КОРОНАГИЙН ЦААДАХ ЭДИЙН ЗАСАГ БА УЛС ТӨР
2020/11/16 3 Comments
Коронавирусын цар тахлын тархалт дэлхийн эдийн засагт, түүний дотор Монголд нэн таагүй нөлөөлж, улмаар даяар том өөрчлөлтөд түлхэж байна. Цар тахал нь нэг талаас дэлхийн болон манай улс төр, эдийн засгийн төлөв байдалд асар хүчтэй нөлөөлөх бодит аюул занал, нөгөө талаас өөрчлөн шинэчлэх бодит дуудлага, маш хүнд сорилт мөн. Манай төр засгийн ч, ард түмний ч бүхий анхаарал коронавирустай тэмцэхэд чиглэж байна. Энэ нь түмэн зөв. Харин коронавирусын үеэр улс төр ярьж болохгүй, улс төр “зогсоно” гэж бодох нь үнэхээр тэнэг хэрэг болно. Яагаад гэвэл улс төр хэзээ ч “зогсдоггүй” юм. Тэгэхлээр монголын улс төр коронавирустай холбоотой буюу түүнийг тойрон явагдах нь мэдээж хэрэг. Энэ тухай ярих нь монгол судлаач миний үүрэг юм.
Read more of this post