СИСТЕМИЙН ҮЕ ЗАЛГАМЖЛАЛ

УИХ-ын сонгуулиас Ерөнхийлөгчийн сонгуулийн хоорондын нэг жилийн хугацаа бол цаг ямагт хатуу ширүүн “дайны үе” байсаар ирсэн. Нэг онцлог нь УИХ-ын сонгуулиас өмнө ч, дараа нь ч манай эдийн засаг бүрэн сүйрч, монголын төр бүрэн дампуурсан гэдэг нь хэн бүхэнд илэрхий байсан. Иймээс УИХ-ын сонгуулийн дараа манай гадаад дотоодод юу болсон, яг одоо юу болж байгааг дүгнэх шаардлагатай. Read more of this post

А.БААТАРХУЯГ: БҮРХЭГ ТЭНГЭР

Ерөнхийлөгчийн сонгууль дөхсөөр… Харин аль намаас хэн нэр дэвших нь өнөөг болтол тодорхой бус. Уг нь өдийд эрх баригч нам хүнээ тодруулчихмаар авч мөн л тодорхойгүй хэвээр. Энэ юу болоод байна аа? Хар пиар бол эхэлчихсэн, Ерөнхийлөгчийн сонгуульд дэвшиж магадгүй гэсэн улстөрч бүрийг “снайперууд” сонор сэрэмжтэй нь аргагүй нүхлэж байна. Read more of this post

ГАНЦ БҮСГҮЙН ЭСРЭГ ЗАРЛАСАН ЭРХ БАРИГЧДЫН ДАЙН

Улс төрчдийн хамгийн итгэлт “бууны нохой” Дээд Шүүх нэг муу шоронгийн луйварчны удаа дараагийн хүсэлтийг биелүүлж, ТТЭНН-ын дарга Г.Уянгыг “хөөж”, нөгөө муу шоронгийн луйварчнаа даргаар нь тавив. Монголын бүх улс төрийн намын бүх дарга нарыг заавал, албатай мэт шоронтой холбоотой хүмүүсээр тавих гэсэн адгийн бодлого хэрэгжиж байна. Энэ явдал маш эртнээс эхтэй юм. Монголын олигархууд, МАНАН-гийхан, Дээд Шүүх болон хууль хүчний байгууллагууд ганц бүсгүйд дайн зарлаад тун их удаж байна. Энэ тухай үнэн түүхийг өгүүлэх нь судлаач миний үүрэг юм. Read more of this post

ХЭРЭВ ТОМЧУУД УХААНАА ОЛОХГҮЙ БОЛ…

Монголын улс төр ажин түжин. “Дээрээ” нам гүм, дороо “бага” зэрэг шуугиж байна. Хэрэв дээрээ нам гүм бол ямар нэг далд хуйвалдаан болж байна гэсэн үг гэдгийг би олон удаа дурдаж байсан. Товчхондоо бол манай улс төрчид Ерөнхийлөгчийн сонгуульд бэлтгэж байна. Гэтэл сонгуулиас давсан олон асуудал Монголын нийгэмд үүсчээ. Энэ тухай товч анализаа өгүүлсү. Read more of this post

А.БААТАРХУЯГ: ДАХИН ХУВЬСГАЛЫН БОСГОН ДЭЭР…

Хэрэв энэ зунаас “Үндсэн хууль”-ийг өөрчлөх үйл явц эхлээд он дамнавал, Ерөнхийлөгчийн сонгууль санаанд оромгүй байдлаар будилбал, 1990 оны хувьсгалын сценари давтагдвал, онц байдал тогтоовол, газар хөдөлбөл эсбөгөөс одоогоор хамгийн боломжит томъёоллоор “Өнгөгүй хувьсгал” өрнөвөл огт санамсаргүй зүйл лавтайяа биш. Read more of this post

МОНГОЛЫН “СҮҮЛЧИЙН АРДЧИЛАГЧ”

Сүүлийн үед улс төрийн хүрээнд “таг чиг” байна. Ерөнхийлөгчийн сонгуульд хаяанд ирсэн байхад “таг чиг” болно гэдэг хөшигний араар ямар нэг юм болж байна гэсэн хэрэг. Манай гадаад орчинд ч гэсэн асар их өөрчлөлт гарч байна. Энэ тухай өгүүлсү… Read more of this post

А.БААТАРХУЯГ: МОНГОЛЧУУД БА ЧОНО

Монголчууд бол цэрэг гэдэг үнэн. Нурхач “Үүл нэгдвэл бороо, монгол нэгдвэл цэрэг” гэсэн нь дайснаа маш зөв тодорхойлсон хэрэг.
Тэгвэл асуулт? Цэрэг гэж хэн бэ? Цэрэг бол тушаалыг үг дуугүй биелүүлдэг, сахилгажсан, амиа өөрөө гамнадаг зохион байгуулалтын нэгж. Давш гэвэл давших ёстой үхлээс айхгүй байх ёстой, ухар гэвэл бас ухрах ёстой дэмий баатарлаж “гай”, “гарз” нэмэх хэрэггүй. Аль алийг зөрчвөл ганцхан “үхэл” гэдэг шийтгэлтэй. Энэ шинжээрээ “хүн биш”.
Read more of this post

Г.УЯНГА: Ц.ЭЛБЭГДОРЖ, С.БАЯР, С.БАЯРЦОГТ НАРЫН АВИЛГАЧДЫГ ҮЗҮҮЛЭН БОЛГОХ ХЭРЭГТЭЙ…

ТТЭНН-ын дарга Г.Уянгын шинэ ярилцлагыг толилуулж байна. Read more of this post