараах онгоцны парктай:

      -4-5 ширхэг Миг-29 сөнөөгч онгоц (хэрвээ худалдан авалт хийгдсэн бол)

      -8 ширхэг МиГ-21ПФМ сөнөөгч онгоц

      -2 ширхэг дадлагын МиГ-21УС сөнөөгч онгоц

      -10 ширхэг Ан-2 онгоц (Тоо ширхэг нь эргэлзээтэй?)

      -3 ширхэг Ан-24 онгоц (?)

      -4 ширхэг Ан-26 онгоц (3 ширхэг бий гэж World Air Forces мэдээлсэн?)

      -4 ширхэг Хятадын Harbin Y-12 онгоц (2009 онд World Military Aircraft Inventory мэдээлснээр Монголын арми ашиглахаа больсон)

      -11 ширхэг Ми-8 нисдэг тэрэг (Тоо ширхэг нь эргэлзээтэй. 2008 онд манай БХЯ Улаан Үдийн онгоцны үйлдвэрээс нэг ширхэг Ми-171 худалдан авч байв.дахиад нэг Ми-171 байгаа? )

      1977-1984 оны хооронд тухайн үеийн ЗХУ нийт 44 ширхэг МиГ-21 сөнөөгч нийлүүлснээс өнөөдөр 10 нь л байлдааны үүрэг гүйцэтгэх боломжтой. Ойрын үед Монголын зэвсэгт хүчин 20 тонн хүртэлх даацтай, 100 хүртэлх хүн тээвэрлэх боломжтой цэргийн тээврийн онгоцтой болохоор төлөвлөж байгаа тухай мэргэжлийн хэвлэлүүд бичиж байгаа боловч өнгөрсөн жил БХЯ нь МИАТ ХК-аас “Airbus A310-300” онгоцыг балансдаа шилжүүлэн авсан билээ.

      Stockholm International Peace Research Institute буюу Стокгольмын олон улсын энхийн судалгааны хүрээлэнгийн үзэж буйгаар Монгол улсын батлан хамгаалах төсөв 2009 онд 47,4 сая ам.доллар байсан бөгөөд жил бүр өсөн нэмэгдэж байгаа юм. Байнгын арми маань 3300 хугацаат цэргийн албан хаагчдаа оруулаад 8600 хүн. Хэрэв “эвгүй юм “ болбол дайчлагдах боломжтой 530 мянган бэлтгэл цэрэг, ахлагч, офицер бэлэн байгаа гэдэг.

      Хэдийгээр 1 хүнд оногдох танкын тоогоор дэлхийд 3 дугаарт ордог байсан 1980-аад он биш ч гэлээ, цэрэг армийн нэр хүнд нэг үеэ бодвол өсч, зэвсэглэлээ шинэчлэн, олон улсын энхийг сахиулах ажиллагаанд монгол цэргүүд тогтмол оролцдог болжээ. “Жанжаан, одоо манайх улс шиг улс мөн үү?” хэмээх хуучны кинон дээр гардаг асуултыг дахин тавих цаг…

  42. erdene99 says:

    Moнгол орон мандан бадраг

  43. Anonymous says:

    Дайнд хүний тоо зэвсэгийн сайнаар ялдаггүй юм Одоогоос 100 жилийн тэртээ Богд хаант Монгол улсын зарим нь нум сумаар зэвсэглэсэн 10000 цэрэг Хятадын тухайн үеийн галт зэвсэгээр бүрэн зэвсэглэсэн 180000 хүнтэй хагас механикжсан армийг хиар цохин Өвөрмонголыг чөлөөлсөн түүх бий бөгөөд энэ түүхийг Коммунистууд зааж сургахыг хориглож байсан тул Монголын 80 настнууд ч мэддэггүй юм

    • Ганаа says:

      Үүнийг хэлэхийн тулд үхтлээ нуугдах ямар ч шаардлага байхгүй…

  44. анхаа says:

    за яахав хятадтай байлдах болоод тэд ороод ирлээ гэхэд бид эндээ хамгаалж байх хооронд өвөрмонгол хөхнуур шинжаан баргын монголчууд маань зүгээр хараад суухгүй тэднийг босгож ар талаас нь партизаны дайн хийлгэх 41 оны оросын тактикийг сайжруулсан төлөвлөгөө бэлдэж байх хэрэгтэй.бид одооны хил дотроо л сэтгэж хятадаас сүрдэх хэрэггүй.эргэн тойрон байгаа монгол угсаатнуудаас ядаж л 100 мянган хүнтэй нэг арми өлхөн гараад ирнэ. бас нэг санаа нь одооноос афганд байгаа хазар монголчуудаас энд ирэх хүсэлтэй дор хаяж 10 мянган эрчүүдийг гэр бүлээр нь авчирч урд хилээрээ суулгах хэрэгтэй.халимаг буриадаас ч бас. тэгвэл дайтаад сурчихсан дарийн утаанд хатуужсан бамбай мэт халхавч бүхий шинэ ястантай болж авна.тэр цагт өмхий хужааг мөлхөөд ирэхэд нь өт мэт няц гишгээд байна да.

  45. 88816043 says:

    Manaih halh goliin poiniig tushileed tankiin ydaj neg diviz neseh huchnii bolon agaaras esergutsen hamgaalah brigad moto buudlagin brigaduud bgalah heregtei edgeer n armiin hemjeend hureh bolomjgui ch korpusiin hemjend hurne baiguulah l shaardlagtai da

Leave a reply to уншигч Cancel reply

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.