Манай уншигчид надаас саяын сонгуулийн тухай асуух гэж сонирхож байгааг би сайн мэдэж байна. Гэхдээ шууд хэлэхэд би зодолдож, заваарч, хөл толгойгоо алдсан хүмүүсийн тэнэг үйлдлийг тайлбарлаад байх хүсэл үнэхээр алга байна. Одоо бид оюун сэтгэлгээний арай дээд түвшинд сэтгэж, дүгнэлт хийх ёстой. Би шинжлэх ухааны хүн учраас системийн дүгнэлт хийхийг хүсч байна. Энэ өгүүллийг би Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойн өдрүүдэд Н.Энхбаярын гэргийг гүтгэсэн хэргээр шүүхээр шийтгүүлснийхээ маргааш нь бичсэн юм. Хэрэв ухаардаг сэхээрдэг төртэйсэн бол хямралаас гарах, үндэстнээ аврах гарцыг олоход хувь нэмрээ оруулмаар л байх юм. Бид энэ адгийн системийг заавал өөрчлөх ёстой гэдэг дүгнэлтэд Таныг хүрнэ гэж найдаж байна. Харин гарц, арга зам бол цаг ямагт байдаг л юм. Read more of this post