А.Баатархуягийн “Төвдөд аялсан тэмдэглэл” хэмээх 5 цувралыг манайхан амтархан уншсан билээ. Дашрамд дурдахад А.Баатархуягийн эдгээр цуврал нийтлэл Баабарын “Түвдийн тэмдэглэл”-ээс их өөр, зохиогч өөрийн биеэр зорьж хийсэн учраас түүх, соёл, танин мэдэхүйн ихээхэн давуу талтайг сануулсу. А.Баатархуяг энэ тэмдэглэлийнхээ хамгийн сүүлчийн, гол хэсгийг нь Ганаа ахын блогт тавина гэж амласан билээ. Түүнээс хойш нэлээд хугацаа өнгөрч, уншигчид А.Баатархуягаас биш, надаас “Тэмдэглэл”-ийг үргэлжлэлийг шаардах болов. Гэтэл өчигдөр А.Баатархуяг амласнаа биелүүлж, “хамгийн сүүлчийн” гэх энэхүү бичвэрээ өгөв. Оюун сэтгэлгээний бяд зааж бичсэн гайхамшигтай ажил аж. Одоо уншигчид энэ яг болсон явдал уу ? гэж асууж шалгаах нь лавтай. А.Баатархуяг олон жил хүсэж мөрөөдсөн зорилгоо биелүүлж Төвдөд аялсан нь үнэн, бас айхтар сүрхий нэг ламтай уулзсан нь үнэн, мөн надад нэгэн өвөрмөц “юм” бэлэглэсэн нь үнэн. Үүнээс цааш бол зохиогч үнэний зарим хэсгийг уран сайхны сэтгэлгээгээр нуусан байж ч болох юм. Гэхдээ л би бүгдээрээ үнэн байгаасай гэж итгэхийг хүснэ… Read more of this post