Манайд “хаосын онол” гэж цуурдаг нь олон боловч энэ талаар мэддэг нь тун цөөн гэдгийг батлан хэлэх байна. Хаосын онолын эх зохиол уншсан монгол сэхээтэнтэй би энэ хир таарч байгаагүй. Ингээд аргаа ядаад “хаосын удирдлага” хэмээх геополитикийн номлолыг практикт нэвтрүүлсэн, түүнийг АНУ-ын үндэсний ашиг сонирхолтой уялдуулсан суут хүн Стивен Маны 1992 онд бичсэн “Хаосын онол ба стратегийн сэтгэлгээ” хэмээх алдарт өгүүллийг орос хэлнээс орчуулан хүргэж байна. Стивен Ман бичдэг биш, ажилладаг хүн учраас тун цөөн юм бичсэн, тэгээд ч түүний бичвэрийн ихэнхи нь нууц байдгийг дурдаж байна. Системийн хандлага, системийн онол, синергетик, хаосын онол зэрэг орчин үеийн онолын нэр томъёо, ойлголтуудыг “монгол сэхээтэн ойлгох болтол” орчуулах нь угаасаа тамын, бараг бүтэшгүй ажил гэдгийг би сайн мэднэ. Ер нь бол бид бүхэн энэ түвшинд хүртэл сэтгэж үйлдэж чадвал л сая амжилт олж болно. Ямар ч гэсэн хэд хэд уншвал үндсэн утга агуулгыг ойлгож болно гэж бодож байна… Read more of this post