УЛАМЖЛАЛТ БА ЭВДЭН БУСНИУЛАГЧ ҮНЭТ ЗҮЙЛСИЙН ТУХАЙД

Манайхан “уламжлалт үнэт зүйлсээ хамгаалъя” гэж их орилох боловч уламжлал, уламжлалт үнэт зүйлсийн талаар анхан шатны ч ойлголт байдаггүй. Иймээс бид уламжлалт үнэт зүйлсээ орчин үеийн тодорхойлолт, шинжлэх ухааны категори болгон томъёолох ёстой. Уламжлалт үнэт зүйлсийн зэрэгцээгээр эвдэн буснуиулагч үзэл суртал манайд их буй. Үүнийг ч гэсэн шинжлэх ухааны үүднээс тов тодорхой томъёолох ёстой. Үүнд тус болох үүднээс зөвхөн тодорхойлолт маягаар эерэг, сөрөг үнэт зүйлсийг томъёолж байна. Энэ бол “хоосон онол” биш, харин бидний мэдлэгийг цэгцлэх, тодорхой болгох практик ач холбогдолтой юм.

Уламжлалт үнэт зүйлс гэдэг бол: үеэс үед дамжиж ирсэн, монголын нийт иргэдийн ижилсэл хийгээд улс орны соёлын нэгдмэл орон зайн суурийг бүрдүүлдэг, иргэдийн эв нэгдлийг бэхжүүлдэг, монголчуудын оюун санаа, түүх, соёлын хөгжилд өвөрмөц, бие даасан байдлаар илэрдэг манай иргэдийн ертөнцийг үзэх үзлийг төлөвшүүлдэг ёс суртахууны баримжаа юм.          

Уламжлалт үнэт зүйлст : амь нас, нэр төр, хүний эрх болон эрх чөлөө, эх оронч үзэл, иргэнлэг ёс, Эх Орондоо үйлчлэх, түүний хувь заяаны төлөө хариуцлага хүлээх, ёс суртахууны өндөр эрмэлзэл, бат бөх гэр бүл, бүтээлч хөдөлмөр, оюун санааг материаллаг зүйлсээс илүүд үзэх, энэрэнгүй үзэл, нинжин сэтгэл,  шударга ёс_ хамтач үзэл, харилцан туслалцах, түүхэн ой санамж, үе үеийн залгамж холбоо, ард түмэн, үндэстэн, ястан, угсаатны эв нэгдэл зэрэг багтдаг.   

Сүүлийн үед монголын ард түмэнд харш, монголын нийгмийг эвдэн бусниулагч харин үзэл санаа, үнэт зүйлсийг хүчээр нэвтрүүлж байна.

Эвдэн бусниулагч үзэл сурталд:

  • Аминч үзэл, дураараа дургих, ёс суртахуунгүй байдлыг дэвэргэх;
  • Эх оронч үзлийн төгс эрхэмлэл, Эх орондоо үйлчлэх, амьдралаа жам ёсоор үргэлжлүүлэх, бат бөх гэр бүл, гэрлэлт, олон хүүхэдтэй байх, бүтээлч хөдөлмөр, дэлхийн түүх соёлын хөгжилд монголчуудын оруулсан эерэг хувь нэмэр зэрэг үнэт зүйлсийг үгүйсгэх;  
  • Уламжлалт бус бэлгийн харилцааг сурталчлах замаар монголчуудын уламжлалт гэр бүлийг сүйрүүлэх зэрэг орно.

Эвдэн бусниулагч үзэл суртал дэлгэрснээр дараах эрсдэл үүсдэг:

1. Нийгэм өөрөө сүйрэх нөхцлүүд бүрдэж, гэр бүл, нөхөрсөг хийгээд нийгмийн бусад холбоо, харилцаа суларна   

2. Нийгмийн нийгэм-соёлын ялгарал хүчтэй бол нийгмийн нөхөрлөлийн үүрэг суларч, бүтээлч хөдөлмөр хийгээд харилцан туслалцах үзэл санааг үнэгүйднэ.   

3. Хүмүүсийн ёс суртахууны эрүүл байдалд хохирол учруулж, хүний нэр төр, хүний амьдралын үнэ цэнийг үгүйсгэсэн төсөөллийг нийгэмд тулгана. 

4. Нийгмийн эсрэг зан үйл нэвтэрч, ёс суртахуунгүй амьдрах ёс дэлгэрч, дураар дургих, хүчирхийлэх явдал газар авч, архи, хар тамхины хэрэглээ өснө.  

5. Оюун санаа-ёс суртахууныг үл хайхрах дүлий дүмбэ нийгэм үүснэ.  

6. Түүхэн үнэнийг гуйвуулж, түүхэн ой санамжийг эвдэн сүйтгэнэ.

7. Монголын бие даасан ахуйг үгүйсгэж, иргэний ижилсэл хийгээд үндэсний эв нэгдлийг сулруулж, үндэстэн хоорондын болон шашин хоорондын мөргөлдөөн үүсэх нөхцөл бүрдүүлнэ.    

8. Эх Орондоо үйлчлэх үзэл санааг гутааж, цэргийн болон төрийн албанд сөргөөр хандах явдлыг өөгшүүлнэ. 

Судлаач Х.Д.Ганхуяг.

2024 оны 08 дугаар сарын 18.

Unknown's avatarAbout Ганаа
СУДЛААЧ ДАШЗЭВЭГИЙН ГАНХУЯГ 1954 онд Налайх хотод төрсөн. 1962 – 1972 онд Налайхын дунд сургууль, 1972 – 1977 онд МУИС –ийн Инженер – эдийн засгийн сургууль, 1987 – 1990 онд Болгар Улсын Нийгмийн Ухаан, Нийгмийн Процессын Удирдлагын Академи төгссөн. Нийгмийн Ухааны Институтэд эрдэм шинжилгээний ажилтан, УИХ-ын дэргэдэх Судалгааны Төвийн захирал, УИХ болон ЕТГ–т улс төрийн зөвлөх, референтын ажил хийж байсан. 1996 -1998 онд МАХН-ын Удирдах Зөвлөлийн гишүүн байснаа өргөдлөө өгч сайн дураараа огцорсон. Төр засгийн болон намын удирдагчдын талаар шүүмжлэлт өгүүлэл бичсэний учир ажлаас 5 удаа халагдсан. Мөн энэ шалтгааны улмаас 2004 онд МАХН-аас хөөгдсөн. Монгол Банкнаас их хэмжээний мөнгө алга болсон асуудлыг тэргүүн хатагтай О.Цолмонтой холбон бичсэний учир Монгол Банкны Ерөнхийлөгч асан О.Чулуунбатыг гүтгэсэн хэргээр 2006 онд шүүхээр шийтгүүлсэн. Олон улсын болон үндэсний хэмжээний олон судалгаанд удирдагч, үндэсний зөвлөх, багийн гишүүнээр ажиллаж байсан. Одоо чөлөөт судалгаа, системийн анализ эрхэлдэг. Эхнэр, хүү, охин нарын хамт амьдардаг.

One Response to УЛАМЖЛАЛТ БА ЭВДЭН БУСНИУЛАГЧ ҮНЭТ ЗҮЙЛСИЙН ТУХАЙД

  1. Unknown's avatar Anonymous says:

    Асуулт. Өнгөрсөн хугацаанд та Баабар-н хэлж ярьж бсн зарим нэг зүйлд шүүмжлэлтэй хандан, тодорхой эсрэг байр суурь илэрхийлж бсн тохиолдолууд цөөнгүй бий. Харин Баабар гуай тэр болгон дээр юу ч хэлэхгүй гүлдийчээд бгаам шиг санагддаг. Тэрээр ямар1 эсрэг аргумент, хэлэх үггүй болчихоор тэгж бн уу, эсвэл бардам зан-даа баригдаад албаар үл тоосон дүр эсгэдэг-н болуу. Ер нь түүний хариу үйлдэл чухам ямар байдлаар, яаж, хэзээ илэрдэг вэ. Зөвхөн урдах ажилаа л хийдэг, ямарч зүйлд реакцладаггүй, онцгой тэвчээртэй, супер “гэгээрчихсэн” хүн гэж бодохгүй л бн, кк. Надад нэг таамаглал бдг-н

Leave a comment

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.