ХЯТАДЫН ХӨДӨӨ АЖ АХУЙН КАЛЕНДАРЬ

Хятадад үндсэн календариас гадна хөдөө аж ахуйн календарь байдаг юм байна. Хятадууд тариаланч хүмүүс учраас энэ календариа газар тариалангийн ажлын үечлэлд тохируулж хийсэн нь лавтай. Нөгөө талаас газар зүйн ялгаанаас болоод манайд таарах эсэхийг би хэлж мэдэхгүй. Тайлбар нь маш их учраас арга буюу үлдээв. Тэнд “сонин юм” маш их байна лээ.  Ямар ч гэсэн манай хөдөө аж ахуйн хүмүүст хэрэг болно гэж үзээд үндсэн ангиллыг нь үзүүлэв…

Хавар. Эхлэл (孟春)

1. “Хаврын эхэн” 立春 (Ли Чунь, lìchūn), 2-р сарын 4-5.

2. “Борооны ус” 雨水 (Юйшуй, yǔshuǐ), 2-р сарын 19-20.

Хавар. Дунд. (仲春)

3. “Шавьж сэрэх” 惊蛰 (Цзинчжэ, jīngzhé), 3-р сарын 5-6.

4. “Хаврын өдөр шөнө тэнцэх” 春分 (Чуньфэнь, chūnfēn), 3-р сарын 20-21.

Хаврын сүүл. (季春)

5. “Цэлмэг өдрүүд” 清明 (Цинмин, qīngmíng), 4-р сарын 4-5.

6. “Талхны бороо” 穀雨(Гуюй, gǔyǔ), 4-р сарын 20-21.

Зун. Эхэн. (孟夏)

7. “Зуны эхэн” 立夏(Лися, lìxià), 5-р сарын 5-6.

8. “Бага элбэг” 小滿(Сяомань, xiǎomǎn ), 5-р сарын 21-22.

Зун. Дунд (仲夏)

9. “Талх түрүүлэх” ”芒种 (Манчжун, mángzhòng), 6-р сарын 5-6.

10. “Зуны туйл” 夏至 (Сячжи, xiàzhì), 6-р сарын 21-22.

Зун.  Сүүл. (季夏)

11. “Бага халуун” 小暑 (Сяошу, xiǎoshǔ), 7-р сарын 7-8.

12. “Их халуун” 大暑 (Дашу, dàshǔ), 7-р сарын 23-24.

Намар. Эхэн. (孟秋)

13. “Намрын эхэн” 立秋(Лицу, lìqiū), 7-9 августа

14. “Халуун буух” 处暑(Чушу, chǔshǔ), 8-р сарын 23-24.

Намар. Дунд. (仲秋)

15. “Цагаан шүүдэр” 白露(Байлу, báilù), 9-р сарын 7-9.

16. “Намрын өдөр шөнө тэнцэх” 秋分(Цюфэнь, qiūfēn), 9-р сарын 22-24.

Намар. Сүүл. (季秋)

17. “Хүйтэн шүүдэр” 寒露(Ханьлу, hánlù), 10-р сарын 8-9.

18. “Хяруу унах” 霜降(Шуанцзян, shuāngjiàng), 10-р сарын 23-24.

Өвөл. Эхэн. (孟冬)

19. “Өвлийн эхэн” 立冬(Лидун, lìdōng), 10-р сарын 7-8.

20. “Бага цас” 小雪(Сяосюэ, xiǎoxuě), 11-р сарын 22-23.

Өвөл. Дунд (仲冬)

21. “Их цас” 大雪 (Дасюэ, dàxuě), 12-р сарын 7-8.

22. “Өвлийн туйл” 冬至(Дунчжи, dōngzhì), 12-р сарын 21-22.

Өвөл. Сүүл. (季冬)

23. “Бага хүйтэн” 小寒(Сяохань, xiǎohán), 1-р сарын 5-6.

24. “Их хүйтэн” 大寒(Дахань, dàhán), 1-р сарын 20-21.

Судлаач Х.Д.Ганхуяг.

2025 оны 09 дүгээр сарын 11.

Unknown's avatarAbout Ганаа
СУДЛААЧ ДАШЗЭВЭГИЙН ГАНХУЯГ 1954 онд Налайх хотод төрсөн. 1962 – 1972 онд Налайхын дунд сургууль, 1972 – 1977 онд МУИС –ийн Инженер – эдийн засгийн сургууль, 1987 – 1990 онд Болгар Улсын Нийгмийн Ухаан, Нийгмийн Процессын Удирдлагын Академи төгссөн. Нийгмийн Ухааны Институтэд эрдэм шинжилгээний ажилтан, УИХ-ын дэргэдэх Судалгааны Төвийн захирал, УИХ болон ЕТГ–т улс төрийн зөвлөх, референтын ажил хийж байсан. 1996 -1998 онд МАХН-ын Удирдах Зөвлөлийн гишүүн байснаа өргөдлөө өгч сайн дураараа огцорсон. Төр засгийн болон намын удирдагчдын талаар шүүмжлэлт өгүүлэл бичсэний учир ажлаас 5 удаа халагдсан. Мөн энэ шалтгааны улмаас 2004 онд МАХН-аас хөөгдсөн. Монгол Банкнаас их хэмжээний мөнгө алга болсон асуудлыг тэргүүн хатагтай О.Цолмонтой холбон бичсэний учир Монгол Банкны Ерөнхийлөгч асан О.Чулуунбатыг гүтгэсэн хэргээр 2006 онд шүүхээр шийтгүүлсэн. Олон улсын болон үндэсний хэмжээний олон судалгаанд удирдагч, үндэсний зөвлөх, багийн гишүүнээр ажиллаж байсан. Одоо чөлөөт судалгаа, системийн анализ эрхэлдэг. Эхнэр, хүү, охин нарын хамт амьдардаг.

Leave a comment

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.