ГАДААДАД МӨНГӨ УГААХ МОНГОЛ БҮДҮҮВЧ: № 2

Одоо 2 дахь хэсгийг сонирхоно уу… Read more of this post

ГАДААДАД МӨНГӨ УГААХ МОНГОЛ БҮДҮҮВЧ: № 1

Хэдхэн цагийн өмнө УИХ-ын гишүүн Г.Уянга Хэвлэлийн Бага хурал хийж үлэмж ноцтой мэдээлэл дэлгэв. Түүнд болон бусад хүмүүст албаны шугамаар мэдээлэл хүрсэн гэж би ойлгож байна. Харин надад бол яг энэ мэдээлэл өөр шугамаар ирээд байсан юм. Бодвол зохиогчид нь намайг монголын олон нийтэд хүргээсэй гэж хүссэн буй за… Read more of this post

ХАОС ХИЙГЭЭД УЛС МӨХӨӨХ ТЕХНОЛОГИ

Өмнөх өгүүлэл “Сионы мэргэдийн сургааль” номноос авсан эд. Үүнийг яахав, дээр үеийн “хоцрогдсон юм” гэж үзье, хамаа алга. Тэгвэл орчин үеийн онол номноос үзсэн ч бас л адилхан. Би орчин үеийн “онолыг” ийн ойлгуулах оролдлого маш эртнээс олон удаа хийж ирсэн. Монголын сэхээтэн нэрт мулгуунууд тухай бүр үл тоох буюу бөөрөлхөн над руу дайрах. Тэгээд нийгэм нь ор тас мартах. Үр дүн нь ердөө л энэ…Жишээлбэл, энэ өгүүллийг бичсэний төлөө намайг золтой л “бариад идчих” шахаж билээ. Манай монголчууд юмыг “их хожуу ойлгодог” гэж би олон удаа хэлж байсан. 2011 оны 3 дугаар сарын 20-нд бичсэн энэ өгүүллийг одоо л жинхэнэ унших цаг гэж би бодож байна. Гэхдээ өнөөдөрт тохируулан ганц нэгхэн өгүүлбэр нэмэв. Хэр их өөрчлөлт орсныг энэхүү гарчиг, он сар, өдрөөр хайгаад харьцуулаад үзэх боломжтой. Миний блогт өмнөх өгүүлэл нь байж л байгаа. Яагаад ингээд байна гэхээр би “өдөр болгон” үзэл бодлоо өөрчлөөд, дахин дахин хувираад байдаг хүн биш гэдгээ нотлох гэсэн юм. Одоо бол монголын “сэхээтэн нэртүүд” арай ахиад “бариад идчихгүй” биз гэж найдана… Read more of this post

ҮҮНИЙГ УНШИЖ БАЙСАН ХҮН БАЙНА УУ, ЯМАР НОМ БЭ ?

Монгол хэлнээ нэлээн эрт орчуулагдаж чамгүй дуулиан дэгдээж байсан нэгэн номыг дахин сануулахыг хүсч байна. Манайхан “заншил ёсоороо” нэг хэсэг баахан шуугиж байснаа бас л “заншил ёсоороо” тэр дор нь мартчихсан юмдаг. Иймээс тэрхүү номын хэсгээс дахин сануулахын хамтад зарим хэсгийн дор өөрийн тайлбарыг тод хараар оруулав. Хэн нэг нь номын нэрийг тааж, улмаар бүгдээрээ дахин уншина гэдэгт найдаж байна. Миний зүгээс нэмсэн хассан зүйлгүй гэдгээ дурдаж байна… Read more of this post

МОНГОЛ ДАХЬ АМЕРИКИЙН “ЗӨӨЛӨН ХҮЧ”

Сүүлийн үед нетээр над руу зохион байгуулалттай дайрах боллоо гэж би хэд хэдэн удаа мэдэгдсэн. Яагаад ? Яагаад гэвэл надад тодорхой мэдээлэл байсан учраас, мөн би мэдээлэл хайж, боловсруулалт хийн шаргуу ажиллаж байсан учраас новшнууд аргаа бараад тэгж байгаа юм. Тэгээд би хариуг нь өгнө гэж амласан. Одоо судалж шинжилж олсон баримт мэдээлэл, мөн аналитик дүгнэлтийнхээ эхний зарим хэсгээс олон түмэндээ толилуулах цаг боллоо гэж үзэж байна. Зөвхөн эхний хэсэг гэдгийг би онцлон дурдаж байна. Би ямар “байлдаж” үзээгүй биш, “бүх сумаараа дуустал галладаг” аймхай шинэ цэрэг байгаа биш…
Тэгээд ч улс төрөөр оролдохын тулд тэрнийхээ мөн чанар, цаад учир шалтгааныг олох хэрэгтэй, үүний тулд сайтар шинжлэн судлах хэрэгтэй, гарцаагүй баримт факт гаргаж нотлох хэрэгтэй гэдэг судлаачийн зарчмыг би яс баримталдаг. Би энийгээ л хийж байна. Энд өгүүлснийг хэн бүхэн өөрөө нетээс шалгаад үзэж боломжтой нэн тодорхой баримт буй. Дээр нь миний аналитик үнэлэлт дүгнэлт хосолсон энэ өгүүллийг толилуулж байна…
Read more of this post

“АЛХАМ Ч УХАРЧ БОЛОХГҮЙ” БУЮУ ТУШААЛ № 227.

Та бүхэнд Сталины алдарт, бас аймшигт № 227 тушаалыг бүрэн эхээр нь танилцуулж байна. Энэ тушаалыг “Алхам ч ухарч болохгүй” гэж нэрлэдэг. Энэ тушаал хүнд ширүүн Сталинградын тулалдаан, Кавказын байлдааны өмнөхөн гарсан юм. Сталин энд ард түмнээсээ юу ч нуугаагүй зөвхөн нүцгэн үнэнийг хэлсэн юм. Ийм учраас энэ тушаалыг арми, ард түмэн сэтгэл зүрхээрээ хүлээж авсан гэдэг. Эндээс Улаан Арми ухралтаас давшилтад, улмаар ялалтад хүрсэн буухиа эхэлсэн гэж түүхчид нэгэн дуугаар дүгнэдэг. Дашрамд дурдахад энэ нь ялалтыг зөгнөсөн мэт уг тушаал дотор байгаа. Энэ тушаалын ёс суртахууны асуудал одоо ч гэсэн их маргаан дагуулдаг болохоор манайд социализмын үед ч орчуулж байгаагүй болов уу. Одоо манай залуус үүнийг заавал мэдэх ёстой гэж бодож байна. Энэ тушаалын үг үсэг бүрээс дайны дарь утаа, энэрэл байхгүй хатуу ширүүн одоо ч гэсэн илт үнэртэнэ. Ямар ч гэсэн ялалтыг ямар их үнэ цэнээр олдгийг мэдэрч болно. Магадгүй ингэж байж ялалт байгуулдаг байж ч магадгүй. Учир нь хүний толгой илж, өрөвдөж, гуйж байгаад ялдаг дайн гэж ганц ч байхгүй л дээ… Read more of this post

КАТЮША ХИЙГЭЭД ЭХ ОРОН-ЭХИЙН ТУХАЙ

Агуу их Ялалтын ой болоход ердөө л 40 гаруйхан хоног үлджээ. Агуу Их Ялалтыг ойртуулахад асар их үүрэг гүйцэтгэсэн нэгэн шидэт дууны тухай өгүүлэх гэсэн юм. Энэ бол Та бидний сайн мэдэх “Катюша” юм… Read more of this post

ҮНДЭСТНЭЭ АВАРСАН САНХҮҮЧИД

2013 оны 10 дугаар сарын 02-нд “Дефольт гэж ийм байдаг” өгүүлэл бичсэн чинь над руу тал талаас дайраад алангаа алдаж билээ. Тэр ч байтугай гүүгл хайлтын системээс арилгачихсан гээд бодчих. Ийм “монгол аргаар” дефольтоос сэргийлчихдэг бол сайхан л байна. Гэхдээ миний ganaa.mn блогоос арилгаж чадахгүй л дээ. Одоо энэ тэнэг шааруудыг тэрэн шигээ дайрахыг нь хармаар л байна. Одоо бол би герман, орос хоёр санхүүчийн тухай өгүүлнэ. Эдгээр нь хоорондоо үл авцалдах огт өөр системийн төлөөлөгчид ч гэсэн улс үндэстнээ аврах гэж гавъяа байгуулсан суут хүмүүс юм. Яагаад тэдний тухай өгүүлэх болсон нь манай эдийн засгийн үхээнц байдалтай холбоотой нь мэдээж хэрэг… Read more of this post