Өнөөдөр улс орон эмх замбараагаа алдаж, эрх баригчид дураараа дургиж, хуйвалдаж, өрсөлдөгчдөө даран сөнөөж, дайтаж байна. Адгийн заваан үйл явдлууд шил шилээ даран үргэлжилж буй учир жирийн хүн түүнийг “гүйцэж” ухаарч амжихгүй байна. Монголчууд “хөшигний цаана” болж буй үй түмэн хуйвалдааны мөн чанар, агуулгыг огт ухаарахгүй байна. Шууд хэлэхэд Монгол Улс дарангуй дэглэм рүү шилжиж байна. Эрх баригчид эрээ цээрээ алдаж, “гудамжны зодоонд” шилжиж байна. Монголчууд бид энэхүү “заваан зодоонд” оролцохын оронд түүний учир шалтгаан, сэдлийг ухаарах ёстой гэж бодож байна.
Бичих агуулга хэтэрхий их бөгөөд өргөн тул эхний удаад энэхүү адгийн дэглэмийн тайзан дээр хэн хэнтэйгээ, хэрхэн хуйвалдаж, нэгнээ араас нь хутгалж байгаа болон “урт хутганы шөнө”, “варфоломейн шөнийн аллага” хэрхэн өрнөж байгаа талаар бичсэн эхний өгүүллээ толилуулж байна. Удаах өгүүллийг өнөөдөр, амжихгүй бол маргааш өглөө гэхэд нийтлэхээр бэлтгэж байна… Read more of this post