Уг нь “Монголын Нууц Товчоо” бол Монголын түүхийн ховор нандин, гайхамшигт бүтээл юм. Гэвч олонхи хүн түүнийг бараг Бурхны сургааль мэт ойлгох. Мөн МНТ- г Библи шиг цээжилчихээд өөрийгөө “түүхч” гээд бодчихсон хөгийн нөхдүүд олон байх. Олонхи нь МНТ-г анх удаа судалж байгаа мэт гайхуулдаг, санаан зоргоороо тайлбарладаг толгойгүй хуурамбууд мөн ч олон. Тэднээс өмнө хийсэн асар олон судалгаа байдаг юм ш дээ. МНТ- г мэдээж судлаад судлаад барахгүй. Гэхдээ шинжлэх ухааны наад захын мэдлэггүй, судалгааны арга зүйгүй бол болдоггүй эд л дээ. Монголоор “МНТ судлаачид” пиг дүүрч, үйл ажиллагаа нь бараг “бөө” шиг хэмжээнд очсон учраас тэдэнд сануулга болгож би Л.Н.Гумилевын нэгэн гайхамшигт өгүүллийг нийтэлж байна. Энэ өгүүлэл 1970 онд “Татаар-монголчууд Ази-Европт” гэсэн Орос эмхтгэлд хэвлэгдэж, тэр дороо л монгол хэлнээ орчуулагдсан юм. Энэ жижиг бүтээл бол шинжлэх ухааны задлаг шинжилгээ, сэтгэлгээний гайхамшигт нэгэн хувилбар болсон хэдий ч өнөөгийн олон “түүхчид”,“судлаачид” огт мэддэггүй юм. Жинхэнэ судалгаа, анализ, эрдэмтний мэдрэмж гэж үүнийг хэлдэг юм. Харин Л.Н.Гумилев өгүүллээ хэвлүүлэхийн тулд тухайн үеийн үзэл сурталд нийцүүлж “ангийн тэмцэл”-ийн үүднээс авч үзсэн нь илт ажиглагддаг. Чухам ингэснийхээ ачаар л хэвлэгдэн гарсан буй за. Монгол номыг нь олон жил хайгаад олохгүй явтал ашгүй “Даяар Монгол” сайт, зохиолч Б.Номинчимэдэд байж байх нь тэр. Тэрбээр энэ өгүүллийг охиноороо шивүүлж электрон хэлбэрт оруулж Та бидэнд их тус боллоо. Иймээс би аав, охин хоёрт ихэд талархаж байгаагаа илэрхийлж байна. Read more of this post