ШАТАХУУНЫ ЛУЙВРЫН УЧГИЙГ МӨШГӨХҮЙ

Саяхан Bloomberg-т: “Монголд нефтийн бизнес эрхэлдэг “Trafigura” компани Монгол дахь оффисоосоо 1,1 миллиард доллар алдав” гэсэн мэдээ гарч үүнийг нь дэлхийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд давтан цацав. Миллиард гаруй доллар бол асар их мөнгө бөгөөд дэлхий даяар гайхан шагширч байхад “хэргийн эзэн хэнгэргийн дохиур” Монгол л ганцаараа таг чиг. Энэ тухай өгүүлсү…

Read more of this post

“МЕГА БУС” ТӨСӨЛ БА “ТОО ХЭМЖЭЭГҮЙ” АЖИЛЛАХ ХҮЧ

ЗГ “Гадаадын ажиллах хүчний шилжих хөдөлгөөний тухай хуульд” өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барьж, түүнд “гадаадаас авах ажиллах хүчинд тоо хэмжээ тогтоохгүй байх, тэднийг ажлын байрны төлбөрөөс чөлөөлөх” заалт оруулсан нь нийгэмд ихээхэн маргаан дэгдээв. Манай зарим хууль санаачлагчид: “ЗГ ирэх 4 жилд 14 мега төсөл хэрэгжүүлэх ба эдгээрийг гүйцэтгэхэд ажиллах хүч дутагдаж байгаа тул гадаадаас ажиллах хүч хязгааргүй тоогоор оруулж ирнэ” гэж тэнэгийн дээд тайлбар хийж байгаа. Үүнийг ойлгохын тулд “мега” төсөл болон “ажиллах хүчний” тухай тодорхой ойлгох нь чухал. Энэ тухай товч өгүүлсү…

Read more of this post

УТААГ ЯЛСАН ХЯТАД ТУРШЛАГА

Монголчууд утааны асуудлаар нийтдээ 20 шахам жил хэрэлдэж, одоо 4 дэх удаагийн том хэрүүлээ хийж байна. Томчууд “энэ жилдээ аргалж чадахгүй” гэсэн хариулт өгч байна. Би энд тэндэхийн утааны эсрэг хийсэн тэмцлийг шүүрдээд үзтэл Хятадын туршлага хамгийн шилдэг нь юм байна. Энэ тухай товч өгүүлье. Намайг хятадын тагнуул гэж загнахгүй гэж найдаж байна…

Read more of this post

X-3

А.Баатархуяг “Х” сонгууль, ”Х” парламентын талаар биччихээд “Х” Засгийн газрын талаар бичихгүй удлаа. Бухын доодохыг харж… гэгчээр мань эр бичихгүй бол би өөрөө үргэлжлүүлээд биччихэж чадна л даа. Мань эр юу хүлээгээд байгааг бүү мэд, надад бол өнөөгийн Засагаас хүлээх юм юу ч үйлдсэнгүй!

Read more of this post

Д.ЧУЛУУНЖАВ: АРДЧИЛЛЫГ ЗӨВӨӨР ТӨЛӨВШҮҮЛБЭЛ АВРАЛЫН ОД, ХАРИН БУРУУГААР АШИГЛАВАЛ ХОР, ХОРЛОЛ

Хүн гэдэг амьтан “олж авсан” үзэл бодолдоо (үзэл сурталдаа) л хөтлөгдөн амьдарч, бас тэмцсээр нас эцэслэдэг. Хүн болж анх төрөх үед нь мэдээжээр түүнд ямар нэгэн үзэл санаа байдаггүй. Орчин тойрон нь, нийгэм нь л хүнд үзэл суртал олгодог. Ингэхлээр үзэл суртал бол ихэнхдээ хүн нэг бүрд санаатай олгогддог зүйл юм. Гэхдээ үзэл санаа (үзэл суртал) бол нийлмэл зүйл, олон бүрдэл хэсэгтэй зүйл. Түүнд уламжлалын, угсаатны, шашны, түүхийн, улстөрийн гэхчилэн олон хольц буй.

Read more of this post

ЭРЧИМ ХҮЧНИЙ ДАЙН БА МОНГОЛ

Дэлхийн III дайн ид үргэлжилж байна. Энэ дайны гол бөгөөд үндсэн хэлбэр нь эрчим хүчний дайн юм. Эрчим хүчгүй бол эдийн засгийн бүх салбар зогсож тухайн улс мөхнө. Иймээс аль ч улсын эрчим хүчийг эзэмших буюу хянавал тэр улсыг дураараа жолоодож болно. Дэлхийн эдийн засаг маш олон прогнозоор хямралын ирмэг дээр байгаа ба энэ хямрал эрчим хүчний дайны үр дүн юм. Дэлхий дахинаа болж буй эрчим хүчний дайн Монголд ямар хамаатай юм ? гэж чалчигсад олон. Хамаатай хамгийн их хамаатай. Эрчим хүчний хямрал газар авч, энэ өвлийг яаж давна гэж мэргэжилтнүүд шаналж буй бөгөөд үүнийг ард түмэн мэдэхгүй байна. Энэ тухай товч өгүүлсү…  

Read more of this post

МОНГОЛ ДАХЬ АМЕРИКИЙН ЗӨӨЛӨН ХҮЧ 3

Би 2015-2016 онд “Монгол дахь Америкийн зөөлөн хүч 1 ба 2” цуврал өгүүлэл бичсэн бөгөөд одоо 3 дахийг нь бичихээс өөр аргагүй байдалд хүрэв. Учир нь дэлхийн геополитикийн зөрчлөөс шалтгаалан манай гадаад, дотоод бодлого илт зөрчилд орж, шийдээгүй буюу шийдвэрлэх боломжгүй олон хурц асуудал хуримтлагджээ. Энэ тухай товч өгүүлсү…

Read more of this post

ТӨРИЙН ХУВЬЧЛАЛ БА ДАВУУ ЭРХТЭН

Орон нутгийн сонгуулийн дүн гарахад иргэдийн ирц тун тааруухан гарав. УИХ-ын сонгууль ч ялгаагүй ирц буурсаар л. Мэдээж хэрэг ард түмнээ “идэвхигүй”, “ухамсаргүй”, “амиа бодсон”, “соёлгүй”-гээр нь загнаж эхлэв. Үүнээс өөр тайлбар Монголчууд мэдэхгүй, мэдэхийг ч хүсдэггүй. Ард түмэн нийгмийн идэвхигүй болсон нь бодит үзэгдэл, бодит байдал юм. Яагаад ? Энэ тухай товч өгүүлсү…

Read more of this post