Н.К.РЕРИХ. ТУЯАРАН БУЙ ШАМБАЛ

Энэ удаад Н.К.Рерихийн 1928 онд бичсэн нэгэн алдарт өгүүллийг орчуулан хүргэж байна. Түүний энэ болон бусад олон бүтээл, мөн Түвд болон Манжуурт явуулсан экспедицийг тойрсон их маргаан одоо болтол намжаагүй байна. Зарим нь зохиолчийн хийсвэрлэл гэнэ, зарим нь үнэхээр Шамбалыг хайсан гэнэ, зарим нь улс төрийн зорилготой байсан гэхчлэн. Ямар ч гэсэн Н.К.Рерих Буддын гүн ухаан, Шамбалын талаар ихээхэн мэдлэгтэй байсан нь тодорхой байна. Гэхдээ энэ өгүүллийг тэрбээр европчуудад зориулж бичсэн нь тодорхой юм. Чингэхдээ нэгэн эрдэмт ламтай хийсэн ярианы хэлбэрээр дүрслэн бичсэн юм. Олон хүн энэ яриа үнэхээр болсон гэдэгт итгэдэг. Харин Шамбалыг бол монгол хүн болгон мэдэх, үгүй ядахдаа сонссон байдаг билээ. Орос нэр томъёог монгол руу буцааж орчуулахад олон хэлний нэр томъёо, дуудлага холилдсон ихээхэн бэрхшээл учирч чамгүй олон алдаа мадаг гаргасан буй за. Энэ бол миний мэдлэгийн түвшинд хүчрэх ажил биш боловч ямар ч гэсэн агуу их хүний бүтээлийн гол санааг ч болов уншигчиддаа хүргэхийг хичээлээ. Энэ дашрамд хэлэхэд намайг Шамбалыг хайгаад хадуураад явчихсан гэж бүү ойлгоорой. Би хийдэг ажлаа хийж, судлах юмаа судалж л байгаа… Read more of this post

ШИНЖЛЭХ УХААНЫ ХУВЬСАЛ: МЭДЛЭГЭЭС ОЙЛГОЛТОД, БОДИТ БАЙДЛЫН СОНГОДОГ МЭДЛЭГЭЭС ХОЖМЫН СОНГОДОГ БУС ОЙЛГОЛТОД

Шинжлэх ухаан гээч юм бараагүй хол хөгжөөд явчихжээ. Зарим нь шинжлэх ухаан “зогсчихсон”, “мухардчихсан” гэж дүгнэх. Бидний мэдэх уламжлалт шинжлэх ухааны салбарууд цоо шинэ төлөв байдалд орж, эдүгээ шинэ зүйлийг олон шинжлэх ухаан хавсарч, нийлж байж хийх болжээ. Цоо шинэ “багц” шинжлэх ухаан үүсч байгаа олон шинж илт байна. Түүний тэргүүн эгнээнд нь яваад байхгүй юмаа гэхэд ядахдаа бараагий нь алдчихгүй явбал зүгээр юмсан гэж бодоод энэ өгүүллийг аль зун орчуулсан юм. Улс төр, эдийн засаг, ашигт малтмал гэж байхад юуны чинь шинжлэх ухаан гэж хэлэх хүн байвал Та бид “тулга тойрсон яриа”-наас заавал холдож сэтгэлгээгээ шинэчлэх ёстой гэж би хэлэх байна. Үүнтэй төстэй, нэгтгэн дүгнэсэн бүтээл үй олон буй ч энэ өгүүлэл шиг товч бөгөөд ойлгомжтой өгүүлсэн нь тун цөөхөн. Харин зохиогч нь орос хүн учраас бараг л хамаг юмыг оросууд нээчихсэн мэт хандсан тал буй. Гэхдээ тэрийг нь хаячихсан нь дээр л дээ…
Зарим хүнд энэ нь их хүнд, амьдралаас хэт хол мэт санагдаж магадгүй. Эсвэл хадуураад шашин, шинжлэх ухаан хоёрыг шууд л хөзөр шиг хольчихож хараахан болохгүй байх. Бид сэтгэлгээгээ илүү өндөр түвшинд гаргаж, энэ бүхнийг ойлгож, ойлгохыг оролдож байж л ирээдүйгээ бүтээж чадна. Шинжлэх ухааныг үүнээс илүү хялбарчлах боломж огт үгүй байх…Бид хэдий болтол хуучнаараа явах гэж ?!
Read more of this post

РОБЕРТ ДАЛЬ. ИРГЭНИЙ МЭДЛИЙН ТУЛГАМДСАН АСУУДЛУУД

Нэлээн эрт 2004 оны сүүлээр алдарт Роберт Далийн өөрийнх нь зөвшөөрсний дагуу түүний “Ардчиллын тухай” хэмээх номыг найз Ч.Энхбатынхаа хамт орчуулж, “Зориг сан”-гийн шугамаар үнэгүй тарааж билээ. Энэ бэсрэг ном олон залуу хүний ширээний ном болсонд би одоо ч гэсэн сэтгэл хангалуун явдаг юм. Юм нэг хэвэндээ байдаггүй болохоор Р.Далийн нэгэн чухал өгүүллийг орчуулан хүргэж байна. Яагаад гэвэл манай өнөөгийн олон зөрчилт асуудлыг ойлгоход онолын энэ өгүүлэл ихээхэн тус болно гэдэгт найдаж байна. Бидний “тулга тойрсон хэрүүл”, мухардлаас гарах цорын ганц арга бол шинжлэх ухаанд түшиглэх явдал. Ингэх цаг нь нэгэнт болсон. Магадгүй энэ нь манай ядмаг ардчиллыг “засахад” тус болох ч юм бил үү. Гэм нь нэлээн том юм, гэхдээ муухан номноос нэг их дутахгүй л байх. Read more of this post

Ж.СОРОС. ХЯМРАЛЫН ЭСРЭГ ДАЯАР БОДЛОГО: ШИНЭ МӨНГӨ БҮТЭЭХҮЙ

Aмерикийн миллиардер Та бидний сайн мэдэх Жорж Сорос одоо болж буй дэлхийн эдийн засгийн даяар хямралыг дэлхийн хамтын нийгэмлэгийн хувьд учруулах гамшгаар нь ЗХУ задарсантай зүйрлэж, хямрал “ёроолдоо хүрэх” хараахан болоогүй, ойрын үед хүрэх нь юу л бол хэмээн мэдэгдсэн тухай Рейтерс агентлаг мэдээлсэн байна. Энэ сарын 20 –нд Колумбийн Их Сургуульд дэлхийн эдийн засгийн шилдэг экспертүүд цугласан эрдэм шинжилгээний хурал дээр Сорос АНУ-ын их хямралын (депресс) үед ч гэсэн санхүүгийн нөхцөл байдал өнөөгийнх шиг муу байгаагүй гэж мэдэгджээ. Соросын хэлж байгаагаар Lehman Brothers банк дампуурснаар дэлхийн санхүүгийн систем задарсан бөгөөд одоо “амьсгалын аппарат”-д орчихоод байгаа аж. Үүнээс хэдхэн хоногийн өмнө Сорос нэг чухал өгүүлэл бичсэн бөгөөд үүнийг элдэв тайлбаргүй орчуулах нь дээр гэж би үзлээ. Мэргэжлийн хүн биш учраас зарим нэр томъёог буруу ойлгосон байвал уучилна биз ээ. Харин ноён Соросын өмнөөс намайг битгий загнаад байгаарай гэж хүсч байна.                                        Read more of this post

Л.Н.Гумилев. Үйл явдлын гарваль

Гумилевын бас нэгэн өгүүллийг орчуулснаа Танд толилуулж байна. Read more of this post

Лев Николаевич Гумилев. Их талын хүмүүс ба байгал

Монголчууд бид түүхээ огт өөрөөр үзэх цаг болж байна. Гадаад эрдэмтдийн олонхи нь монголчуудыг хамгийн “зэрлэг”, “хоцрогдсон” гэж үздэг үзэл одоо ч гэсэн амь бөхтэй байдаг юм. Гэхдээ этнологийн шинжлэх ухааныг үндэслэгч Л.Н.Гумилев бол энэ тогтсон үзлийг сөрөн зогссон эр зоригтон билээ. Түүний бичсэн нэгэн чухал өгүүллийг Та бүхэнд орчуулан толилуулж байна. Энэ өгүүлэлд Та бүхний үзэл бодолтой таарах, бас үл таарах зүйл гарах нь мэдээж бөгөөд энэ тохиолдолд Та өөрөө цааш нь эрэгцүүлэн бодох эрхтэй шүү дээ. Оросын Саша Желязняковын өгүүллийг орчуулж баахан загнууллаа. За, Оросоос болдоггүй юм бол Баруунаас орчуулъя гээд Самуюэль Хантингтон, Питирим Сорокин нарыг  орчуулсан чинь бас л баахан загналаа. Эд чинь бараг л дэлхийн №1 хүмүүс шүү дээ. Баярлалаа гэсэн үг ганцыг ч сонссонгүй. Дэлхийн том эрдэмтдийн өмнөөс дандаа загнуулаад байх хүсэл надад даан ч алга. Орчуулахгүй болохоор  “Нууц Товчоо”-оос нэг их хэтрэхгүй  юм байна ш дээ, манай зарим сэхээтнүүд… Read more of this post

М.Д.Каратеев. ОРОС БА ТАТААРУУД

Энэ өгүүлллийг би аль 1999 онд орчуулж тухайн үед өөрийн эрхлэн гаргаж байсан “Манай Монгол” сэтгүүлд хэвлүүлж байсан юм. Энэ өгүүлэл Орос болон бусад аль ч том улсуудад Монголыг жинхэнэ мөн чанараар нь авч үзэх гэсэн олон эрдэмтэн байдгийг тод харуулах юм. Ер нь нийгэм, улс төр судлая гэвэл түүхийн арга зүйн мэдлэгээ зайлшгүй дээшлүүлэх шаардлага гардаг юм. Би залуучууддаа хэрэг болох ном зохиолуудыг аль болохоор орчуулахыг байнга хичээдэг юм. Үнэнээ хэлэхэд орчуулга хийгээд байх зав чөлөө муутай ч гэсэн ойрын үед хэд хэдэн чухал “бэлэг” барина аа. Та нарыг шимтэн уншина гэдэгт найдаж байна. Read more of this post

САША ЖЕЛЕЗНЯКОВ. Дэлхийн соёл иргэншлийн сонгодог болон орчин үеийн бүдүүвчүүд дэх Монгол орон.

Оросын Шинжлэх ухааны академийн Дорно дахины хүрээлэн

А. С. Железняков

Сүүлийн жилүүдэд Монголын түүх, эрт дээр үеэс энд амьдарч ирсэн ард түмнүүдийн соёлын өв, зан заншил, хэлэнд зориулсан шинжлэх ухааны утга зохиол эрчимтэй өсч байна. Нэгэн томоохон хотоос ч бага хүн амтай энэхүү орны түүхийг дэлхийн шинжлэх ухаан сонирхож байгаа нь хэмжээ далайцаараа2 зүйрлэшгүй их бөгөөд энэ нь олон учир шалтгаантай холбоотой. Read more of this post