УЛАМЖЛАЛТ ШАШНЫ ТУХАЙ ЭРЭГЦҮҮЛЭЛ

Сүүлийн үед шашны сэдэв монголчуудын анхааралд ороод байна. Шашныхан ч өөрсдөө шашны шинэчлэл ярих болов. Түүнчлэн улс төрийн болон нийгмийн амьдрал ч өөрөө шашны асуудлыг аяндаа дэвшүүлэн тавих болов. Энэ асуудлыг хөндөх бүрт түүх, соёл, үзэл санаа, уламжлал, ертөнцийг үзэх үзэл, улс төр, тэр ч байтугай хувь хүний итгэл үнэмшил зэрэг бүх асуудал хөндөгддөг учраас туйлын зовлонтой, бараг дуусашгүй маргаан тэмцэл болох. Read more of this post

ӨӨРИЙН АХ ДҮҮ МЭТ МОНГОЛД ТУСЛАХ БУЙ ЗА…

Барон Унгерн Монголд “тусгаар тогтнол” олгосон гэж сүүлийн үед их ярих. Би олон юм ярилгүй зүгээр л нэг архивын баримт танилцуулах гэсэн юм. Энэ бол Автономит Монгол улсаас Хятадын Да Жунтанд өргөсөн бичиг байгаа юм. Энэ бичигт Нийслэл Хүрээг Барон Унгерн эзэлснийг тайлбарлаж, Хятадын талаар баримтлах байр сууриа Автономит Монгол Улсын Засгийн Газар илэрхийлсэн албан бичиг юм. Бароны “мэдлийн” Засгийн газрын бичиг гэсэн ч болно байх. Сонирхол татах хэсгийг тод хараар тэмдэглэв. Их чухал баримт байгаа юм… Read more of this post

ДОЛЛАР НОЁН БОЛСОН ТУХАЙ

Дэлхийн санхүүгийн холбогдолтой асуудал хөндөх бүрт долларын сэдэв хөндөгдөх. Зарим уншигчдад би долларын тухай бичнэ гэж амласан юм. Тэгээд л амлалтаа биелүүлж байна… Read more of this post

НИЙГМИЙН ИДЭВХИ БА МОНГОЛ

Нийгмийн идэвхи бол нийгмийн суурь ойлголтын нэг юм. Идэвхи нь ардчиллын тулгуур ойлголтод багтдаг бөгөөд голдуу оролцоо гэж томъёолох. Үүнийг монголоор “идэвхи оролцоо” гэж буулгахгүй бол болдоггүй юм. Аль ч үеийн аль ч нийгэм хүмүүсийнхээ идэвхи, итгэл үнэмшлийн төлөө зүтгэдэг, үүнийг цаг ямагт анхаардаг. Манайхан шиг амин хувиа хичээ, хар амиа бодоцгоо гэж уриалдаг ямар ч нийгэм, төр засаг энэ дэлхийд байхгүй. Ингээд нийгмийн идэвхийн тухай маш товч өгүүлье. Харин дэлгэрэнгүйг их олон жил анхааран судлах ёстой болно байх… Read more of this post

АНХНЫ “ГАДААД” БИЧИГ

Энэ удаа нэгэн чухал түүхэн баримтыг бяцхан тайлбартайгаар толилуулж байна. Энэ бол 1911 онд Монголын хаад ноёдоос Оросын цагаан хаанд хандан тусламж гуйсан бичиг юм. Манай анхны гадаад жинтэй баримт бичиг, үндэсний сэргэн мандалтын эхлэлийг тавьсан нэн чухал баримт. Read more of this post

ҮНДЭСНИЙ БААТРАА ИНГЭЖ БҮТЭЭДЭГ

Эргүү тэнэг нь дэндсэн монголын “шинэ” түүхчид болон түүх сонирхогчдод үндэсний түүх бичлэг гэж юу байдгийг ойлгуулах үнэн тамтай ажил юм. Монголоос жишээ авахаар солиороод, мэдэмхийрээд болохгүй бол гадаадаас жишээ авна. Энэ удаад Оросоос жишээ авав. Дараа нь бусад олон улсаас жишээ авах болно. Ингээд энэ жишээ Монгол үндэсний түүх бичлэгийн агуулга ямар байх ёстойг ойлготол чинь үргэлжилнэ. Яахаараа ийм мунхаг харанхуй, дээрээс нь эргүү муйхар үхэр шиг зүтгэдэг байна аа, өнөөгийн “нэн шинэ түүхчид”… Read more of this post

ХЯТАДАД БОЛСОН ЯВДАЛ

Манайхан XIX-XX зууны зааг үеийн үйл явдлыг олон талаас нь бичсэн боловч Хятадын “өнцгөөс” бичсэн нь нэн ховор. Алдар түүхч Л.Жамсран л бага зэрэг хөндсөн санагдана. Асуудлыг Хятад “өнцгөөс” харах нь шинжлэх ухааны үүднээс заавал хийх ёстойгоос гадна их сонирхолтой байдаг юм. Ингээд нэгэн бяцхан оролдлого хийгээд үзэж болох л доо… Read more of this post

ХҮРЭЭГ ЭЗЛЭХҮЙ…

ХХ зууны эхэнд Нийслэл Хүрээг эзэлсэн хийгээд чөлөөлсөн асуудал Монголын түүхийн хамгийн эмзэг асуудал юм. Түүхчид Монголын тусгаар тогтнол хэд хэдэн удаа алдагдаад хэд хэдэн удаа олдсон мэт ярих. Манайд олон талаас нь ярьсан боловч “хятадын талаас” анхаарсан нь бараг үгүй. Манай нэрт түүхч Жамсран бага зэрэг өгүүлсэн. Монгол Манж Чин гүрний хараат байсан учраас энэ талаас нь авч үзэж болохгүй юу… Read more of this post