БУДДЫН КОСМОЛОГИЙН ТУХАЙ ТОВЧХОН…

Саяхан би: “шашин шинжлэх ухааны нээлт хийдэггүй” гээд хэлчихсэн чинь монголын шашны фанатикуудад “алуулангаа алдав”. Сүүлдээ асуудал космологийн буюу огторгуй ертөнцийн бүтцийн асуудал руу хүрэв. Иймээс би “өөрийгөө хамгаалахын” тулд Буддын шарын шашинд сансар огторгуйг хэрхэн тайлбарладаг тухай шашны космологийн сургаалийг маш товч өгүүлэхээр шийдэв. Энд би ямар ч тайлбар хийгээгүй, шашныг магтаагүй, мөн муулаагүй. Зүгээр л шашны номлолд ингэж тайлбарладаг гэдгийг маш товч үзүүлэв. Үүнийг бүх хүмүүс, ялангуяа шашны фанатикууд уншаасай гэж хүсч байна…       

   

Read more of this post

“МОСКВА СЛЕЗАМ НЕ ВЕРИТ” ЯАЖ ҮҮССЭН БЭ ?

Манайхан Оросын “Амьдрал нулимсанд дургүй” киног сайн мэднэ. Маш олон үзсэн, одоо ч таашаадаг хүн Монголд олон бий. Харин энэ киноны орос нэр нь “Москва слезам не верит” юм. Шууд үгчлэн монголчилбол “Москва нулимсанд итгэдэггүй” болно. Энэ бол оросын зүйр үг. Хаанаас үүссэн юм бол ? Би энэ тухай өмнө нь огт бодож байсангүй. Харин саяхан санамсаргүй байж байгаад үүслийг нь олж мэдэв. Үүнийгээ шууд орчуулан хүргэж байна…

Read more of this post

КОРОНА ВИРУСТЭЙ ТЭМЦЭХ ТУСЛАМЖ

Дэлхий дахинд корона вирусын цар тахал дэлгэрсэн хүнд үед ихэнхи улс орнууд иргэддээ тусламж үзүүлж байна. Хэлбэр, хэмжээ нь янз бүр байна. Саяхан “Turan Times” сэтгүүл зарим улс орнууд хүн амдаа үзүүлж буй тэтгэмж, тусламжийн талаар харьцуулан бичсэний товч агуулгыг орчуулан хүргэж байна. Санаа авах зүйл маш их байна…  

Read more of this post

СТИВ БЛАНК: ИРЭЭДҮЙН ТЕХНОЛОГИЙН ХУВЬСГАЛЫН 7 ЗАРЧИМ

Биднийг тулга тойрсон хэрүүл хийж ухнатаж байх хооронд дэлхий дахины хөгжлийн хандлага эрс өөрчлөгдөж байна. Энэ нь технологийн даяар хувьсгалтай холбогдон үүсээд дэлхийн бүх улсууд, нийгмийн бүх хүрээг хамарч байна. Бид бүхний ойлгож, дассан нийгэм эрс өөрчлөгдөж байна. Энэ талаар яриа хэлэлцүүлэг монголоос бусад газарт энд тэндгүй болж байна. Монголчууд бид үүнээс хэрхэвч хоцорч болохгүй. Яагаад гэвэл бидний ирээдүйг биднээс өөр хэн ч бүтээж чадахгүй, бас өгөхгүй. Энэ удаад дэлхийд алдаршсан Lean-стартап технологийг үндэслэгч, нэрд гарсан хөрөнгө оруулагч Стив Бланк Цахиурын хөндий болон XXI зууны бизнес ямар болох талаар нэн сонирхолтой яриа хийснийг орчуулан хүргэж байна. Манай залуус ойр зуурын улс төрийн хэрүүл маргаан сонирхохын оронд дэлхийн хөгжлийн хандлага, ирээдүй ямар болох талаар бодож, сэтгэж байвал тун ч  их хэрэгтэйсэн… 

Read more of this post

БИЛЛ ГЕЙТС ИНГЭЖ ЯРЬЖЭЭ…

Билл Гейтс саяхан шинэ подкаст хийж, жүжигчин эмэгтэй Рашида Жонс, АНУ-ын ерөнхий халдвар судлаач Энтони Фаучи нартай вакцин хийхэд гарсан дэвшил, цар тахлын дараа дэлхий дахин хэрхэн өөрчлөгдөх тухай ярьжээ. Энэ яриаг өөрсдөө олоод үзнэ биз. Харин энэ удаад Билл Гейтсын дэвшүүлсэн 7 гол санааг дурдая…

Read more of this post

“ДАЯАР ДАХИН АЧААЛАЛ”-ЫН ТУХАЙ

Дэлхий дахин коронатай тэмцэж байна. Тийм. Гэхдээ хүн төрөлхтөн ганцхан корона вирус яриагүй байна. Эдүгээ дэлхий дахин коронагийн дараа дэлхийн эдийн засаг, улмаар хүн төрөлхтний нийгэм ямар байх тухай ярьж, эрэл хайгуул хийж, шинэ шинэ дүгнэлт санал гаргаж, хэлэлцэж маргаж байна. Асуудал томрон томорсоор одоо хүртэл оршин тогтнож ирсэн нийгэм эдийн засгийн байгууллыг, тодруулж хэлбэл капиталист байгууллыг уг сууриар нь өөрчлөх тухай ярьж эхлэв. Энэ маргаан хэлэлцүүлэгт ямар ч анхаарал тавихгүй, “огт тоохгүй” байгаа улс нь Монгол юм. Ямар ч гэсэн энэ агуу том асуудлын цар хүрээг ойлгуулах үүднээс эл бяцхан өгүүллийг тэрлэв. Энэ товч өгүүлэл Та бүхэнд барьж буй Шинэ жилийн бэлэг юм шүү…

Read more of this post

ТҮЛХҮҮР ТЕХНОЛОГИЙН ДАЙН: АНУ БА ХЯТАД

Олон хүн дэлхий дээр коронавирус гэсэн ганцхан асуудал байгаа бөгөөд хүн төрөлхтөн түүнтэй тэмцэж ядаж байна гэж ойлгох бөлгөө. Тийм нь ч тийм. Гэхдээ том улс гүрнүүдийн өрсөлдөөн улам ширүүсч, улам бүр хурц хэлбэртэй болсоор байна. Энэ хайр найргүй өрсөлдөөний өрнөлийг  тэргүүний, дэвшилтэт, түлхүүр технологийн салбарт хамгийн тод харж болно. Яагаад гэвэл хэн түлхүүр технологийг эзэмшиж чаднав, тэр “коронагийн дараах” дэлхийд ноёрхоно. Энэ өрсөлдөөнийг АНУ, Хятад хоёр манлайлж, ОХУ, Япон удаалж байна. Энэ тухай энд тэндээс цуглуулсан зарим материал түшиглэн товч өгүүлье…

Read more of this post

ХЯМРАЛЫН ҮЕИЙН ТӨРИЙН ДЭМЖЛЭГ

Корона вирусын эхний давалгааны улмаас үүдсэн эдийн засгийн хямралын үед улс гүрний Засгийн газрууд янз бүрийн арга хэмжээ авч  байна.  Эдгээр нь маш олон янз, тухайн орны онцлог, эдийн засгийн чадал тэнхээг тусгаж буй боловч эдийн засгаа дэмжих ерөнхий хандлага нь адил. Одоо корона вирусын 2 дахь давалгаа эхэлж улс орнууд нэмэлт арга хэмжээ авч эхлэв. Үүнийг хараахан нэгтгэн дүгнээгүй байна. Одоо зарим улс орнууд хямралын эсрэг ямар арга хэмжээ авч байгааг харуулав. Энэ нь энэ оны 4 дүгээр сарын нэгтгэсэн мэдээлэл юм.

Read more of this post