Бээжингийн өвлийн Олимпийн тоглолт тун удахгүй 2022.02.04-20-нд болно.
Бээжингийн төвд: нээлт, уран гулгалт, шорт-трек, хоккей, керлинг, тэшүүрийн тэмцээнүүд, Бээжингээс баруун хойно орших Яньзин дүүрэгт уулын цана, бобслей, чарга, скелетонын тэмцээнүүд, Чанзякоу хотод уулын цана, трамплины харайлт, биатлон, фристайл, сноубордын тэмцээнүүд тус тус болох аж.
Нээлт мэдээж хэрэг “Шувууны үүр”-т болох ба энэ нь 91 мянган хүний багтаамжтай. Сониноос Олимпийн нээлт хятадын Цагаан сартай давхцаж байгаа. Зохион байгуулагчид Цагаан сар, Олимпийн элелентүүдийг нэгтгэсэн өвөрмөц баяр болгохоор бэлтгэж байгаа гэнэ.
Олимпийн бэлэгдэл нь Бин Дунь Дунь нэртэй панда байх бөгөөд энэ нь сансрын маягийн хувцастай.
Ингээд хүн төрөлхтний нэгэн сайхан баяр цэнгэл, бид бүхний шохоорхон үздэг гайхамшигт тоглолтын бүх зүйл бэлэн болжээ…
Read more of this post