ПАРЕТОГИЙН ХУУЛЬ

Паретогийн хууль хэмээх гайхамшигт зүй тогтлыг маш товч танилцуулж байна. Үүнийг ямар ч салбарт, ямар ажилд хэрэглэж болох бөгөөд нэн түгээмэл зүй тогтол юм. Залуус Та бүхнийг энэ хуулийг сайн тогтоож аваад ажил амьдралдаа хэрэглээсэй гэж хүсч байна.

Паретогийн хууль (Паретогийн зарчим буюу 80/20 зарчим) гэж гайхамшигтай зүй тогтол байдаг. Үүнийг хамгийн ерөнхий байдлаар “хүчин чармайлтын 20% нь 80%-ийн үр дүн өгдөг, харин үлдсэн 80%-ийн хүчин чармайлт ердөө л 20%-ийн үр дүн өгдөг” гэж томъёолж болно. Мэдээж 80, 20 тоо нь яс тоо биш, гэхдээ л энэ хавьцаа эргэлддэгийг олон туршилтаар баталсан.    

Паретогийн хуулийг ямар нэг үйл ажиллагааны үр дүнгийн хүчин зүйлд (фактор) анализ хийх, үр дүнг зохистой болгоход хэрэглэдэг.

Та ажил хийхдээ хэрэв хамгийн чухал цөөн (минимум) үйлдлийг зөв сонгох юм бол хүсэж төлөвлөсөн үр дүнгийнхээ ихээхэн хэсгийг олж болно, харин үүнээс цааш сайжруулах гэвэл үр дүн өгөхгүй, буруудна. (Паретогийн муруй)

Паретогийн хуулийг цааш задлавал дараах үндэслэлүүд гарч ирдэг:

  • Ач холбогдолтой хүчин зүйл цөөн, харин шал дэмий (тривальный) хүчин зүйл олон байдаг. Нэг (нэгж) үйлдэл л чухал үр дүнд хүргэдэг.
  • Хүчин чармайлтын ихэнхи хэсэг нь хүссэн үр дүн өгдөггүй. 
  • Бидний харж буй зүйлс бодит байдалтай тэр бүр нийцдэггүй. Цаг ямагт далд хүчин зүйл байдаг.
  • Бидний үр дүнд хүрэхээр тооцож буй зүйлс бидний олж авсан зүйлээс цаг ямагт ялгаатай байдаг. (далд хүч үргэлж үйлчилдэг)  
  • Азтай үйл явдлын ихэнхи нь өндөр бүтээмжтэй цөөн тооны хүчний үйлчлэлээр нөхцөлддөг  бол таагүй зүйлийн олонхи нь ихээр эвдлэгч цөөн тооны үйлдэлтэй холбоотой байдаг.
  • Бүлгийн буюу хувийн үйлдлийн ихэнхи хэсэг нь хоосон цаг үрсэн явдал болдог. Эдгээр нь хүссэн үр дүнд хүрэхэд бодитой зүйл юу ч өгдөггүй. 

1897 онд нээсэн энэ гайхамшигт хуулийг одоо ч гэсэн бүхий л салбарт өргөн ашигладаг. Дашрамд дурдахад Парето элитийн онолыг үндэслэсэн.

Өөрийн туршлагаас үзэхэд энэ хууль баттай үйлчилдэг. Иймээс залуус минь энэ хуулийг тогтоож аваад ажил албандаа мөрдлөгө болгох хэрэгтэй…

Үүний онолын үндэслэлийг тайлбарлаж “урт юм” бичихээр ихэнхи нь залхуураад уншдаггүй тул маш товч бичив.

Судлаач Х.Д.Ганхуяг.

2022 оны 09 дүгээр сарын 15.

About Ганаа
СУДЛААЧ ДАШЗЭВЭГИЙН ГАНХУЯГ 1954 онд Налайх хотод төрсөн. 1962 – 1972 онд Налайхын дунд сургууль, 1972 – 1977 онд МУИС –ийн Инженер – эдийн засгийн сургууль, 1987 – 1990 онд Болгар Улсын Нийгмийн Ухаан, Нийгмийн Процессын Удирдлагын Академи төгссөн. Нийгмийн Ухааны Институтэд эрдэм шинжилгээний ажилтан, УИХ-ын дэргэдэх Судалгааны Төвийн захирал, УИХ болон ЕТГ–т улс төрийн зөвлөх, референтын ажил хийж байсан. 1996 -1998 онд МАХН-ын Удирдах Зөвлөлийн гишүүн байснаа өргөдлөө өгч сайн дураараа огцорсон. Төр засгийн болон намын удирдагчдын талаар шүүмжлэлт өгүүлэл бичсэний учир ажлаас 5 удаа халагдсан. Мөн энэ шалтгааны улмаас 2004 онд МАХН-аас хөөгдсөн. Монгол Банкнаас их хэмжээний мөнгө алга болсон асуудлыг тэргүүн хатагтай О.Цолмонтой холбон бичсэний учир Монгол Банкны Ерөнхийлөгч асан О.Чулуунбатыг гүтгэсэн хэргээр 2006 онд шүүхээр шийтгүүлсэн. Олон улсын болон үндэсний хэмжээний олон судалгаанд удирдагч, үндэсний зөвлөх, багийн гишүүнээр ажиллаж байсан. Одоо чөлөөт судалгаа, системийн анализ эрхэлдэг. Эхнэр, хүү, охин нарын хамт амьдардаг.

One Response to ПАРЕТОГИЙН ХУУЛЬ

  1. Anonymous says:

    Elit 20% gej unen bh shu

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

%d bloggers like this: