1729 ОНЫ БОГД ТОДРУУЛСАН ЁСЛОЛ ХИЙГЭЭД НААДАМ
2025/10/01 1 Comment
Монголын түүхийн эртний сурвалж унших санаатай нетээр тэнэж явтал санамсаргүй нэгэн чухал баримт олов. Энэ нь 1729 онд Монголд Богдоо тодруулж залсан хийгээд түүнд зориулсан наадмын тухай тэмдэглэл юм. Гарчиг нь: “1729 оны 6-р сарын 22-ноос 7-р сарын 12-ны хооронд Эльбина голын эрэг дээрх Урга хотод Монголчуудын хамгийн нэр хүндтэй шүтээн Хутагтыг дахин залах (хувилах) үеэр хийсэн зан үйлийн товч тайлбар” гэжээ. Энэ тэмдэглэл оросын сүм хийдийн “месяцослов” гэгдэх календарь-номд орж, улмаар Санкт-Петербургийн түүхийн эмхтгэлд багтжээ. Зохиогч байхгүй, гэхдээ тэр монголыг тун муу мэддэг атлаа туйлын гярхай ажигч хүн байжээ. Бодвол худалдаачин бололтой. Зохиогч ёслолын зарим хэсэг, газар усны болон хүний нэрийг орос дуудлагаараа дураараа бичсэнийг тэр чигээр нь үлдээв. 1729 оны эрийн гурван наадмыг ийм дэлгэрэнгүй өгүүлсэн тэмдэглэл маш ховор, бараг ганцхан гэж бодно. Дашрамд 1700-аад оны орос тэмдэглэлийг орчуулах гэж шар махтайгаа хатсанаа зориуд дурдаж байна.
Read more of this post