ЛИБЕРАЛ ДАЯАРЧЛАЛ БАЯРТАЙ

Одоо монгол баагийгаас “дэлхий дахинд юу болж байна ?” гэж асуувал: 1. Орос-украины дайн болж байна, 2. Орос-Америкийн сөргөлдөөн болж байна, 3. Эдийн засгийн болон валютын дайн болж байна гэж олонхи нь хариулна. Арай сүүхээтэй нь: Дэлхий нийтийн дэг журам өөрчлөгдөж байна гэж хариулна. Өөрөөр хэлбэл монголчууд дэлхий даяар ямар өөрчлөлт болж байгааг “мэдэх нь мэднэ”, гэхдээ барин тавин цэгцтэй ярьж чадах монгол сэхээтэн өдрийн од шиг. Иймээс дэлхий дахинд юу болж байгаа тоймыг товч тайлбарлахыг хичээе. Минийхээс өөр үзэл бодолтой, намайг шүүмжлэх хүн байж мэдээж болно. Гэхдээ жиргээгээр “онол”, “геополитик” чалчдаг, шүүмжилдэг  лаларын тэнэг зангаа монголчууд болих цаг болсон. Дэлхийн жишиг ч ийм…

Read more of this post

ОДОО Л ТЭМЦДЭГ ЦАГ…

Монголын улс төр гадаадад Украины байлдаан, дотоодод АН-ын даргын сунгаа гэсэн хоёрхон үзэгдэл тойрсон хэрүүл хараалаар дуусгавар болж байна. Өөр юу ч алга. Гэтэл Монголын улс төр хийгээд эдийн засагт сайн муу олон чухал үзэгдэл болж байгааг анхаарах “завтай хүн” Монголд цөөхөн байна. Ийм учраас сүүлийн үеийн улс төрийн нөхцөл байдлыг бүхэлд нь авч үзэх зүй ёсны шаардлага үүсэв. Энэ эрэгцүүлэлд тус болох үүднээс эл өгүүллийг тэрлэж байна…

Read more of this post

А.БААТАРХУЯГ: СӨРӨГ ХҮЧИНГҮЙ “АРДЧИЛАЛ”

Сөрөг хүчний мөхөл

Хэрэв АН 2024 онд ахиад ялагдвал Монголд хүчтэй сөрөг хүчин байхгүй болно. Хүчтэй сөрөг хүчин гэдэг бол дараагийн сонгуульд ялах боломжтой, эрх барих хүчтэй нам, намуудын эвслийг хэлдэг. Түүнээс зохион байгуулалтгүй сөргөлдөөн бол эмх замбараагүй байдлаас өөр юу ч биш юм. Өнөөдөр чухам энэ л хэрэггүй! 

Read more of this post

АЛДАЖ БОЛОХГҮЙ АЗНЫ БОЛОМЖУУД

Одоо Украины байлдаанаас гарч, өөрийнхөө асуудлыг ярих цаг болсон. Одоо бол Украин ялах тухай ярих юм юу ч байхгүй. Яахав, глобал мөргөлдөөний дараа дэлхийн хүчний харьцаа, хандлага ямар байх тухай ярьж болох л байх. Харин энэ сөргөлдөөн манай нөхцөл байдалд сайн муу ямар өөрчлөлт авчрахыг ярьсан нь дээр. Ямар ч гэсэн манайд эхний удаад 2 том боломж гарч ирэв.  

Read more of this post

А.БААТАРХУЯГ: ХӨГЖЛИЙН БАНКНЫ ХӨГИЙН ЯВДАЛ

Намайг, бас А.Баатархуяг, Г.Уянгыг банкны дээрэм бичих болгонд луйварчид сүрэглэн харааж зүхэх бөгөөд олон нийт огт тоодоггүйг би сайн мэднэ. Ингээд монголчууд “сайн дураараа” дээрэмдүүлж, “огт тоохгүй” явсаар 30-аад жил болсон бөлгөө. Одоо эрхбиш энэ тэнэг зангаа орхих цаг болсон гэж бодож байна. Учир нь банк дампуурсны хохирлыг ард түмэн Та бид төлдөг юм. Юу ч гэсэн үүнийг эхлээд уншчих…

(Д.Ганхуяг судлаач)

Read more of this post

ХӨГЖЛИЙН БАНКНЫ АДАЛ ЯВДАЛ

Хөгжлийн банкнаас нэр бүхий баагийнууд их хэмжээний зээл аваад “луу унжиж” байгаагаас тус банк дампуурсан тухай хэрүүл маргаан дэгдэв. МАН мэдэгдэл гаргаж: “зээл аваад эргүүлж төлөөгүй  баагийнуудыг нам ялгалгүй шийтгэнэ” гэв. Нийгмийн сүлжээгээр зээл авсан луйварчдыг янз бүрээр буюу нам намаар нь зарлаж эхлэв. Энэ асуудал аль хэдийн улс төрийн өнгө аястай болжээ. Харин Хөгжлийн  банкны намтар түүхийг мэдэх хүн бараг үгүй. Энийг мэдэхгүйгээр эл асуудлыг ярих боломжгүй. Намайг, бас А.Баатархуяг, Г.Уянгыг банкны дээрэм бичих болгонд луйварчид сүрэглэн харааж зүхэх бөгөөд олон нийт огт тоодоггүйг би сайн мэднэ. Ингээд монголчууд “сайн дураараа” дээрэмдүүлж, “огт тоохгүй” явсаар 30-аад жил болсон бөлгөө. Одоо эрхбиш энэ тэнэг зангаа орхих цаг болсон гэж бодож байна. Учир нь банк дампуурсны хохирлыг ард түмэн Та бид төлдөг юм. Юу ч гэсэн үүнийг эхлээд уншчих…

Read more of this post

ЭЗЭН БИЕГҮЙ ҮЙМЭЭН

Казакстанд болсон үйл явдлыг дэлхий дахинд ч, Монголд ч янз бүрээр тайлбарлаж байна. Тайлбарлах гэж оролдох тутам уг асуудал улам бүдгэрч, битүү хатуу зүйл болж хувирч байна. Энэ талаар логик дүгнэлт хийхийг оролдоё. Гэхдээ энэ бол бүрэн төгс анализ биш нь мэдээж, зүгээр л сэтгэн бодож, эрэгцүүлэхэд нэмэртэй байж магад…

Read more of this post

ШИНЭ СЭРГЭЛТИЙГ ХААНААС ЭХЛЭХ ВЭ…

Шинэ жил өнгөрөөд хэд хоносон учраас манайхан эрхбиш “ухаан орж” байгаа гэж найдана. Сүүлийн нэг жилийн дотор монголын улс төр “тэг зогсолт” хийж, аажмаар анир чимээгүй болов. Улс төрийн олон ургальч үзэл, олон намт тогтолцоо, иргэний нийгэм оргүй алга болж, түүнийг нь МАН ганцаараа орлож “төлөөлөх” болов. Монголын улс төрийг “ойлгох” хүнгүй болж, сонирхох хүн ч цөөрөв. Энэ нь зүй тогтол уу, эсвэл ямар нэг гажиг алдаа юу ?! Энэ бол нэгэн зэрэг онолын ч, практикийн ч асуудал юм. Үүнийг хэрхэн тайлбарлаж, хэрхэн шийдэл олж, хэрхэн алдаа гажгаа засахаас бидний хувь заяа хамаарна. Бид ямар байдалд орсон, хаашаа яваад байна гэдгийг тайлбарлахыг хичээе…

Read more of this post