Монголчуудын толгой олон жил эргэсэн дээрээ сүүлийн үед бүр мангуу болж гүйцэв. Яасан гэхээр ҮХНӨ, ард нийтийн санал асуулга, сонгууль гэсэн гурван “том юм” давхцсаны учир. Урд өмнө нь сонгууль гэсэн ганцхан “юм”-тай ноцолдож, маанагтаж маанагтаж нэг юм сонгохчоо аяддаг байсан бол одоо түүнтэй эн зэрэгцэх ҮХНӨ, ард нийтийн санал асуулга гэсэн өөр хоёр “том юм” гараад ирэхээр арга ч үгүй биз. Энэ “гурван том” асуудлыг дэс дараалуулах, эрэмбэлэх гэхээр толгой нь хүрэхгүй хурнийгаад сууж байтал УИХ-ыг тараах, сонгууль наашлуулах асуудал гарч ирээд монголчуудын “толгой хагарах” дээрээ тулав. Яахав дуугай суултай нь биш, ҮХНӨ-өөр “онол ном” ярьж, цэцэрхэж байх нь хамаагүй таатай бөгөөд өлзийтэй.
Ингэж онолдож, цэцэрхэж, тэнэгтэж байх хооронд цаана чинь “шал өөр юм” явж, Та нарыг “нэгмөсөн хөнтрөх” гээд байна. Энэ тухай хийсэн товч өгүүлсү… Read more of this post