НАНТА-ГИЙН МУЗЕЙ БА ЧИНГИС ХААН

Сүүлийн өдрүүдэд Францын нэгэн музейд Хятадын тавьсан шаардлагын тухай  шуугиж, манайхан их уурлаж байна. Эрхбиш судлаач ухаантай болохоороо эх мэдээг хайж шалгаж үзэв. Энэ талаар Нантагийн музейн албан ёсны сайт болон бусад олон мэдээллийн агентлагууд мэдээлжээ. Одоо энэ талаарх нэгэн мэдээллийг ямар ч нэмэр хачиргүй дамжуулъя:

Read more of this post

УЛС ОРНУУД ХҮҮХДИЙН МӨНГИЙГ ХЭРХЭН ОЛГОДОГ ВЭ ?

Манайхан үнэхээр эргүү болж гүйцэж. Энэ нь хүүхдийн мөнгөтэй хамгийн их холбогдоно. Хаанаас ч  юм “амьтны алаг үрсийг ялгахгүй” гэсэн хөгийн “зарчим” гаргаад ирж. Ийм хөгийн “зарчим” дэлхийд байдаггүй гэж хэлэнгүүт намайг хүүхэд ялгаварладаг, харгис хэрцгий, бараг алуурчин болгож хувирна. Олон улсын туршлага судалж үзээд тайлбарлаад хэлэхээр: ”Чи битгий хуц, өгч байгаа нь их юм” гэнэ. Мангуу мангуу гэхэд үүнээс илүү тэнэг байж боломжгүй. Үнэндээ бол хүүхдийн тэтгэмжийг бүх хүүхдэд тэгшитгэн олгох манайх шиг тэнэг систем дэлхийд ганц ч байхгүй. Энэ систем бол МАН, АН хоёр зөвхөн сонгуульд ялах гэхдээ бодож олсон, баян ядуугийн туйлыг гааруулагч хамгийн шударга бус систем болно. Манайхны олонхи ядуу зүдүү, мөнгө байхгүй зовж зүдэрч байгаагаа гайхана. Тэгсэн атлаа дарга баячуудын хүүхдэд татварын мөнгөө тэнцүү өгнө гэж “онолдож” зүтгэнэ. Иймээс хүүхдийн тэтгэмж олгодог олон улсын туршлагаас түүвэрлэн үзүүлж байна. Хэрэв одоо ойлгохгүй бол би хохь чинь , заяа чинь тэр гэж хариулах эрхтэйгээ үлдэнэ гэж бодож байна…

Read more of this post

ОРОСУУДЫН АЙМШИГТ ЗЭВСЭГ

Арван нэгдүгээр сарын 4 – ОХУ-ын сансрын цэргийн өдөр юм. 2018 онд В.Путин Холбооны хуралд илгээлт явуулахдаа хэд хэдэн шинэ гиперпуужин хийсэн тухайгаа зарлаж билээ. Түүний үзүүлсэн видео нь илтэд анимацийг санагдуулж байсан учраас “үзэл суртлын сүрдүүлэг биз” гэж бодоод нэг их үнэмшсэнгүй. Гэтэл одоо нөгөөхийг чинь АНУ болон дэлхийн цэргийнхэн яриад шуугиад эхлэв. В.Путин үнэн хэлжээ, үнэхээр оросууд аймшигтай зэвсэг бүтээж чаджээ. Шинэ аймшигт зэвсэг түрүүчээсээ армийн зэвсэглэлд орж, байнгын шинэ анги нэгтгэлүүд бий болсны дараа одооноос л зарим зүйл тодорхой болж байна. Цаана нь хэдэн аймшигт зэвсэг байгааг ёстой бүү мэд. Хэн ч бүх хөзрөө дэлгэдэггүй. Ингээд оросын шинэ гиперпуужингийн “Авангард” системийн талаар ил гарсан зарим мэдээллийг сонирхуулж байна…

Read more of this post

ХАРААЛ ИДСЭН ЗАМЫН ТҮГЖРЭЛ

Манайхан лавтайяа сүүлийн 10-аад хоног замын түгжрэлийг харааж байна. Улмаар төр засаг, УБ хотын захиргааг харааж эхлэв. Энэ нь ч түмэн зөв. Гэвч “хоосон загнаж” байхын оронд “юмтай загнавал” илүү дээр нь мэдээж. Оросоор бол “предмет”-тэй загнана гэсэн үг. Үүнд нэмэр болгох үүднээс замын түгжрэл, түүнийг арилгах арга замын тухай товч өгүүллийг википедиагаас авч шууд орчуулан Та бүхэнд толилуулж байна. “Үй түмэн” арга зам байдаг юм байна. Гэхдээ нэг хоёрхон арга хэмжээ авснаар түгжрэл арилахгүй юм байна гэдгийг би маш сайн ойлгож авав. Одоо энэ олон арга замаас аль нь илүү дээр, аль нь “шал дэмий” гэж ялгах, мөн аль аль аргыг хавсран хэрэглэвэл илүү үр дүнтэй болохыг сонгох л үлдэж байна. Хэдүүлээ хэрүүл уруулгүй сайхан хэлэлцэж болно гэж бодож байна…

Read more of this post

А.БААТАРХУЯГ: БИЧИГ БА МӨНГӨ !

Хятадын төрийн бодлого айхтар юм. 10 гаруй жилийн өмнө Өрөмчид очоод тод үсгээр гардаг, 40 гаруй мянган хувь хэвлэгддэг Шинжааны “Өдрийн сонин”-ыхонтой уулзаж билээ. Ерөнхий редактор (найруулагч гэнэ) нь Нацагдорж гэж торгууд хүн байсан. Гэрт нь очиж архи ууж, мах идэж, дуулж, хуучилсан.

Read more of this post

А.БААТАРХУЯГ: ӨТҮГЭНИЙ ӨВӨРТ -2

Гурван Хархорум…

Яагаад ч юм багадаа Өвөрхангайн төвийг Хархорин байх гэж боддогсон. Гэтэл Арвайхээр гэдэг адууны нэртэй хот байсан. Газар усны нэрийн домог их сонирхож уншина аа. Түүнд лав Арвагар хээр хэмээх алдартай хурдан хөлгийн түүхтэй холбогдож байсан.

Read more of this post

Г.УЯНГА: ТЭСЧ ҮЛДЭХҮЙ… /Дэргэдийн бурхан үнэгүй-2/

Коронагаас болж Америкт хөл хоригдсон найз эгчийн ярих нь: “Энэ америкууд чинь ямар арчаагүй сонин хүмүүс вэ? Ёстой гайхлаа. Нойлын цаасаа булаалдаж байна, амны хаалт худалдаж авах гэж алалцаж байна. Бид ч гэртээ хуучин футболкоороо маск оёод зүүчихсэн…”
Францад амьдардаг дүү минь бас л европчуудын тухайд гайхалтай нээлт хийжээ. Биднээс хувь илүү соёлт ертөнцийнх гэж бишрэн шүтдэг тэд мөн л амны хаалтгүйгээс баларч байна гэнэ. Дүү даавуугаар маск оёж 3 еврогоор зараад овоо мөнгөжсөн тухайгаа хөгжилдөн ярьж байна. Монгол хүнд асуудал хэзээ ч асуудал байсангүй.

Read more of this post

А.БААТАРХУЯГ: ӨТҮГЭНИЙ ӨВӨРТ…

Уг нь орчин цагийн хэлээр зүгээр л Өвөрхангайд! Худлаа чамирхаж л байхгүй юу даа, “хангай” гэдэг сайхан үгээ ч сайхан тайлбарлачихаж чадаагүй байж…

Read more of this post