ЭНЭ ДЭЛХИЙ НЭГ Л БИШ ЭЭ…
2011/12/20 17 Comments
Манайхан ч яахав, сонгууль, нүүрс зарах хоёроос өөр мэдэж байгаа юм огт алга. Бүгдээрээ ганц сайн мэддэг геополитикоо ч ярихаа байж. Аа тийм, Ким Чен Ирийн үхлийг шалтгаан, залгамжлагч энэ тэр гээд үй олон л юм ярьж байгаа байх. Гэхдээ пивоны цаана ярихаар л ямар ч том агуу геополитик сөнөдөг юм ш дээ…
Гэхдээ энэ дэлхий чинь их л хурдан өөрчлөгдөөд байна даа. Он дуусах гээд өөрчлөлт энэ тэрийг дүгнэсэн хар мянган л юм байхийм. Гэхдээ миний бодлоор ИА REGNUM сайтад Виген Акопяны бичсэн нийтлэл их олон талыг хамарч чаджээ гэж бодов. Тэгээд орчуулав. Би ойлгохдоо энд тэнд далжигнаж очоод даян дэлхийд энхийг сахиулна махиулна гэж хөөрөх ч дэмий юм уу даа, бас нөөц мөөцийнхөө мах гурил, өөр юу байдгийм тэрийгээ арай илүүхэн нөөцөлж байвал өлзийтэй л гэж бодлоо. За даа, монголоор дүүрэн геополитикчид байхад миний энэ ч илүү л ажил байх. Гэхдээ яахав, ядахдаа оюутнууд нь уншина биз. Сонирхож байвал үргэлжлэл байгаа, харин надыг Виген Акопян гээд загнаад байвал үргэлжлэл байхгүй. Ийм л байна…
АНУ ба “ногоон”
АНУ-ын даяар нөөцийг хянах туйлын эвлэршгүй эрмэлзэл нь өнөөдөр америкчуудын хувьд даяар ноёрхлын систем, улмаар өөрийнхөө эдийн засгийг хадгалан үлдэх замыг мухардмал болгож байна. Америкчууд нөөцөд тэсч ядан тэмүүлснээрээ хэвшиж тогтсон дэлхийн дэг журам болон “ногоон цаас” буюу өр тавин нөөц олж авах системийг буцалтгүй эвдрэлд оруулж байна.
Нөөцийг хянах шинэ системийг бодож олоогүй, мөн нэвтрүүлээгүй байгаа учраас америкчууд манлайллаа хүчээр тогтоон барих болов. Түрэмгийллийн шалтгааныг дур зоргоороо бодож олж байна. Сирид гэхэд л “зөөлөвч бүс” бий болгох шаардлага нь Башир Асадын дэглэм армиас зэвсэглэн оргогчид улс төрийн сөрөг хүчинтэй нэгдсэнийг цус урсган дарж байна гэж тайлбарлаж байна. Гэхдээ хамгийн гол нь засгийн газрын эсрэг энэхүү холбоог энэ бүс нутаг дахь АНУ-ын гол хамтрагч Турк улсын нутаг дэвсгэр дээр дэлхий нийтийн нүдэн дээр бэлтгэж, бүрдүүлж байгаад оршино. Ливид саяхан бий болсон яг ийм нөхцөл байдал энэ улсыг бөмбөгдөх, удирдагчийг нь хороох шалтгаан болсон билээ.
Ийм тактик нь АНУ болон түүний холбоотнуудад асар их эрсдэл учруулж байгаа бөгөөд араасаа эдийн засгийн сүйрэл болон олон улсын улс төрийн архитектурыг системийн хямралд оруулж байна.
Дэлхий дахинаа болж буй үйл явцын цар хэмжээ, эрчим нь тэдгээрийн олонхийг явцын дунд шийдвэрлэж байгаа, заримыг нь хяналтаас бүрэн гарсныг нотлон харуулж байна. Үүнд өнгөрч буй 2011 онд Европын ойртон нягтрах загвар бараг сүйрэлд орсныг зүй ёсоор оруулж болно. Ердөө л дөнгөж саяхан Гельмут Коль, Франсуа Миттеран нарын Европын Холбооны дотоод зах зээл бий болгоно, европын нэгдмэл валют бий болгоно гэсэн агуу их амжилтыг тэднийг залгамжлагчид Анжела Меркель, Николо Саркози нар ЕХ-ны Үндсэн Хуулийн төвлөрлийг сааруулах, Герман болон Францын бие даасан бүрэн эрхт байдлыг хүчтэй болгох зайлшгүй үндэслэлээр оршуулж орхив. Энэ нь бусад орнуудын ч гэсэн бүрэн эрхийг адил байдлаар багасгаж, ЕХ-оос гарах боломжийг нэмэгдүүлэх юм.
ЕХ-нд ийм явдал болж болохыг 2011 оны 10 сарын сүүлээр Хятад улс анхааруулж байсан юм. ХКН-ын төв хэвлэл “Жэньминь жибао” сонин: “Депрессийн дараа евро бүсэд эдийн засгийн сүйрэл болно гэдгийг Европынхон сайтар ойлгох ёстой. Тэгвэл гай зовлонгоос хэн ч аварч чадахгүй” гэж бичиж байлаа. Албан ёсны эх сурвалж ЕХ-ны удирдлагад хандан зарим орнуудын еврозоноос гарах эрсдлийг багасгах ёстой гэж Хятадын засгийн газар үзэж байна гэж ч сануулж үзжээ.
Европт өөрөө ч гэсэн болж буй үйл явдлын мөн чанарыг ойлгож, энэ нь юутай холбоотойг хүртэл мэдэж байжээ. Германы канцлер асан Гельмут Шмитт “Огцорсон минь” гэсэн номондоо:“АНУ дахь дангаар ноёрхох, империалист стратеги ЕХ-г сүйтгэж, задлахыг оролдож байна” гэж дүгнэжээ. Германы улс төрч: “хүчин чадвартай, чадалтай Европ дэлхий нийтийн дэг журам хийгээд түүнд хяналт тавих америкийн стратегийн санаархалтай зөрчилдөж” байгаад итгэлтэйгээ нэмж хэлсэн байна. Тэгээд тэр европын эдийн засаг болон ЕХ задарсан тохиолдолд АНУ болон Хятад хоёрын хооронд нээлттэй сөргөлдөөн болно гэсэн дүгнэлт хийжээ.
Мөн энэ үед “Жэньминь жибао” сонин: “АНУ бусад орнуудын эдийн засгийг шулан мөлжигч “паразит” болон хувирч байна. АНУ олон улсын валют доллартаа тулгуурлан асар их хэмжээний цаасан мөнгө хэвлэн тарааж, барааг доллараар арилжаалж байна. Санхүүгийн энэ гаж систем америкчуудын тансаг амьдралыг хангаж байдаг. Доллар бүх дэлхийг дээрэмдэж байна, одоо түүний сүйрэл ирлээ” гэж дургүйцэн бичиж байв.
2011 оны 10 сарын 17-нд ОХУ-ын Ерөнхий Сайд Владимир Путин Хятадад айлчлах үеэрээ дээрхтэй бараг санал нэг байгаагаа илэрхийлж: “АНУ үндсэн валют болох долларын статусыг өөрийнхөө зорилгод ашиглаж байна. Ийм нөхцөл байдал нь зөвхөн АНУ төдийгүй америк валютаас шууд хамаардаг дэлхийн эдийн засагт хортойгоор нөлөөлж байна” гэж дүгнэсэн нь сонирхолтой. Ингээд Путин одоо АНУ юугаар ч баталгаажаагүй доллар гаргаж, өөрөөр хэлбэл Холбооны Нөөцийн Газар ямар ч үнэ цэнэ байхгүй зүгээр л “хоосон мөнгө” хэвлэн гаргаж байна гэсэн санааг нэмж хэлсэн байна.
Үнэхээр ч нөхцөл байдал утгагүй болж байна. Дэлхийн улс орнууд “хоосон мөнгөөр” бодит нөөцөө арилждаг, гэхдээ энэхүү нөөцийн ихээхэн хэсгийг АНУ ганцаараа хэрэглэж байна. Энэ тохиолдолд ерөндөг нь тодорхой юм, ердөө л “хоосон мөнгөнөөс” буюу АНУ-ын шулан мөлжих системээс татгалзах явдал болно. Хятад чухамхүү энэ замыг сонгосон мэт.
Хятадын валютын нөөц дэх долларын хувь тасралтгүй багасч байна. 2011 оны зун хятадын банкууд өдөрт тутам хоёр хоёр миллиард доллар зарж, олсон хөрөнгийхээ ихээхэн хэсгийг еврод шилжүүлэв. Эндээс Хятад евро бүсийн хэтийн төлөвт санаа зовж байгаа нь илт харагдана. Хоёр дахь механизм нь юань болон үндэсний контрагент валютаар тооцоо хийх арга. Үүнийг свот-контракт гэх бөгөөд өнөөдөр энэ системээр Орос, Хятад хоёр ажиллаж байна. 2011 оны 4 дүгээр сард Хятадын Төв банк олон улсын харилцан тооцоонд доллар ашиглахаас бүрэн татгалзсан тухайгаа мэдээлсэн. Эдийн засгийн ноёрхлын америк системд ийм хүчтэй цохилт авсан нь Вашингтоныг бараг галзууруулсан юм. Бээжинд бага ч гэсэн нөлөө үзүүлэхийн тулд АНУ-ын Төрийн Департамент Өмнөд Хятадын тэнгис дэх маргаантай арлуудын асуудлаар Филиппинийг дэмжиж байгаагаа мэдэгдэхээс илүү арга олж чадаагүй юм.
Долларыг шахан гаргах талаар бусад орнууд ч ажиллаж, бүс нутгийн валютын холбоо, түүний дотор Персийн булангийн орнууд байгуулав. 2009 онд Саудын Араб, Кувейт, Катар, Бахрейн улсууд “Булангийн динар” хөтөлбөрийн хүрээнд Эр-Рияд Төв банктайгаа хамтран Валютын Холбоо байгуулав. Бараг ийм замаар саяхан Путины санаачлагаар байгуулагдсан “Евроазийн Холбооны” Орос, Казакстан, Белорусс гурав явах болов.
Муаммар Каддафийн санаачлагаар Пакистан, Малайз, Индонези, Бруней, Бангладеш улсууд “Алтан динар” гэсэн төсөл хийх гэж байсан юм. Энэ санааны зохиогч алагдсан, гэхдээ энэ шинэ валют дээр дурдсан орнуудын дотоод зах зээлд орж байна. Мөн латин америк болон Энэтхэг дэх валютын нөөц дэх долларын хэмжээ эрс буурч байна. Гэхдээ Ираны маш найдвартай хамтрагч атлаа Пакистантай ихээхэн асуудалтай байгаа Энэтхэг дуугай байгаа гэж мэргэжилтнүүд үзэж байна.
Долларын байр суурийг ганхуулах талаар Иран цуцалтгүй ажиллаж байна. 2011 оны 7 дугаар сард Персийн булангийн Киш арал дээр ираны Олон улсын нефтийн бирж ажилласан юм. Энд арилжааны тооцоог зөвхөн евро, эмиратын дэрхэм хоёроор хийжээ. Үүнтэй зэрэгцүүлэн Тегеран Хятадын барааг Ираны нефтээр солих гэрээ хийж эхэлжээ. Ингэснээрээ Иранд тавьсан АНУ-ын хоригийг туулан гарна гэж найдаж байна. 2010 онд Хятад, Ираны хоёр талын худалдаа жилд 40 хувиар өсч бараг 30 миллиард долларт хүрчээ. Саяхан Ираны Ерөнхийлөгч Махмуд Ахмадинежад энэ хэмжээг 100 миллиард долларт хүргэх төлөвлөгөөтэй байгаагаа илэрхийлэв. Ийм нөхцөлд эдийн засгийн ямар нэг тусгаарлалт ярих нь угаасаа утгагүй болох юм.
АНУ-д халтай эдгээр хандлага нь илтэд буцалтгүй шинжтэй болж хаа сайгүй нэн аюултай хариу үйлдэл өдөөж байна. Экспертүүдийн үзэж байгаагаар Ойрхи Дорнод болон Магрибын орнуудын тогтвортой байдлыг санаатайгаар эвдэх нь энэ бүс нутгийн орнуудын эвдэрсэн дэд бүтэц долларын асар их тарилга шаардана гэж америкийн засаг захиргаа найдаж байгаагийн үр дүн мөн аж.
Энэ 2011 оны сүүлчийн өдрүүд ихээхэн түгшүүр төрүүлж байна. 12 дугаар сарын 7-нд БНХАУ-ын дарга Ху Жин Тао тэнгисийн цэргийн хүчиндээ “дайнд бэлэн байх” тушаал өгөв. BBC-ийн мэргэжилтнүүд: “Хятадын лидерийн энэхүү үгийг хэдийгээр эхэлж хэлсэн утга нь байгаа боловч “зэвсэгт тэмцэл” буюу “зэвсэгт мөргөлдөөн” гэж орчуулж болно” гэж үзжээ.
Хятадын удирдагчийн энэ мэдэгдэлтэй яг зэрэгцэн Ираны лалын хувьсгалыг хамгаалагчдын Корпусын командлагч Али Жафари цэргээ байлдааны бүрэн бэлэн байдалд оруулснаа зарлав.
Дээр тэмдэглэсэнчлэн Хятад нь Энэтхэгтэй хамт ираны нефтийн үндсэн импортлогч бөгөөд энэ нь АНУ-аас Ираны чиглэлээр хийх дурын ажиллагааг Бээжин БНХАУ-ын эрчим хүчний аюулгүй байдалд халдсан хэрэг гэж үзэж болно гэсэн хэрэг юм. Энэ тохиолдолд Ираны ойрын холбоотон Сирид цэргийн хүчээр довтлохыг ч мөн ингэж дүгнэж болох юм.
Исламын ардчилсан давшилт хийгээд Израйлын аюулгүй байдал
Гэхдээ АНУ Сирийн эсрэг шууд түрэмгийлэл үйлдэх үү ? Ийм алсын үр дагавартай үйлдлийг ойлгохын тулд АНУ-ын дэд Ерөнхийлөгч Жо Байден Туркийн Ерөнхий сайд Режеп Тайип Эрдагон-той уулзсаныхаа дараа: “Асадын дэглэмийн нуралт нь энэ бүс нутаг дахь Сирийн болон Иракийн баруун хэсгийн болон орон нутгийн суннит, шиитүүдийн хооронд, түүнчлэн Ливан болон Ираны шиитүүдийн зөрчил болж дүрэлзэх албагүй” гэсэн үгийн утга санааг сайтар бодоход л хангалттай. Америкийн улс төрийн бодлоготон ийм маягаар урвуу сүйрлийн хувилбаруудыг наад зах нь гэхэд үгүйсгээгүй байна. Эсвэл тэр чухам үүнийг л хийнэ гэдгээ эртнээс урьдчилан сануулж байгаа юм болов уу ?
Кувейтын сурвалжаас дүгнэхэд Тегеран, Дамаск хоёр гадаадын түрэмгийллийн эсрэг хамтран тэмцэх төлөвлөгөө боловсруулсан байна. Тэдний эхний боломжит байн тоонд Турк орж байна. Тегераны хувьд бол Туркийн асуудал аль хэдийн сонины хэвлэлийн хүрээнээс гарсан бөгөөд хэрэв Турк Сирид довтолсон тохиолдолд боломжит бүх хариу үйлдэл хийнэ гэдгээ илт зарласан.
Тухайлбал, Ираны лалын хувьсгалыг хамгаалагчдын Корпусын сансар-агаарын хүчний командлагч генерал Амирали Гажизаде Туркэд буй америкийн объектуудад пуужингийн цохилт өгнө гэж шууд сүрдүүлэв. Ираны энэ генерал Иран руу халдсан тохиолдолд ираны хүчин хамгийн түрүүнд Туркэд буй НАТО-гийн Агаараас эсэргүүцэн хамгаалах системийн элементүүдийг байндаа шагайна гэж мэдэгдээд: “Тэд энэ ажлыг НАТО явуулж байгаа гэж олон нийтэд итгүүлэхийг хичээж байна. Өнөөдөр энэ ажлыг сионист дэглэм АНУ-ын нэрийн дор явуулж байна. Вашингтон нь болохоор ажлаа НАТО-гийн халхавчаар явуулж байна. Хэдий ийм ч гэсэн Туркийн ард түмэн үүнийг мэдэж байгаа, бид ухаалаг Туркийн ард түмэн энэ алхмыг саатуулж чадна гэдэгт итгэж байна.Цаг нь болоход мусульманы туркийн ард түмэн энэ системийг тасар татна” гэжээ.
El Siyasah хэвлэлд байлдааны 6 фронтыг авч үзсэн байна. Энэ нь:
1. Иран, Сири, Иракийн зүгээс Туркэд довтолно, Туркийн дорнод хэсэгт курдуудын ажиллагаа идэвхжинэ.
2. Иран болон ХАМАС-ын хүчнүүд Суэцийн суваг руу довтолно. Йемен болон Сомалийн жихадистууд оролцоно.
3. Персийн буланд буй барууны усан онгоцууд, түүний дотор нефтийн танкер луу довтолно. Ливаны Хизбалла болон Бахрейн, Катар, Арабын Нэгдсэн Эмиратын ираныг баримтлагч бүлэглэлүүд америкийн баазууд руу довтолно.
4. Афганистанд ираны тусгай албадын тусламжтайгаар НАТО-гийн хүчний эсрэг том хэмжээний компани өрнүүлнэ. Мөнгө болон зэвсгээр боевикуудын янз бүрийн бүлгүүдийг хангана.
5. Газрын дундад тэнгисийн зүүн хэсэгт Хизбалла ливаны төрийн бүр байгууллагыг хяналтдаа авч, түүнчлэн НАТО-гийн орнуудад хамаарах бай руу дайралт хийнэ.
6. Газын секторт ХАМАС Израйлийг хүчтэй бөмбөгдөнө, тэгээд израйлийн хариу цохилтын дараа Израйлийн эсрэг Сирийн арми орно.
Энэхүү сүүлчийн хувилбараас үзэхэд иран-сирийн хариу цохилтын гол бай нь Израйл болж таарч байна. Израйл “арабын хаврын” үеэс авахуулаад АНУ болон Барууны орнуудад аюул заналын эрсдэл зүйрлэшгүй их болсныг нэг бус удаа сануулж байсан билээ. Израйлийн байдал Египет дэх Хосни Мубаракын дэглэм унаснаар ихээхэн муудав, учир нь энд исламын хэт радикал хүчнүүд засгийн эрхэнд юу юугүй гарч ирэх гэж байна.
Египетийн парламентын доод танхимийн сонгуулийн эхний шатанд “Мусульманы ахан дүүс” (Эрх чөлөө, шударга ёсны нам) 40 хувийн санал авч, нөгөө Ертөнцийн салафитийн нам (Ан-Нур нам) 25 хувийн санал авчээ. Исламын намуудын ийм их амжилт нь дөнгөж саяхан Мубаракыг түлхэн унагасан гэх Цэргийн Дээд Зөвлөлийн хувьд огт гэнэтийн явдал болов.
Саяхан Израйл Египетийн энхийн гэрээг дэмжиж байсан Египетийн ерөнхийлөгчид нэр дэвшсэн иргэний хүмүүс ч өнөөдөр улс төрийн ялалт олоход түвэгтэй болов. Бүс нутгийн мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар Египетийн ирээдүйн эрх баригчдын хийвэл зохих алхмуудын нэг нь саяын сонгуулийн үеэр олон түмний дунд ихээхэн дэмжлэг хүлээсэн “Мусульманы ахан дүүс” болон салафитуудын намын дэвшүүлсэн Израйльтай хийх энхийн гэрээг цуцлах явдал болон хувирч байна.
Өнөөдөр сонгогчдын зан үйлийн яг ийм хэтийн төлөв Тунис, Марокко улсын исламын намуудад ажиглагдаж байна. Барууны олон эксперт тухайн орнуудын, нэн ялангуяа АНУ-ын Засгийн Газар “арабын хаврын” олон нийтийн хөдөлгөөнийг дэмжихдээ хүссэн юмаа бодит байдал болгон харсан гэж мэдэгдээд байна. Египетэд болсон үйл явдал нь исламын ардчилсан давшилт болсон, бас нэмээд америкийн бүс нутаг дахь дарангуйллын нэг альтернатив бий болгожээ.
Чухамхүү энэ нөхцөл байдал нь Тель-Авивыг нэн түгшүүлж байна. Энэ 12 дугаар сарын 6-нд израйлийн тусгай албанд ойр Debka сайт Ойрхи Дорнод дахь дайны хугацаа бараг тодорхой болсон гэж мэдээлэв. Тэдний үзэж байгаагаар энэ дайнд хамгийн түрүүнд Израйл, Сири, Иран оролцох бөгөөд эдгээр улсын цөмийн объектууд цохилтод өртөх аж. Өөр ноцтой шинж тэмдгүүд гэвэл Сири, Ираны бүс нутагт Орос, АНУ хоёр цэргийн нөөцөө ихээхэн хэмжээгээр татаж байгаа явдал болно.
Энэ 12 дугаар сарын 6-нд ОХУ-ын Хойт флотын нисэх онгоц тээгч “Адмирал Кузнецов” тэргүүлсэн цохилтын бүлэглэл Сирийн эрэг рүү дөхөж ирэв. Цохилтын энэ бүлэглэлд дэлхийд өөр хаана ч байхгүй Яхонт гэдэг толгой нь олон задардаг, өөрөө байгаа олдог хамгийн аймшигт пуужин хэд хэдийг зоосноос үзэхэд Оросууд үзэлцэхээс огт айхгүй байгаа нь харагдана. Цаана нь том онгоц байгаад наана нь жижиг усан онгоц байлаа ч оросын энэ пуужин жижиг байг нь өөрөө тойрч гараад заавал том байг нь устгадаг ухаалаг зэвсэг гэнэ.
Энэ нь аргагүй, сая Ливид дайн хийж Орос, Хятад хоёрыг хөөчихөөд өөрсдөө нефтийг нь соруулаад байхаар нөгөө хоёр нь уурладаг байгаа юм биз дээ.
Сүүлийн өдрүүдэд АНУ Израйлийг аймшигтай дарамталж байгаа бөгөөд Вашингтоны аналитикууд Израйл Барак Обамагийн захиргааны шийдвэрийг үл тоон Иранд цохилт өгөхөд хариугүй ойрхон байгааг мэдээлж байна.
Бодит аюулын өмнө нүүр тулгарсан Израйлийн шийдмэг зан, үйл явдлыг даяар хүрээнд шинжлэхийн хамт өөрийнхөө газар нутаг, иргэдэд нэг ч эрсдэл учруулахгүй гэсэн АНУ-ын болгоомжлолыг ойлгож болно байх. Тегераны амлаж буй сөрөг арга хэмжээний жагсаалтыг харгалзан АНУ Ираны эсрэг цэргийн хүч ашиглахыг нэг их яарахгүй байна.
Хэрэв Афганистан, Пакистаны нөхцөл байдлыг харах юм бол Ираны үйлдэл АНУ-д маш зовиуртай юм. Тэнд Ираны онцгой идэвхитэй идэвхигүй энэ бүс нутаг дахь АНУ-ын нөхцөл байдал нэн эгзэгтэй байгаа. Пакистаны удирдлагын шаардлагаар америкчууд Белужистан мужийн Шамси нисэх баазаас гарч байна. Энэ 12 дугаар сарын 11-ээс эхлэн энд буй америкчуудын аюулгүй байдлыг хангахаа зогсоосон учраас нүүж гарахаас өөр арга үлдсэнгүй. Үүний өмнө Исламабад Афганистанд НАТО-гийн цэргийн ачааг хүргэдэг тээврийн коридорыг тодорхойгүй хугацаагаар хаасан юм. Ойрхи Дорнодод нэг талаас Сири, Иран хоёр, нөгөө талаас Турк болон арабын зарим орнууд оролцсон ноцтой зэвсэгт мөргөлдөөн гарвал зөвхөн Израйл хүчтэй цохилтод өртөөд зогсохгүй, Афганистан, Пакистан дахь АНУ-ын зорилтууд ихээхэн хүнд байдалд орох юм.
Энд америкчуудад маневрлах талбайг хангаж чадах цорын ганц түшиц газар нь зөвхөн тээврийн төдийгүй Барууны хувьд асар их нөөц баялгаараа бүр ч илүү ач холбогдолтой Орос, Төв Ази болох юм…
Орчуулсан: Судлаач Д.Ганхуяг
2011 оны 12 дугаар сарын 20.
Ганхуяг ахаа vргэлжилэл оруулж егeeрэй. Их сонирхолтой нийтлэл байна.
Mash sonirholtoi niitlel bna. Bayarlalaa.AMJILT
Hhe ih urgun hureend avch uzsen niitlel bnaa taalagdlaa
Магадгүй л юм. Гэхдээ Монголын “өргөн хүрээ” гэдэг чинь их л харьцангүй ойлголт л доо…
Yrgeljleliig ni hyleegeed suuj baya.
Odoo Mongoliin uls turchid delhii niiteeree dayarshijiine gej medehgyu yumaa medej sh**haa bolih bailgyu dee..,!
Мэдэхгүй юмаа ярих чинь харин манай “моод” байхгүй юу.
Баярлалаа.Их зүйлийг ойлгуулж,ухааруулж өгчээ Та, дээрхи орчуулгаараа. Даяарчлалын эринд амьдарч байгаа хирнээ эргэн тойронд маань юу болж,хэрхэн өрнөж, явагдаж буйг анзаарах ч сөхөөгүй зөвхөн өөрсдийн “бор ходоодоо” язартал дүүргэх гэсэн хүсэл шуналдаа хөтлөгдөж яваа эрхмүүдийг алсыг харж том сэтгэж амьдрахыг сэрэмжлүүлжээ. Харамсалтай нь тэдний хэд нь энэ блогоор зочилж,уншдаг болоо. Нуун дарагдуулж,хуйвалдсан болгон нь нэр ус баримттайгаа ил гагчихдаг болохоор орохоосоо ч айдаг байж магадаа. АНУ өнөөдөр өөрийн өсөн нэмэгдэж буй хязгааргүй хэрэгцээгээ хангахын тулд бусдын эд баялагт шунаж,дэлхийд дангаар ноёрхолоо тогтоох оролдлого нь эцэстээ сүйрэл дагуулах болж байгаа нь манай төр барьж буй эрхэмүүдийн эрх мэдэл эд баялагийн төлөө мөнхийн ноёрхолоо тогтоох гэсэн тэмүүлэлтэй агаар нэг бус уу. О.Дашбалбар агсан Ертөнцийн юм бүхэн хэмжээтэйг бүү март, Ер цагаа болохоор хумхийн тоос шиг саринана гэж гайхалтай үнэн хэлжээ.Нээрээ л америкчуудыг энхийг сахиулаад л,тухайн улс оронд өрнөж байгаа олон нийтийн хөдөлгөөнүүдийг дэмжиж байна гээд л шудрага ёсны төлөө хамтдаа байхаа илэрхйилж цэрэг эрсээ ч илгээгээд байсан нь нэг л өдөр аюулыг өөрсөд дээрээ дуудах ч юм билүү.АНУ одоо больчимгүй нэг л алхам хийхэд дайны гал дүрэлзэхэд тун ойрхон байна,хамгйин аймшигтай нь үүнд татагдан орох улсууд цөмийн зэвсэгтэй,
Үргэлжлэл нь тун удахгүй гэдэгт итгэнэм,Танд амжилт хүсье!
olon sudlaachid delhiin hamarsan ediin zasgiin hyamral oirhon bn gej niitelj bn. zuwhun US-dollar, yuan, euro ch bish baigaliin nuuts bolon delhiig dahin huwiarlahiin umnu irchiheed bn gej bichsen baisan. 1990-onoos hoish delhii 2 tuiltai bish chuhamdaa neg tuiltai buyu USA gedeg unemlehui toglogchtoi bolson. getel 1990-2011 onuudad China, Russia, bolon BRICS-iin busad ornuud ulam l huchirhegjij USA-giin gantsaarchilsan huwia hicheesen togloltod ulam l durguitseh bolloo.
Asuudal gevel 1-t Ediin zasgiin hyamral 2-t Dain bolohoor bolloo gehed MGL uls yamar beltgeltei bn be gedeg asuudal. MGL uls-luu zarim humuusiin bodsonchlon China dowtolj ezlen avahgui gej bodoj bn. gehdee huns, urgun heregleenii baraanii huwid 100 % shahuu import-oos hamaaraltai mgl ulsiin huwid china ediin zasag horig tavilaa gehed heden sar teseh be? ??? Yagaad ediin zasgiin horig tavina be geheer herev negent dain ehelbel UN bolon olon ulsiin olon huuli juram uneguideh bolno tend dain bolj baihad China Mgl 2-iin ediin zasgiin horig tom asuudal bish bolno. orostoi ch mun adil ted benzin-ee haahad manaid bas tiim l baidal uusne.
Tegeed MGL ulsiin bolomjit garts ni Baavgai, Luu 2-iin hussen buhniig uguh buult hiih ugui gejuu. ! nuhtsul baidal hurtsdaagui baigaa deer yadaj Mgl-iin niit heregleenii 30-iig hangaj chadah nuursnees shingen tulsh uildverleh uildver, Halh-gol -iin sav gazar Narantsetsegiin bolon strategiin hunsnii buteegdehuunii tarialan, ferm-iin aj ahui,(hamgiin sain hurstui, Hur tunadas ihtei gants gazar). bas uur olon yum hiij boloh met. Ug ni manaid academiin haryand Olon uls sudlaliin hureelen geh met olon gazar baidagshte. yagaad iimerhuu ireeduigee harsan yum bichij chadahgui bol yadaj orchuulaad uuriin sanaagaa nemj oruulaad gargaj boldoggui bnaa.
Za buu medee dain samuund shudenz budaa tamhi 3 hovorddog gej emee yrij bsan sanaand buuchihlaa. ENE 76 novshnuudad iim zuil bodoj ergetsuuleh tarhi bgaasai gej naidii.
Ерөнхийдөө АНУ Израйлийг хашраах цаг нь аль эрт болсон. Энэ талаар Ойрхи дорнодын хэвлэл мэдээллүүд хэдийнээс бичдэг л байсан явдал. Харин энэ Армян эр арай өөр өнцөгөөс харсан юм болвуу гэсэн байгаа юмыг байгаагаар нь бичиж. Үргэлжлэлийг нь хүлээж бна. Манайхны хэт явцуугаар барууныхныг ялангуяа АНУ-ыг дэмжээд тэдний гар хөл болох дээрээ тулдаг байдлыг зогсооход ийм нийтлэлүүд нэн хэрэгтэй.
11-т
АНУ Израйлийг хашраана л гэж ярих юм. Чи ер нь хаана амьдарч байгаагаа мэдэж байна уу ? АНУ – муу байж болно. Гэхдээ өөр сонголт алга .
сайхан нийтлэл байна. баярлалаа
urgeljleliig unshihiig husch baina…
Сайхан орчуулга байна 🙂
za yunii omno shine oni mend, eruul enh, sudalgaani ajild ni amjilt hus’e,
mongolchuud bidend hoer horshoo sain medeh, delhii niitiin oorchlolt hodolgoong gyarhai harj sudalj baih ni
us agaar met heregtei zuil, tand bayarlalaa
Дугаар 9-т: Халх голын сав газарыг Солонгосчуудад 99-р жилээр түрээслүүлсэн ш дээ. Солонгос-Монголын хамтын ажиллагаа. бүс нүтгийг хөгжүүлэх нэрээр зарчихсан.