ЗАЛУУ СУДЛААЧДАД ӨГӨХ ЗӨВЛӨМЖ № 12.

“Юм бичих” тухай
Ойрдоо улс төр гэж давхисаар байгаад хамгийн гол ажлаа мартах шахсан байна. Надтай уулзсан бараг бүх залуу хүн “яаж юм сайхан бичдэг болох вэ ?”, эсвэл “Та юмаа яаж бичдэг вэ ? гэхчлэн асуух. Ингэхлээр энэ удаа “юм бичих” тухай өгүүлнэ… Read more of this post

ЗАЛУУ СУДЛААЧДАД ӨГӨХ ЗӨВЛӨМЖ № 11

“ЗАЛУУГИЙН ӨВЧНҮҮД”
Ойрдоо улс төр гэж давхисаар байгаад хамгийн гол ажлаа мартчихсан байна. Ингээд энэ удаад “Залуугийн өвчнүүд” сэдвээр бичнэ ээ. Учир нь яг ийм зүйл миний үзэж мэдсэн хэмжээнд хаа ч, ямар ч ном зохиолд байхгүй. Мөн ахмадууд ч энийг залуустайтайгаа илэн далангүй ярьдаггүй, угаасаа л мундаг байсан мэт ойлгуулахыг хичээдэг юм. Бусад улсад ямар байдгийг мэдэх биш, гэхдээ миний ажигласнаар ихэнхи монгол залуус зайлшгүй туулдаг шиг санагдаад байдаг юм. Иймээс голдуу өөрийнхөө онигоог нэлээд марзан байдлаар бичнээ, харин битгий шоолоод байгаарай… Read more of this post

ЗАЛУУ СУДЛААЧДАД ӨГӨХ ЗӨВЛӨМЖ № 10

ОЙЛГОЛТ, НЭР ТОМЪЁО ХИЙГЭЭД КАТЕГОРИ…
Залуу хөгшин гэлтгүй аливаа судлаачдын хувьд нэр томъёоны будлиан хамгийн зовлонтой, бас хамгийн хэцүү нь байдаг. Иймээс ойлголт, нэр томъёо, категори зэргээ сайн цэгцэлж авахгүй бол сүүлд нь лай болдог учраас энэ өгүүллийг бичиж байна. Энэ өгүүлэл “үндсэн ойлголтод тайлбарлал хийх”-тэй төстэй. Гэхдээ Таныг үргэлж “зовоох” зүйл учраас ярихаас өөр арга байхгүй болоод ингэж байна. Read more of this post

ЗАЛУУ СУДЛААЧДАД ӨГӨХ ЗӨВЛӨМЖ № 9

Таамаглал дэвшүүлэх

Энэ удаад таамаглал (гипотез) дэвшүүлэх тухай авч үзье. Яагаад ч юм таамаглал гэхээр манайхан ямар нэг таах, тааварлах гэсэн утгатай болгочихдог юм. Таамаглал дэвшүүлдэг социологич их ховор доо. Юугий нь таамаглаад байдгийм, шууд л судалъя гэх. Үүнээс чинь болоод хамаг судалгаа чинь “будаа болдог” болохоор л би ярих гээд байна л даа. Read more of this post

ЗАЛУУ СУДЛААЧДАД ӨГӨХ ЗӨВЛӨМЖ № 8

Ойлголтын систем бүрдүүлэх нь

Судалгааны чиглэлийн аль ч ном, сурах бичигт “үндсэн ойлголтод тайлбарлал хийх” гэсэн бүлэг, зүйл заавал байдаг. Би залуудаа энийг уншсан хэр огт ойлголгүй явсаар олон жилийг алдсан юм. Тэртэй тэргүй ойлгомжтой юмыг юуг нь тайлбарлах ёстой гэж ?! Энэ удаад огт буюу бараг тоодоггүй энэ асуудлыг хөндөх гэсэн юм. Read more of this post

ЗАЛУУ СУДЛААЧДАД ӨГӨХ ЗӨВЛӨМЖ № 7

Полемика буюу мэтгэлцээн хийх

Судлаач хүний заавал сурах ёстой зүйл бол яахын аргагүй мэтгэлцээн байдаг. Магадгүй энэ нь насан туршид чинь Таныг дагалдах учиртай, монгол хүний хувьд хамгийн их зовлонтой асуудал байх… Read more of this post

ЗАЛУУ СУДЛААЧДАД ӨГӨХ ЗӨВЛӨМЖ № 6

НОМ АШИГЛАХ НЬ
Ном унших шиг амархан юм байхгүй. Үүгээр зөвлөгөө өгөхдөө яадаг юм гэж зарим нь бодож магадгүй. Хамгийн энгийн юм хамгийн хэцүү байдгийг би сануулах гэсэн юм. Read more of this post

ЗАЛУУ СУДЛААЧДАД ӨГӨХ ЗӨВЛӨМЖ № 5

МЭДЭЭЛЛИЙН БААЗТАЙ БОЛОХ НЬ
Залуу хүмүүсийн байнга асуудаг зүйл нь хэрхэн хурдан мундаг судлаач, эрдэмтэн болох вэ гэсэн асуулт байдаг. Энэ нь Таны мэдээллийн баазаас нэлээд хамаарна. Аливаа судлаач хүнд заавал байх зүйл нь мэдээллийн бааз байдаг. Read more of this post