Г.УЯНГА: МОНГОЛЫН АРДЧИЛАЛ ҮЛЭМЖИЙН ИХ ГАЖУУДАЛД ОРСОН.
2015/05/28 9 Comments
Энэ илтгэлийг УИХ-ын гишүүн Г.Уянгын 2013 онд Улаанбаатар хотноо болсон Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн VII бага хуралд тавьсан билээ. Үүнээс өмнө Монгол Улс болон монголын бүх улс төрчид монголд ардчилал их сайхан, амжилттай хөгжиж байгаа тухай олон улсад танилцуулдаг байв. Мөн манайд жаахан мөнгө нэмж өгвөл, ахиад хэдэн төсөл хэрэгжүүлчихвэл монголын ардчилал бүр ч сайхан хөгжинө гэж цаг ямагт нотолж олон улсыг хууран мэхэлж ирсэн юм. Харин Г.Уянга анх удаагаа монголын ардчилал системийн гүн гүнзгий хямралд орсныг олон улсын түвшинд гарган тавьж, үүнийгээ нотолсон бөгөөд олон улсын байгууллагуудын монголд явуулж буй зарим алдаатай үйл ажиллагааг мөн л анх удаагаа зоримог шүүмжилж чадсан юм. Тэр ч байтугай Г.Уянга: “Хэрэв Монголын ардчилал нуралтад орвол дэлхийн ардчилалд хүнд цохилт болох нь бас ямар ч эргэлзээгүй” гэдгийг олон улсын байгууллагууд болон “ардчиллын багш” нарт нүүрэн дээр нь сануулан хэлж чадсан юм. Энэ үгийн учир утгыг ойрын жилүүдэд дэлхийд ч, монголд ч ойлгох нь эргэлзээгүй… Read more of this post