НАМ НАМАЙГ МЭДЭХ ҮҮ, БИ НАМЫГ МЭДЭХ ҮҮ ?

Нам намайг мэднэ

Социализмын үед ихэнхи хүмүүс нам намайг мэднэ хэмээн үнэн сэтгэлээсээ бодож үйлддэг байлаа. Нэг үзэл суртал, хэт төвлөрсөн удирдлага, хатуу чанд хяналтын дор байсан саяхны малчин хүмүүс тэгэхээс өөр арга зам байгаагүй байх. МАХН дандаа эвдлэн сүйтгэгч байгаагүй, харин бүтээн байгуулагч нам байсан бөгөөд үүнийг манай орны нийгмийн дэвшлийн түүх гэрчилнэ. Read more of this post

ШИНЭ ЗУУНЫ УЛААН ХАМГААЛАГЧИД

У.Хүрэлсүх, Ц.Чимэдцэрэн, Д.Энхтуяа гэдэг сайхан залуучууд шоронд оров. Өмнөхөн нь Ц.Бадраа, Д.Түмэнгэрэл нар амь үрэгдсэн билээ. Мөн ХЗХ-ны олон залуу, зарим нь гэр бүлтэйгээ шоронд сууж байна. Би эдгээр залуусын ихэнхийнх нь буруу хэрэг, гэм зэмийг ил далдгүй сайн мэднэ. Зөвхөн залуучууд банк ухдаг, хулгай хийдэг, авилга авдаг болчихоогүй байлтай. Энэ бол 1960-аад онд залуучуудыг хөөргөж “соёлын хувьсгал” гэгчийг хийлгэчихээд хэсэг хугацааны дараа бүгдийг нь золигт гаргаж хятадын ард түмний бүхэл бүтэн үеийн амьдралаар тоглосон Мао-гийн туршилттай утга нэг юм аа. Залуучуудыг зольж байгаа муу ёр шүглэсэн адгийн новшнуудыг зайлуулаагүй цагт энэ бузар явдал цаашид ч үргэлжилнэ гэдгийг би сайн мэдэж байна. Дээр хэлсэн муу ёр гэдэг бол мухар сүсгийн эртний үг биш, орчин үеийн шинжлэх ухаанд ч антисистем гэсэн сөрөг ойлголт байдаг юм. Тэгээд залуучуудыг золих антисистем яаж хөгждөг талаар яг нэг жилийн өмнө бичсэн өгүүллээ дахин нийтэлж байна. Залуучууд минь ухаараач, болгоомжтой байгаач дээ. Read more of this post

ЗАЛУУСЫН АМЬ НАСААР ТОГЛОДОГ БОЛЖЭЭ, ЭНЭ ЛУЙВАРЧИД…

Ц.Түмэнгэрэлийг Монголын төр цаазаар аваачив. Санхүүгийн Зохицуулах Хорооны дарга Д.Бадраагийн амь насыг бүрэлгэсний учраас тэр. Одоо У.Хүрэлсүх шоронд орох гэж байна. Энэ бол нам, банк, ХЗХ, АСЗХ зэрэг байгууллагуудаар дамжсан улс төрийн зэрлэг өрсөлдөөний бодит үр дүн мөн. Залуучуудаар могой бариулж, туг тахидаг энэ харгис явдлын “хэргийн эзэн, хэнгэргийн дохиурууд” зүв зүгээр сууж байгааг би л лав тэвчиж чадахгүй. Ингээд 2006 оны 6 дугаар сард бичсэн өгүүллээ дахин нийтлэхийн хамт нам, нам дагасан бохир бүлэглэлийг удирддаг луйварчдаас холхон бай, эсвэл тэднийг түлхэн унага гэж Монголын залуучуудад мянга дахин захиж байна. Энэ өгүүллээс Та бүхэн олон зүйлийг ухаарна гэдэгт итгэж байна. Read more of this post

НИХТ БИДНИЙГ ИНГЭЖ ТӨЛӨӨЛДӨГ

НИТХ өнөөдөр улс төрийн хэрүүлийн талбар болж байна. Ингэхэд ер нь НИТХ гэж бидний эрх ашгийг хамгаалах, биднийг төлөөлөх байгууллага ер нь юу хийдэг газар байна аа гэж хүн болгон сонирхох нь лавтай. Энэ тухай өгүүлсү.
Гэхдээ дор өгүүлэх зүйлс бол ердөө л НИТХ-аас 2007 онд гаргасан тогтоолоос түүвэрлэж авсан жагсаалт бөгөөд нэмсэн, хассан зүйл огт үгүй гэдгийг учирлаж байна. Энд ямар ч тайлбар шаардлагагүй бөгөөд өмчийн холбогдолтой асуудлуудыг бид жичид нь нарийвчлан судалж байна.
Read more of this post

ТӨР ШАШИН ХОЁР ХОЛИЛДООД ИРЭХИЙН ЦАГТ…

Хүн төрөлхтөн дундад зууны бурангуй үеэс сугаран гарсан үндсэн нөхцлийн нэг нь төрийг шашнаас, сүм хийдийг сургуулиас тусгаарласан явдал гэж дэлхий дахинаа хүлээн зөвшөөрдөг. Харин Монголын Ерөнхийлөгч Н.Энхбаяр XXI зуунд төр, шашныг нийлүүлэх шинэ “онол” гаргаж, түүнийгээ Цагаан сарын өмнөхөн Бурхны шашны тэргүүнүүдэд танилцуулав. Энэ тухай өгүүлсү. Read more of this post

СОНГУУЛЬ БОЛГОН ЛУЙВРААР ЭХЛЭХ ЁСТОЙ ЮУ ?

Сүүлийн хэдэн өдөр ТВ – 9, Үндэсний Пи-Ар, Face PR зэрэг байгууллагууд “Next – 76” улс төрчийг шалгаруулна гэж зарлах болов. Тэгээд “түмэн олны саналаар шигшигдэн сонгогдсон” улс төрчдөд “ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЭХ ЁСЛОЛ” үзүүлэх юм гэнээ. Олон түмний сонголтод тус дөхөм болох ариун мэт харагдах энэ рекламын цаана ямар аймшгийн хорлогчинтой зүйл байдаг талаар өгүүлсү. Read more of this post

Оюуны хулгайгаа болиоч ээ…

Саяхан би “Сонгуулийн дараа Та нар яахийм ” өгүүлэл бичиж байнгын холбоо харилцаатай “Цахим өртөө” зэрэг хэдхэн сайт, бас “Дээдсийн хүрээлэн” сонинд өгсөн юм. Гэтэл сонин бараг гарч амжаагүй байхад оюуны өмчийн хулгайгаараа алдартай sonin.mn болон olloo.mn сайтууд аваад нийтэлчихжээ. Ингээд миний бичсэн зүйлсийг энэ сайтуудын зөвшөөрөлгүйгээр хуулбарлах эрхгүй, миний юм тэдний өмч болон хувирч байна. Энэ явдал удаа дараа гарсан учраас би арга буюу олон нийтэд мэдэгдэж байна. Read more of this post

АВИЛГАЛЫН ЗАГАЛМАЙЛСАН ЭЦЭГ Н.ЭНХБАЯР

Я. Цэвэл гуайн толийг сөхье. Авилга – ёсон бусаар шунаж авсан эд юм, авилгалах – 1. эдэд шунах, ёсон бус аргаар юмыг олзолж авах. 2. Хээл хахууль авах. Авилгач, авилгалдаг хүн гэсэн тайлбарыг бичгийн их хүн хийжээ. Хуулийн эмхтгэл сөхье. Авилгалын тухай ойлголт. Авилгал гэж эрх бүхий этгээд хээл хахууль авах, хувьдаа материаллаг болон бусад ашиг хонжоо олох зорилгоор албан тушаалын байдал, боломжоо ашиглах, ийнхүү ашиглуулахаар түүнд шан харамж буюу хөнгөлөлт, давуу талыг хувь хүн хуулийн этгээдүүдээс олгох явдлыг ойлгоно гэж тайлбарлажээ. Read more of this post