Ц.ЭЛБЭГДОРЖИЙН ҮЙЛИЙН ҮР
2016/12/18 12 Comments
Саяхан буюу 2016 оны 11 дүгээр сарын 22-нд ТТЭНН-ын дарга Г.Уянга “Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг огцруулах үндэслэлүүд”-ийг зарлав. Төр засаг улс төрийн нэн чухал ач холбогдол, үр дагавар бүхий энэ баримт бичгийг олон нийтэд тараахгүй байх бүх талын арга хэмжээ авахын зэрэгцээ ихэнхидээ таг дуугай байж, хааяа хэн ч үл мэдэх нусан буунуудаар сулхан эсэргүүцэл үзүүлж байна. Хаашаа ч хөдлөх аргагүй бодит баримтын өөдөөс таг чиг болох нь Ц.Элбэгдоржийн шалгарсан арга юм. Учир нь Монголын ард түмэн амархан мартдаг гэдгийг тэр дэндүү сайн мэддэг юм. Үнэн хэрэг дээрээ ТТЭНН-ын гаргасан улс төрийн үндэслэлүүд олон жилийн судалгаанд тулгуурласан, сайтар судалсан, хор уршиг нь тов тодорхой хаашаа ч бултан газаргүй, хөдөлшгүй үндэслэлүүд юм. Үүнийг эсвэл таг дуугай байх, эсвэл “ердийн зүйл” гэж тайлбарлах аргаар үгүйсгэх ямар ч боломжгүй. Read more of this post