ТҮҮХЭН ИХ ХУРАЛ  УУ, ТҮҮХЭН ЭГЗЭГ ҮҮ ?

МАН-ын ХХХ Их Хурал болов. Хүмүүс сайн муу, сайхан муухайгаар янз бүрээр дүгнэж байна. Энэ ч аргагүй биз. Гэхдээ өөрөө болж, юунаас ч үл хамааран хэрэгждэг үйл явдал гэж байдаггүй. Иймээс яг Их Хурлаас гадна түүнийг нөхцөлдүүлсэн нөхцөл, орчинг шинжилбэл сая бүрэн шинжилгээ болно. Энэ тухай товч өгүүлье…

Read more of this post

СЭРГЭЛЭН ХҮҮХЭД ХОЁР ЭЭЖИЙН МӨӨМ ХӨХДӨГ

Сүүлийн үед юм болгон дээр монголчууд бид “хамааралд орсон байна”, “хамаарлаас гарах ёстой” гэсэн уриа лоозон дэлгэрсэн ба хэний гэж асуувал Орос, Хятадын хамаарал гэж нүүр бардам, “агуу их эх оронч” царайлан хариулах болов. Энэхүү хамаарал гэдэг нь ямар утгатай вэ ?, түүнийг ямар үед яаж хэрэглэх ёстой вэ ? гэдгийг бодсон хүн нэг ч байхгүй. Гэхдээ одоо манайхны хэрэглэж буй утга нь бөөн тэнэглэл, сэтгэл хөдлөлөөс өөр юу ч байхгүй. Иймээс “хамаарал”, “хамаарлаас гарах” гэдгийг товч тайлбарлахаар шийдэв…

Read more of this post

МОД ТАРИХ УЧИРТАЙ…

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 1 тэрбум мод тарих амлалт олон улсад өгсний дараа Монголд мод тарих хөдөлгөөн өрнөв. Үүнтэй холбогдон дэмжсэн, шоолсон үг яриа тасрахаа байв. Гэхдээ мод тарих гэдгийг манайхан нэн хялбар ойлгож буй тул өөрт олдсон зарим мэдээллээ нэгтгэн дүгнэж, бүтэн зураглал гаргахыг хичээв.

Read more of this post

ГАДААДЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ: МӨРӨӨДӨЛ, ТЭНЭГЛЭЛ, ШУНАЛ

Монголд гадаадын хөрөнгө оруулалт хэрэгтэй, хэрэггүй тухай маргаан дахин дэгдэв. Маргаан ч яахав, байдаг л зүйл, харин энэ нь ямар ч бодлогогүй, ямар ч шийдэлгүй 30 жил хий хоосон маргаж байгаад гол асуудал байгаа юм. Энэ тухай товч өгүүлсү…

Read more of this post

ХЯТАДЫН НИЙГМИЙН ШИНЭ ЗАГВАР

Манайхан нэг бол Хятадыг учир зүггүй хоосон хараана, нэг бол аймаар хурдан хөгжиж байгааг магтана. Харин Хятадыг судлах гэсэн хамгийн чухал гол зүйлийг монголчууд ор тас мартсан. Нэгэнт судалж чадахгүй бол хоосон хараах, хий магтах хоёр угаасаа утгагүй. Манайхаас бусад бүх орон Хятадыг судалж байна. Хятадад нийгмийн асар их өөрчлөлт хийж, цоо шинэ нийгэм байгуулж байна. Энэ нь капитализм ч биш, мөн социализм ч биш, зүгээр л “цоо шинэ” нийгэм бололтой. Саяхан ОХУ-ын Олон улсын Улс төр, Эдийн засгийн Стратегийн Хүрээлэнгийн сайтад Хятадын талаар томоохон аналитик материал нийтэлжээ. (https://russtrat.ru/reports/10-oktyabrya-2021-0010-6533?utm_source=finobzor.ru) Уг материал их том учраас түүнээс “хятадын шинэ загварын” тухай тун өчүүхэн хэсгийг таслан авч орчуулж байна. Ямар ч гэсэн монголчууд бидний санаж сэрэхэд тун хэрэгтэй гэж бодож байна.

Read more of this post

АМЖВАЛ ҮҮНИЙГ ХИЙ, ХИЙХГҮЙ БОЛ ХАМТДАА НУРЦГАА…

Монголын улс төр Олимпийн дараанаас сар гаруй “тэг зогсолт” хийж байснаа одоо л нэг юм хөдөлж эхлэв. Энэ нь УИХ-ын намрын чуулганд дарамт үзүүлэх, УИХ-ын нөхөн сонгуульд нөлөөлөх гэсэн оролдлогоос гадна ҮХНӨ-т зохицуулан төрийг “өөрчлөн тохинуулах” ерөнхий стратегийн биелэл юм. Эдүгээ нөхцөл байдал улам хурцдаж байна. Би энэ 8-р сарын 16-нд “МАН доторхи “иргэний дайны эхлэл” өгүүлэл бичсэний төлөө Тагнуул магнуулд байцаагдаж сүйд болсон маань саяхан. Эдүгээ тэр “иргэний дайн” чинь эхэлж байна. Одоо би монголын “яруу алдарт” тагнуулынханд иргэний дайнтай холбогдуулж хэн хэнийг байцаахыг нь заагаад  өгсөн ч чадна...

Read more of this post

МАН ДОТОРХИ “ИРГЭНИЙ ДАЙНЫ” ЭХЛЭЛ…

Манайхан сонгуульдаж, наадамдаж, амарч, олимпдож, корона тарааж тарааж одоо л нэг ухаан орох шинжтэй. Энэ зун Улаанбаатараас зориудын зохион байгуулалттай гэмээр корона вирусын цар тахлыг аймгуудад “нэгдсэн журмаар” тараав. Одоо аймгууд нь бүсийн наадам хийж, коронаг сумдуудад тарааж эхлэв. Манай баагийнууд улс орны улс төр, эдийн засгийн төлөв байдлыг бай гэхэд хадлан тэжээл, намрын ажил, ургац хураалтыг бол ёстой түй ч сонирхохгүй байна. Тэрний оронд аймгуудын наадамд хэн түрүүлж, үзүүрлэснийг сонирхох нь хамаагүй дээр. Харин “энэ зун төр засагт ямар өөрчлөлт гарсан бэ ?” гэж асуувал хариулах хүн нэг олон гарахгүй.

Энэ хооронд Монголын нам төрийн шинж чанарт асар их өөрчлөлт гарч, улс төрийн талбай цоо шинэ хэлбэрт оров. Системийн нуралтын шинжүүд ил тод болж, МАН иргэний дайны байдалд оров. Ямар ч гэсэн ганц нэг аналитик өгүүлэл бичвэл эл асуудлыг эрхбиш анхаарах болов уу гэж санана…

Read more of this post

НААДАМ ТОЙРСОН ХЭРҮҮЛ ХИЙГЭЭД ТҮҮНИЙ УЧИР

Энэ жилийн наадам шиг хэрүүл хэл амтай наадам 100 жилийн түүхэнд гарсангүй. Үүнд бодитой бөгөөд бодит бус олон шалтгаан байсан, мөн маш их нөлөөлсөн. Уг нь Ардын хувьсгалын 100 жилийн ойг хамгийн өргөн дэлгэр тэмдэглэх нь монголчууд бидний заавал гүйцэтгэх ёстой үүрэг юм. Гэтэл бөөн хэрүүл шүүмж болон өнгөрч байна. Үүнд ямар нэг зүй тогтол, хандлага байгаа юу ? Мэдээж байгаа. Энэ талаар товч эрэгцүүлэл өгүүлэх гэсэн юм.

Read more of this post