Олон жилийн өмнө уншиж мэдээд хав даран нууж байсан нэгэн аймшигт зүй тогтлыг одоо гэв гэнэт нийтлэхээр зориглов. Энэ бол ямар нэг зөгнөл биш, мөн зарлиг лүндэн биш, бас прогноз биш, харин түүхэн хөгжлийн шинжлэх ухааны зүй тогтлыг гаргах анхны оролдлогын нэг юм. Дэлхийн улс үндэстний уналт сүйрлийн талаар олон хүн судалжээ. Эдний дотроос Хаант Оросын угсаатны зүйч, Оросын Газар зүйн нийгэмлэгийн гишүүн, түүхч В.Мошков их ялгарна. Түүнийг “Оросын Нострадамус” гэж нэрлэх нь ч бий. Тэрбээр: “Хүний үүсэл, түүний дахин төрөх, доройтох шинэ онол” гэсэн 2 боть суут бүтээл (1907-1910) туурвижээ. Энэ бүтээл Оросын Газар зүйн Нийгэмлэгийн бага алтан медаль хүртжээ. В.Мошков эл бүтээлдээ бүхий л төр улс, ард түмний мандал, бадрал, уналт нуралтын 400 жилийн үечлэл хийсэн юм. Энэ том номыг ч манайхан бараг уншихгүй байх. Бараг 100-аад жилийн өмнө гаргасан анхны оролдлого учраас алдаж эндсэн, өнөө үед тохирох тохирохгүй зүйл бишгүй бий. Гэхдээ л түүний өгүүлсэн төр улс, үндэстэн доройтон сүйрэх шинжүүдийг тодорхойлон бичсэн хэсэг манай өнөө үетэй олон талаар яв цав тохирдог нь гайхалтай. Иймээс Ю.Мошковын номоос улс гүрэн, үндэстэн доройтон сүйрэх шинжүүдийг ялган авч орчуулж байна. Яагаад олон жил хав дарж байгаад чухам одоо нийтэлж байгаагийн хариулт бараг ойлгомжтой гэж санана…
Read more of this post