ӨВӨГ МОНГОЛЫГ МӨШГӨХҮЙ № 2: ЖОУ УЛС БА ӨВӨГ ХҮННҮ

Сыма-Цин-ы “Түүхэн тэмдэглэл” буюу “Ши-цы” судрын 4 дүгээр бүлэг “Жоу Бэнь Ци – Жоу ордны үйлсийн тухай үндсэн тэмдэглэл” гэсэн гарчигтай. Энэ бүлэгт “умрын бүдүүлгүүд” буюу өвөг монголчуудын тухай хамгийн их өгүүлсэн байдаг. Жоу-гийн түүхээс би монгол угсаатны жун, ди, цюаньжун (нохой жун) хэмээн үг орсон өгүүлбэрүүдийг түүж дугаарлахад өвөг монголтой холбоотой 18 өгүүлбэр байна. Мөн нэвтэрхий толиос эдгээр овог аймгуудын тухай тайлбарыг оруулсан. Мөн зарим догол мөрийн завсарт өөрийн тайлбарыг нэмсэн. Ингээд л болоо…

   

Read more of this post

ӨВӨГ МОНГОЛЫГ МӨШГӨХҮЙ № 1

Археологич Д.Эрдэнэбаатар, А.Баатархуяг бид хэд гэр бүлээрээ уулзаж ярилцах болгондоо Хүннү, Монголын түүхээр ярилцана. Ярьсаар байтал нэг мэдэхэд Монголын эртний түүхээр өвчилжээ. Яваандаа жинхэнэ түүхэн сурвалжийг үзэх санаа төрөв. Тэр сурвалж нь “Дорнын Геродит” хэмээн алдаршсан Сыма Цин-ийн “Ши Ци” буюу “Түүхэн тэмдэглэл” бөлгөө. Манайхан “Түүхэн тэмдэглэл”-ээс “Хүннүгийн шаштир” хэмээх 110 дугаар бүлгийг уншиж, бусдыг нь “хятадын түүх” гэж үзээд орхичихдог гэмтэй. “Түүхэн тэмдэглэл”-ийн бүх бүлгүүдэд хятадууд умрын бүдүүлгүүдтэй харьцсан олон мянганы түүхийн маш сонирхолтой асар их баримт байдаг аж. Иймээс “Түүхэн тэмдэглэл”-д монгол овог аймгуудтай холбогдолтой хэсгүүдийг түүн авч цуврал болгон бичихээр шийдэв. Энэ удаад “Түүхэн тэмдэглэлийн” зөвхөн 1-р бүлгээс олсон баримтаа чадлын хэрээр тайлбарлан өгүүлэв.

Read more of this post

ХЯТАДЫН ЛИ МУ ЖАНЖИН ХИЙГЭЭД ХҮННҮЧҮҮД

Манайхан Хятадын нэрт түүхч Сыма Циний “Ши-цы” (Түүхэн тэмдэглэл)-г дажгүй мэддэг. Учир нь “Түүхэн тэмдэглэлийн” 110 дугаар бүлэгт “Хүннүгийн шашдир” байдаг. Манайхан энэхүү 110-р бүлгээс Түмэн шанъюй, Модун шанью-гийн домог болон Хүннүгийн аж байдлыг мэдэж авдаг. Ингээд л болоо. Гэтэл “Түүхэн тэмдэглэлийн” бусад олон бүлгүүдэд Хүннүгийн өмнөх (энэ нь маш чухал) болон Хүннүтэй холбоотой маш сонирхолтой олон баримт бий. Эхний удаад “Түүхэн тэмдэглэлийн” 81 дүгээр бүлэг буюу “Ли Мугийн амьдрал” гэсэн хэсгийг танилцуулъя:   

Read more of this post

НҮҮРСЧИН ТӨРИЙН ТЭНЭГЛЭЛ

Хятад 2023 оны 2-р сараас эхлэн нүүрсний импортоо багасгаж эхэлсэн “Bloomberg” мэдээлж байна. Ингээд 2025 оны эхний хагаст Хятадын гадаадаас авах нүүрсний хэмжээ 2024 оны мөн үеийнхээс 18%-иар унажээ. Хятадын нүүрсний импорт 18% унана гэдэг бол бодит хэмжээгээр маш их нүүрс юм…

Read more of this post

ТӨМӨР ЗАМЫН ГАЦААНЫ ЦААД УЧИР…

Саяхан Зам тээврийн сайд асан А.Гансүхийн “Төмөр замын хэрэг” ном гарчээ. Сэтгэлийнхээ гүнд Ц.Нямдорж, С.Баяр, Н.Алтанхуяг нарын номуудын нэг биз гэж бодсон хэдий ч иймэрхүү төрлийн ном олж унших нь судлаач хүний үүрэг юм. Ингээд “Төмөр замын хэрэг” номыг туйлын анхааралтай үзэж судласан зарим сэтгэгдэл, дүгнэлтээс товч өгүүлсү…

Read more of this post

ПАРЛАМЕНТААР ТОГЛОХУЙ…

Монголчууд анх удаа ардчилсан парламенттай боллоо гэж баярлаж байсан нь саяхан. Тэр цагаас хойш ардчилсан парламент нь яаж хувьсаж өөрчлөгдсөнийг мэдэх хүн үгүй шахам. Учир нь монголчууд парламентаа дүгнэхдээ УИХ-ын гишүүдээр буюу ЗГ-аар дүгнэдэг. Сайн муу янз бүрийн үнэлгээ өгдөг. Ингэж болно л доо. Гэхдээ парламентын хууль батлах үед асар их заль мэх гаргаж, хууль нь гууль болдог гэдгийг огт мэддэггүй, бас сонирхдоггүй. Үүнийг мэдвэл Таны парламентын тухай бодол өөрчлөгдөх нь гарцаагүй. Энэ тухай товч өгүүлсү…  

Read more of this post

ВАЛЮТААС МЕГА ТӨСӨЛ, ТЭГЭЭД ӨРСӨЛДӨӨН ТЭМЦЭЛ

ЗГ унав. Одоо манайхан дараагийн ЗГ, Ерөнхий сайд хэн байх бол гэсэн уламжлалт “бөхийн таавраа” дэвшүүлсээр. Уг нь ингэх хэрэггүй л дээ. Зүй нь өнөөгийн улс төр-эдийн засгийн байдал, түүний хүрсэн түвшин, хандлагад шинжилгээ хийх ёстой юм. Энэ утгаар үзвэл манай төр сульдаатай болж, төрийн удирдлагын чанар, үр дүн муудаж, гүнзгий хямралд орсон нь эргэлзээгүй. Энэ тухай товч өгүүлсү…

Read more of this post

А.БААТАРХУЯГ: ТӨР БА НАМ

Олигополь дэглэм буцан ирж байна уу ? Урьд өмнөх Засгийн газруудын туулсан гашуун түүх давтагдав уу ? Процедур нь л өөр байх, гэвч засаг унагах агаараараа нэгэн буй! Уг бай нь ХЗДХЯ байсан байж магадгүй…

Read more of this post